Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2016/00076

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор +++ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р гудамж, 3 тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р гудамж, 3 тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******

Хариуцагч: *******ийн *******

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р гудамж, 3 тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын нарт холбогдох

Хохирол 1038500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч К. шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Д.*******, А.*******, Б.*******, Б. нар нь 2015 оны 04 сарын 15-ны өдрөөс 1*******-нд шилжих шөнө гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1038500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтээ ял авсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан ялаас өршөөгдөн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан тул 1038500 төгрөгийг гаргуулж өгнө үү, тус бүр 2*******0000 төгрөгийг төлнө гэсэн гэжээ.

 Хариуцагч Д.*******, А.*******, Б.*******, Б. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 04 сарын 15-1*******нд шилжих шөнө К.ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан нь үнэн, хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч К. нь Д.*******, А.*******, Б.*******, Б. нарт холбогдуулан хохирол 1038500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.*******, А.*******, Б.*******, Б. нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К.ын нэхэмжилсэн хохирол 1038500 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. Хариуцагч нар нь 1038500 төгрөгийг хувааж төлөхөөр зөвшөөрсөн ба тус бүр 259*******25 төгрөгийг төлөх ба хариуцагч нарын зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч нар шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Нэхэмжлэгч К. хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хуульд зааснаар хариуцагч Д.*******ас 8438 төгрөгийг, А.*******аас 8438 төгрөгийг, Б.*******ээс 8438 төгрөгийг, Б.гаас 8438 төгрөгийг тус тус гаргуулж,төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар К.ын нэхэмжлэлтэй Д.*******, А.*******, Б.*******, Б. нарт холбогдох хохирол 1038500 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч тус бүр 259*******25 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К. улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар хариуцагч Д.*******ас 8438 төгрөгийг, А.*******аас 8438 төгрөгийг, Б.*******ээс 8438 төгрөгийг, Б.гаас 8438 төгрөгийг тус тус гаргуулж,төрийн сангийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.НАРАНГЭРЭЛ