Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2016/00062

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: ******* банкны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: *******р ХХК-ийн гүйцэтгэх захирал П.*******, П.******* нарт холбогдох

Үндсэн зээл 65145106 төгрөг, хүү 372223 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38394 төгрөг, нотариатын хөлс 18900 төгрөг, нийт 6974623 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч: ******* банкны Баянхонгор салбарын захирал Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.*******, П.******* нар нь 2014 оны 04 сараас хойш зээлийн төлбөрөөө төлөөгүй, өнөөдрийн байдлаар 6545106 төгөргийн зээл, ногдох хүүгийн хамт төлөгдөөгүй 304 хонож чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдээд байна. П.*******, П.******* нар нь зээл авах үедээ Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-р багт оршин сууж байсан бөгөөд одоо оршин суугаа хаягтаа байхгүй болсон тул эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 01 сарын 08-ны өдөр П.******* би 2011 оны 07 сарын 07-ний өдөр ******* банкнаас 35100000 төгрөгийн зээл авсан нь үнэн. ******* банкнаас нэхэмжилсэн 7179129 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлбөрийг 1 сард багтаан төлнө гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* банкны Баянхонгор салбарын захирал Г.******* нь П.*******, П.******* нарт холбогдуулан үндсэн зээл 65145106 төгрөг, хүү 372223 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38394 төгрөг, нотариатын хөлс 18900 төгрөг, нийт 6974623 төгрөгийг төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Капитал банкны Баянхонгор салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 65145106 төгрөг, хүү 372223 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38394 төгрөг, нотариатын хөлс 18900 төгрөг, нийт 6974623 төгрөгийг, 2015 оны 01 сарын 01-ний дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126543 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас 63271 төгрөгийг, төрийн сангийн данснаас 63271 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Капитал банкны Баянхонгор салбарын нэхэмжлэлтэй П.*******, П.******* нарт холбогдох үндсэн зээл 65145106 төгрөг, хүү 372223 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38394 төгрөг, нотариатын хөлс 18900 төгрөг, нийт 6974623 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг үй .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар ийн д төлсөн 126543 өгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 63271 төгрөгийг, төрийн сангийн данснаас 63271 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ