Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2018         01           04                                                   06

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Хохирогч Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-т холбогдох 1721000000134 дугаартай хэргийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд 198 оны 05 сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД- /, боловсролгүй, мэргэжилгүй, “Шинь Шинь” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Дашбалбар сумын газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвд байх М.Б гэрийн гадаа Д.О нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр нэмж ярих зүйлгүй учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Ошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчилгээний зардалд 200000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол санал болон нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 662 тоот дүгнэлтэд: “Д.О-ийн биед баруун хөмсөгний гадна төгсгөлийн зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн чихний ар талын зөөлөн эдийн няцрал, баруун чихний урд хэсэг, баруун завьж, эрүүний баруун булан хамарсан цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь шинэ бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 18/

-Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/

-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 27-30/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2017 оны 11 сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвд оршин суух М.Баяржаргалын гэрийн гадаа хохирогч Д.О-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад хэргийн үйлдлээ хүлээн мэдүүлсэн “...Би О-ийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиход О-ийн гутал нь халтираад газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/, түүнийг давхар нотолсон хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн “.. уурлаад надтай маргалдаад ... хашааны үүдэнд гарахад  миний нүүр, толгой руу гараараа 3-4 удаа цохиход би газар халтираад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 662 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.О-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Баатарын хохирогчийн нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа санаатай цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О-ийн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 662 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-т 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Хохирогч нь шүүгдэгч Б.Б-аас эмчилгээний зардалд нийт 200000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч нь 50000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул энэ гаргаж өгсөн нотлох баримт нь шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс энэ 50000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-т олгох, бусад эмчилгээний зардал болох 150000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдвал зохино.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас эмчилгээний зардалд 50000 /тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгож, хохирогч нь бусад 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг түүнд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР