Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 136/шш2024/00503

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 136/ШШ2024/00503

Дорноговь аймаг

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.Нгийн нэхэмжлэлтэй Ит г ХХК-д холбогдох 42,498,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 42,498,400 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 25-нд 10,624,600 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,442 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 370,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ