Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2024/00460

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1980 оны 07 сарын 15-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд барилгачнаар, 1986 оны 10 сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд тракторчноор, 1989 оны 10 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ББХК-ийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1994 оны 02 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн хоршоонд туслах үйлдвэрийн ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 05 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл, 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ