Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2016/00005/И |
Дугаар | 131/ШШ2016/00063 |
Огноо | 2016-01-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00063
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, Бага тойрог-1, *******, ******* корпус, Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50*******4462 төгрөг, 12 сандал эвдэрсний хохирлын 3600000 төгрөг, нийт 5444162 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГ нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газартай 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говийн бүсийн их хурд-2014, Их Монгол улс байгуулагдсаны *******0******* жилийн ойн хурдан морины уралдаанд зориулан угсардаг сандал түрээслүүлэхээр тохиролцон Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2000 ширхэг сандлыг морь барианы газарт байрлуулж, угсрах ажил гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд манай байгууллагаас Баянхонгор аймагт 11 хүн томилогдон ажилласан юм. Гэрээний нийт дүн 196*******4162 /арван есөн сая зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөг, үүнээс 2014 оны 07 дугаар сарын 1*******-нд 10000000 /арван сая/ төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 4600000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГ-ын дансанд тус тус шилжүүлсэн. Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн бөгөөд наадам дуусч сандлаа хүлээн авах явцад 12 сандал эвдэрсэн байсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Түрээслүүлж буй бүтээгдэхүүнд биет эвдрэл гарсан тохиолдолд түрээслүүлэгч тал акт үйлдэн төлбөрийн хэмжээг тогтоож төлбөрийн дагуу нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 12 сандалны эвдрэлийн нөхөн төлбөр болох 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50*******4162 /таван сая наян дөрвөн мянга зуун жаран хоёр/ төгрөг, нийт 5444162 /таван сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга зуун жаран хоёр/ төгрөгийн хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй болно. Тус газраас албан бичиг болон утсаар холбогдон үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг удаа дараа шаардсан боловч эргээд хариу өгье, холбогдох албан тушаалтанд танилцуулъя, мөнгөгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж хойшлуулсаар байна. Иймд нэхэмжлэлийн төлбөр болох нийт 5444162 /таван сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга зуун жаран хоёр/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазрын нэхэмжлэлтэй сандалын түрээсийн төлбөрт 50*******4162 төгрөг, 12 сандал эвдэрсний хохирлын 360000 төгрөг, нийт 5444162 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 14 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газартай 2000 ширхэг сандлыг 2 өдрийн хугацаатай түрээслэн авч, хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50*******4462 төгрөг, 12 сандал эвдэрсний хохирлын 360000 төгрөг, нийт 5444162 төгрөгийг 2016 оны 02 сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 31******* дугаар зүйлийн 31*******.1-д заасныг баримтлан
түрээсийн төлбөрийн үлдэгдэл 50*******4462 төгрөг, 12 сандал эвдэрсний хохирлын 360000 төгрөг, нийт 5444162 төгрөгийг 2016 оны 02 сарын 02-ны өдрийн дотор нэхэмжлэгч Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 5102******* төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ