Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2016/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******гийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын 5-р багт Коммунизмын төлөө нэгдэлд 1981 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарыг дуустал Саальчинаар ажиллаж байсан.

Хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу хийгдсэнээс болж тэтгэвэрт орж чадахгүй байна. Тиймээс ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад 1981 оны 1 сарын 1 нээс 1990 оны 12 сарыг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү?гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Г.*******тэй ******* сумын Коммунизмын зам нэгдэлд хамт ажиллаж байсан.

Хөдөлмөрийн дэвтэрт зарим онууд нь бичигдээгүй тул 1981 ээс 1990 оныг дуустал ажиллаж байсан болохыг холбогдох нотлох баримтыг үндэслэн тогтоож өгнө үү?гэжээ.

Шүүх хуралдаанаар Г.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 16 дугаар албан бичиг, ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн ээлжит 2-р хурлын удирдах дараалал /хавсралт/, ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн ээлжит 2-р хурлын 1982.02.04-ны өдрийн 3 дугаар тогтоол, 1983.01.31-ний өдрийн 5 дугаар тогтоол, 1987.02.12-ны өдрийн 15 дугаар тогтоол, ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1985.03.28-ны өдрийн ирцийн бүртгэл, Г.*******гийн 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Г.******* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад Саальчинаар томилогдон 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл улсад 10 жил ажилласан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 сарын 07-ны өдрийн 16 дугаар албан бичиг, ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн ээлжит 2-р хурлын удирдах дараалал /хавсралт/, ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн ээлжит 2-р хурлын 1982.02.04-ны өдрийн 3 дугаар тогтоол, 1983.01.31-ний өдрийн 5 дугаар тогтоол, 1987.02.12-ны өдрийн 15 дугаар тогтоол, ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1985.03.28-ны өдрийн ирцийн бүртгэл, Г.*******гийн 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд *******гийн *******г Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад Саальчинаар 1981 оноос 1990 оныг дуустал улсад 10 жил ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******г Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5-р бригадад Саальчинаар 1981 оноос 1990 оныг дуустал улсад 10 жил ажилласан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.БАЯРЦЭНГЭЛ