Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2016/00070

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг ******* суманд байрлах ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Татварын нийт 192456914 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дарга А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, татвар төлөгчийн 3124991 тоот регистрийн дугаар авч хөдөө аж ахуй түүхий эд, мал бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, бизнесийн үйл ажиллагаа явуулж ирсэн. ******* ХХК нь Баянхонгор аймгийн ******* сумын нутагт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 192456914 төгрөгийн өртэй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь Баянхонгор аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдаар нийт татварын 192456914 төгрөгийн өртэй байх тул уг мөнгийн бүрэн төлж барагдуулна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Татварын хэлтэс нь ******* ХХК-д холбогдуулан татварын нийт 192456914 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч В.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын нийт 192456914 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Капитал банкны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй С.******* холбогдох үндсэн зээл 1397434 төгрөг, нотариатын төлбөр 12500, нийт 1409934 төгрөг төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Л.НАРАНГЭРЭЛ