Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 136/шш2024/00500

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2024/00500

Дорноговь аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Х х б ХК-иас нэхэмжилсэн 50,000 төгрөгийг хариуцагч С.Б төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк ХК-нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос 2,275 төгрөгийг хариуцагч С.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х х б ХК-д олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ