Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00073

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум *******-р баг, *******-р байр, ******* тоотод оршин суух, ВТ7409070******* регистрийн дугаартай, *******ийн *******д холбогдох

Хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 728025 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгч болох хүсэлтээ гарган 2267999******* тоот гэрээ байгуулан 9985*******606 дугаарын үүрэн холбооны дараа төлбөрт багцын үйлчилгээ, мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн. Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас өгсөн ч төлбөрөө төлөөгүй байна. Иймд З.*******гээс үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 728025 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч З.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* кордорациас гэрээ байгуулан Iphone 5C гар утас зээлэн авсан нь үнэн бөгөөд 20*******6 оны 0******* сарын 22 хүртэл хугацаанд хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь З.*******д холбогдуулан хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 728025 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* корпораци ХХК-ийн нэхэмжилсэн хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 728025 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн ба хариуцагийн зөвшөөрөл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хуульд зааснаар хариуцагч *********аас *******9206 төгрөгийг тус тус гаргуулж,төрийн сангийн орлого болгох нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д зааснаар ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй З.*******д холбогдох хэрэглээний төлбөр, утасны төлбөр нийт 728025 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч 728025 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 2202******* төгрөгийг төлсөн болохыг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар хариуцагч З.*******гээс **************0*******2 төгрөгийг гаргуулж,төрийн сангийн орлого болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Л.НАРАНГЭРЭЛ