Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/00071/И |
Дугаар | 131/ШШ2016/00066 |
Огноо | 2016-01-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2016/00066
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын т холбогдох 3ээлээр худалдсан мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөг гаргуулах ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г. нь Баянхонгор баруун бүсийн худалдааны төвийн 1015 дугаар павилоноос 0363 дугаарын мотортой, шинэ мустанг-200 мотоциклийг 1.300.000 төгрөгөөр авч 2012 оны 10 сарын 25-ны өдөр 300.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөөгүй байгаа.
Иймд Г.ээс 10 сарын алданги 900.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.ээс мотоциклийн үнэ, алдангийн хамт 1900.000 төгрөгийг 2016 оны 05 сарын 20-ний дотор авахаар тохиролцов..гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбартаа;
Миний бие Ж.*******д 2016 оны 05 сарын 20 нд 1900.000 төгрөгийг төлж хохиролгүй болгоно.
Мустанг-200 маркийн мотоциклийг 2012 оны 10 сарын 15 ны өдөр зээлсэн нь үнэн болно..гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Г.ээс 3ээлээр худалдсан мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөг гаргуулах ыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан мотоциклийн үнэ, алданги 1900.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасныг нэхэмжлэгч Ж.******* хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ы 3ээлээр худалдсан мотоциклийн үнэ 1.000.000 төгрөг, алданги 900.000 төгрөг, нийт 1.900.000 төгрөг гаргуулах ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г. 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45350 төгрөгийн тал хувь болох 22675 төгрөгийг хариуцагч Г.ээс, 22675 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Баярцэнгэл