Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 136/шш2024/00507

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 136/ШШ2024/00507

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

УБ хот, Б дүүрэг, * дугаар хороо, **/2-ын ** тоотод оршин суух Н т овогт Д Агийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.А Д аймгийн А уколлежийг эх баригч бага эмчээр төгсөөд Д аймгийн Х сумын Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл их эмч Д.О, сувилагч С.М нартай хамт ажиллаж байсан болно. Энэ хугацаанд ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал болон нийгмийн даатгал төлсөн баримтууд архиваас олдохгүй байх тул Д.Агийн Х сумын Хүн эмнэлэгт 03 сар 26 хоног ажилласныг, Д аймгийн Ө сумын Хүн эмнэлэгт 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сувилагчаар, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага эмчээр их эмч Ж.Б, сувилагч Р.А нартай хамт ажиллаж байсан ба Д.Агийн тухайн үед ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр архиваас олдохгүй байх тул 1996 онд 03 сар 16 хоног, 1997 онд ажилласан 03 сар 16 хоног нийт 07 сар 01 хоног ажилласныг, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А уколлежийн захирлын 57 дугаартай тушаалаар 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Д аймгийн А уколлежид Н э м их эмч багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд Ц.Ц, Ц.Т болон олон их эмч багш нартай хамт ажиллаж байсан. Д.Агийн 06 жил 08 сар 02 хоногийн нийгмийн даатгалын шимтгэл огт төлөгдөөгүй зарим саруудад дутуу төлөгдсөн байна. Д.Аг Д аймгийн А уколлежид их эмч багшаар ажиллаж байсныг Ц.Ц, Ц.Т нар гэрчилж тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Тиймээс 06 жил 08 сар 02 хоног ажиллаж байсныг тус тус тогтоож улсад нийт 07 жил 06 сар 29 хоног ажилласныг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-3/, гэрч С.М, Д.О нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4-5, 7-8, 9-14/, Д аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 45**тоот архивын тодорхойлолт /хх-6, 29/, гэрч Р.А, Ж.Б нарын иргэний үнэмлэхийн, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн, тодорхойлолт нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-15-21/, Д аймаг дахь А уколледжийн захирлын 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ** тоот тушаалын хуулбар /хх-22/, Д аймаг дахь А уколледжийн захирлын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ** тоот тушаалын хуулбар /хх-23-24/, ЭМШУИС-ийн харъяа Д аймаг дахь А уколлежийн захирлын 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ** дугаартай тушаалын хуулбар /хх-25-27/, ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь А уколлежийн захирлын 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаартай тушаалын хуулбар /хх-28/, гэрч Ц.Цын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Ц.Тийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-30-39/, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2*** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-40/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-41-42/, Д.Агийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, ажилласан газар, албан тушаалын жагсаалтын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тооцооллын хуулбар, архивын тодорхойлолтын хуулбар, Нийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргын 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай тушаалын хуулбар, Нийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** тоот захирамжийн хуулбар /хх-63-75/ зэрэг баримт бичгүүдийг шүүхэд ирүүлсэн байна.

3.Шүүхээс: С.М, Д.О, Ц.Ц, Ц.Т, Р.А, Ж.Б нараас гэрчийн мэдүүлэг /хх-50-61/ авсан.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.А нь Д аймгийн Х сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Ө сумын хүн эмнэлэгт 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага эмчээр, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Д аймгийн А уколлежид Н э м их эмч багшаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч Д.А нь Д аймгийн Х сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Ө сумын хүн эмнэлэгт 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага эмчээр, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн А уколлежид Н э м их эмч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.1.Нэхэмжлэгч Д.А нь Д аймгийн Х сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Ө сумын хүн эмнэлэгт 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага эмчээр, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Д аймгийн А уколлежид Н э м их эмч багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, Д аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4** тоот архивын тодорхойлолт /хх-6, 29/, Д аймаг дахь А уколледжийн захирлын 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ** тоот тушаалын хуулбар /хх-22/, Д аймаг дахь А уколледжийн захирлын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ** тоот тушаалын хуулбар /хх-23-24/, ЭМШУИС-ийн харъяа Д аймаг дахь А уколлежийн захирлын 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ** дугаартай тушаалын хуулбар /хх-25-27/, ЭМШУИС-ийн харъяа Д аймаг дахь А уколлежийн захирлын 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ** дугаартай тушаалын хуулбар /хх-28/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, ажилласан газар, албан тушаалын жагсаалтын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тооцооллын хуулбар, архивын тодорхойлолтын хуулбар, Нийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газрын даргын 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ** дугаартай тушаалын хуулбар, Нн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ** тоот захирамжийн хуулбар /хх-63-75/, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.2.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н т овогтой Д Аг Д аймгийн Х сумын хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Ө сумын хүн эмнэлэгт 1996 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1996 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бага эмчээр, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Д аймгийн А уколлежид Н э м их эмч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ