Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0606

 

2024 08 01 128/ШШ2024/0606

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр би, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дээд дэд зөвлөх Э.*******гоос ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан дүгнэлттэй захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагч Б.******* миний бие, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дээд зөвлөх Э.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлттэй танилцлаа.

Иргэн Р.******* нь 45 нас хүрч иргэний үнэмлэхээ солиулах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр холбогдогчид хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн.

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллээр бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогч Р.*******т Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам-ын 3 дугаар хавсралтад заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас (маягт2)-ыг андуурч 2 дугаар хавсралтад заасан зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудас (маягт1) бичсэн байх тул ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дээд дэд зөвлөх Э.*******гоос ирүүлсэн Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон талаар шүүхэд илэрхийлжээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ы ... 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хялбаршуулсан ******* дугаартай шийтгэлийн хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ы ... 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хялбаршуулсан ******* дугаартай шийтгэлийн хүчингүй болгуулах гэсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Э.*******д даалгасугай.

4. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР