| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 01
Т О Г Т О О Х НЬ:
1.Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Г, Х.Г, Б.Э нарт Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Ж.Г, Х.Г, Б.Э нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын орон байр, агуулах саванд нэвтрэн орж, эд зүйл хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ж.Г, Х.Г, Б.Э нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн /2002 оны/ 52 дугаар зүйлийн 52.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Ж.Г, Х.Г, Б.Э нарт шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Ж.Г, Х.Г, Б.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 7641198 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн /2002 оны/ 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г, Х.Г, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4800000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий Х.Г-ын эзэмшлийн автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол автомашин битүүмжилсэн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн прокурорын тогтоолыг, №.............. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураасан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц энэхүү тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт №................... дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, автомашин зэргийг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, баримтыг 1740000530023 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Л.Хэрлэнтуяад даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Г, Х.Г, Б.Э нарт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г, Х.Г, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ