Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2016/00077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ий ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Миний бие 1961 онд төрсөн. Улсад 22 жил ажилласнаас хүнд нөхцөлд 14 жил ажилласан. Иймд тракторын жолоочоор 1979-1982 онд Жаргалантын сангийн аж ахуйд, 1985-1993 онд хоршоололд тракторчноор, 1993-1997 онд нефть баазад түгээгчээр ажилласан тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Ж.*******ий иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 167, 850 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1979 оны 08 сарын 10-ны өдрийн 78 болон 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 58 дугаар, Баянхонгор аймгийн хоршооллын даргын 1985 оны 08 сарын 24-ний өдрийн 79 дүгээр болон 1992 оны 11 сарын 16-ны өдрийн 26 дугаар, Нефть импорт концерн Баянхонгор баазын даргын 1993 оны 7 сарын 06-ны өдрийн 31 дүгээр тушаалууд, Ж.*******ий ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.*******, Ж.*******, Н.******* нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар ажиллаж байсан болох нь ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1979 оны 08 сарын 10-ны өдрийн 78 болон 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 58 дугаар тушаалууд, Ж.*******ий ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б. мэдүүлэг,

1985 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн хоршоололд тракторчноор ажиллаж байсан болох нь түүний 1988-1992 онуудад авч байсан цалинг Төрийн архивын тасгийн Х№97, Б№01, ХН№08, 11, 12, 21 дүгээр сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 167 тоот албан бичиг, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай Баянхонгор аймгийн хоршооллын даргын 1985 оны 08 сарын 24-ний өдрийн 79 дүгээр болон 1992 оны 11 сарын 16-ны өдрийн 26 дугаар тушаалууд, Ж.*******ий ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Ж.*******гийн мэдүүлэг,

1993 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн нефть хангамжийн баазын Галуут сумын шатахуун түгээх станцад түгээгч-сахиулаар ажиллаж байсан болох нь ажилд шинээр авах тухай Нефть импорт концерн Баянхонгор баазын даргын 1993 оны 7 сарын 06-ны өдрийн 31 дүгээр тушаал, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг бичиж тэмдэглэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 850 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, 1995-1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажилласан хугацаагаар хөдөлмөрийн хөлс,төлсөн шимтгэлийг түүвэрлэн гаргасан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, Ж.*******ий ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Н.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар

Зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******гийн 1979 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар,

1985 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн хоршоололд тракторчноор,

1993 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1997 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн нефть хангамжийн баазын Галуут сумын шатахуун түгээх станцад түгээгч-сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ