Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2016/00075

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* банкны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг ******* сум 2-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ад холбогдох

Үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А.******* нь 2013 оны 11 сарын 25-ны өдөр тус банктай 2031000170 зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5000000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг, 6-р гудамж, 3 тоотод байрлах Ү-0320003534, ГД000210388, Г-0320003807, ГД000205214 дугаартай 40 мкв талбайтай хувийн сууц, 737 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг барьцаалсан. Харилцагч нь 2015 оны 09 сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй тул үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ХААН банкнаас 2013 оны 11 сард зээл авсан нь үнэн, нэхэмжилсэн үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь А.*******ад холбогдуулан үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөг төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХААН банкны Баянхонгор салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөг төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37509 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас 18755 төгрөгийг, төрийн сангийн данснаас 18755 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Капитал банкны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй А.*******ад холбогдох үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөг төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар ийн д төлсөн 37509 өгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 18755 төгрөгийг, төрийн сангийн данснаас 18755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.НАРАНГЭРЭЛ