Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2016/00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын *******-р баг ******* булагт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаар, ******* овогт *******ийн *******

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан. 1978-1988 оны хоорондох ажилласан жилийг тогтоолгохоор хүсэлт гаргасан гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 655 дугаар лавлагаа, 1977 оны 08 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1978 онд шагнуулсан баримт бичгийн хуулбар, гэрч Ш.*******, Р. нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 655 дугаар лавлагаа, 1977 оны 08 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1978 онд шагнуулсан баримт бичгийн хуулбар, гэрч Ш.*******, Р. нарын мэдүүлэг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар *******ийн *******ийн 1978 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНГЭРЭЛ