| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2015/00576/И |
| Дугаар | 131/ШШ2016/00059 |
| Огноо | 2016-01-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2016/00059
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын 6-багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн үндсэн төлбөр 7500.000 төгрөг, хүү 376.800 төгрөг, нийт 7.876.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* сумын ЗДТГ-ын дарга Р.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.******* нь Сум хөгжүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 2011 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 01 тоот гэрээний дагуу гэрээнд заасан ажлуудыг хийж ажлын байр бий болгох, төлбөр тооцоог барагдуулах, үйлдвэр үйлчилгээг явуулах зорилгоор 20.000.000 төгрөгийн зээлийг авсан болно.
Мөн урьд нь энэ гэрээний 13.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж ШШГА-т төлүүлсэн болно.
Иймд П.******* нь гэрээний хугацаанд гэрээгээ биелүүлж ажиллаагүйгээс учирсан хохирол үндсэн зээл 7500.000 төгрөг, хүү 376800 төгрөг, нийт 7.876.800 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь ******* сумын ЗДТГ-аас 2011 оны 07 сарын 19-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээл авсан.
Уг зээлийн үлдэгдэл болох 7500.000 төгрөг, хүү 376800 төгрөг нийт 7876800 төгрөгийг төлөх нь үнэн, уг төлбөрөө миний бие 2016 оны 01 сарын 25 гэхэд бүрэн төлж барагдуулна..гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ЗДТГ нь хариуцагч П.*******т холбогдуулан Сум хөгжүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээлийн төлбөр 7.876.800 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, хүү 7.876.800 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны дотор төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 -д зааснаар ******* сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй П.*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 7.876.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн ******* сумын ЗДТГ-нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70489 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Баярцэнгэл