Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 25

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 613 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Эр” ХХК, “Э” ХХК, “О” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК-нд холбогдох, “Н” ХХК-ний ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль  бус ажиллагаа явуулахгүй байх эрхтэй болохыг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг  нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь төмөр эдлэлийн үйлдвэрлэл, цахилгаан болон сантехникийн засвар үйлчилгээ, барилгын заслын чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 сарын эхээр “Н” ХХК-ний ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц  гэх хүн “О” ХХК-ний ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилчидтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байсан. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажилчдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, мөн ажилчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичигт гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл юм. Б.Ц гийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр түүний дуудсанаар ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг бууруулахаас гадна компанид болон ажилчдад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь:

Нэгдүгээрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтод эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон “Н” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү  удаа дараа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр № 87 дугаартай, 11 сарын 19-ний өдөр № 93 дугаартай/ ирүүлсэн

Хоёрдугаарт: “Н” ХХК-ний ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй

Гуравдугаарт: Өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Эр” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь ноосон хивс, хивсэнцэр үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 сарын эхээр “Н” ХХК-нй ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц  гэх хүн “Эр” ХХК-ний ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай ажлын байранд, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажлын цагаар ажиллагсдыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажиллагсдыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагсдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан зүйл юм. Б.Ц гийн зохион байгуулж байгаа уулзалтууд нь ажиллагсдын сэтгэл санааг үймүүлснээр ажлын бүтээмж, идэвхи санаачилгыг нь бууруулж байгаа төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэлийг бий болгож, компанид олон ажилтнуудад хохирол учруулж байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь

Нэгдүгээрт. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид,3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон "Н" ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэг баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү удаа ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг /бүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр № 90 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №93 дугаартай/ ирүүлсэн,

 Хоёрдугаарт: "Н” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй,

Гуравдугаарт: Өөр компанийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх Улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулах, бүтээл буурах, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь ноосны анхан шатны боловсруулалт, ээрмэл болон эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш “Н” ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ц  “Э” ХХК-ийн ажилчдыг хууль бус ажил хаялтанд уриалж, ажил хаялтын талаар ажилтнуудтай сургалтын өрөө, хувцас солих өрөөнд хурал цуглаан хийж байна. Энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа ажилтнуудыг олон тоогоор нь цуглуулан өөрийгөө манай компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хэмээн итгүүлэх замаар манай компанийн ажилтнуудыг хууль бус ажил хаялтанд уриалж байна. Мөн ажиллагчдыг хууран мэхэлж ажил хаях тухай зөвшөөрлийн бичиг хийлгэж аван, гарын үсэг цуглуулж байгаа нь өөр компанийн үйлдвэрчний эвлэлийн даргын эрх хэмжээнээс хальсан үйлдэл гэж үзэж байна. Б.Ц гийн зохион байгуулж байгаа уулзалтуудын үеэр ажлын байраа орхиж явж байгаа нь тухайн ажилтны ажлын бүтээмжийг багасгахаас гадна компанид болон ажилтнуудад хохиролтой байна. Хариуцагчийн явуулж байгаа ажиллагаа нь

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан ажил олгогч, 3.1.2-т ажилтан, 3.1.4-т заасан хамтын гэрээ, 3.1.6-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид, 3.1.7-д заасан ажил олгогчийн төлөөлөгчид гэх ойлголтонд эрх зүйн харилцаанд оролцогчид биш бөгөөд манай компани болон “Н” ХХК-ийн ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар нэгэн баримт бичиг, хэлцэл, хэлэлцээр байхгүй байтал ийнхүү ажил хаялт зохион байгуулах, хэвлэлийн бага хурал хийж компанийн нэр хүндэд халдах зэрэг сүрдүүлэх утга бүхий албан бичгийг /2018 оны 11 сарын 12-ны өдөр №91 дугаартай, 11 сарын 19-ний өдөр №94 дугаартай/ ирүүлсэн,

Хоёрдугаарт: “Н” ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болон манай компанийн хооронд ямар нэг гэрээ хэлцэл байхгүй бөгөөд манай компанитай Хөдөлмөрийн тухай хуулийн 115-118 дугаар зүйлд заасан хамтын маргааныг эхлүүлээгүй, зуучлагч урьж оролцоогүй, арбитраар хэлэлцээгүй, шүүхээр уг асуудлыг хянуулаагүй байж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.4-д зааснаар ажил хаялт зохион байгуулахаар ажилтны ажлыг гүйцэтгүүлэхгүй байх, хууль бус ажил хаялтанд уриалах зэргээр хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй,

Гуравдугаарт: өөр компанийн ажиллагчдын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй атлаа шүүхэд хандаж манай компанитай хамтын гэрээ байгуулах эсэхээ шийдвэрлүүлэх боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй манай компанийн дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдуулж, үйлдвэрлэлийн осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д тус тус заасны дагуу манай компани нь “Н” ХХК-ийн ажиллагчдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож, цаашид дахин хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд “Эр” ХХК, “Э” ХХК, “О” ХХК нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох нэг агуулгатай хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй тогтоолгох цаашид хууль бус үйл ажиллагааг явуулахгүй байлгахыг даалгах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Эр” ХХК, “Э” ХХК, “О” ХХК нэхэмжлэлтэй, “Н” ХХК нь дотроо 4 охин компанитай.  “Эр” ХХК, “Э” ХХК, “О” байдаг. Энэ охин компаниуд нь үндсэндээ хивс гэдэг эцсийн үндсэн бүтээгдэхүүн гаргадаг. Үйлдвэрлэлийн чиглэлээр мөн адил 4 хуваасан байгаа ноос угаадаг, ялгадаг, утас ээрдэг, хивс болгодог, борлуулдаг гэсэн байдлаар хуваасан байгаа. Энэ компанийн ажилчид нь Үндсэн хуулинд олгогдсон эрхийнхээ дагуу сайн дураараа хэнээс ч хараат бусаар аливаа шаардлагад тулган шаардахгүйгээр Нэгдсэн үйлдвэрчний хороо буюу толгой компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд бүртгэлтэй, гишүүнчлэлтэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3.7-д ажилчны ажиллагчдын төлөөлөгч гэж хэнийг хэлж байгаа тухай хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үйлдвэрчний эвлэлийн байгууллага нийт ажилчдын хурлаар сонгосон ажилтныг гэсэн зүйл байгаа. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүх компанийн төлөөлөгчийн хурал болоод Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгууль болсон. Тухайн компаниас 2 нэр дэвшигч дэвшээд гурав дахь нэр дэвшигч би болоод өрсөлдөөд хууль ёсны ажлын төлөөлөгч сонгогдсон. Энэ ажилчны төлөөлөгч сонгоход “Эр ХХК, “Э” ХХК-иудын ажлын төлөөлөл, Оийн ажилтны төлөөллүүд орсон байгаа. Хавтас хэрэгт хурлын португолын тэмдэглэл, хурлын ирц, хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүд нь бүгд байгаа, “Н” ХХК ажилсагчдын үйлдвэрчний хороонд гишүүнчлэлтэй буюу бүртгэлтэй сайн дураараа эвлэлдэн нэгдсэн байгууллага юм гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Мөн нэмэлт тайлбар ирсэн байна. Үүн дээр ажил олгогч маань тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн ажлын байрууд байгаа учраас боловсон хүчин ороод хөдөлмөрийн гэрээ хийх эрхтэй. Хөдөлмөрийн гэрээ хийснээр ажил олгогч, ажилчдын сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх буюу тэдний өмнөөс ямар нэгэн шийдвэр гаргахыг хуулиар заагдаагүй. Ажил олгогч өөрөөр хэлбэл ажилчдын өмнөөс Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд саад учруулж Монголын Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийг зөрчиж үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд саад учруулж хамтын гэрээ байгуулахгүй байхыг тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь өөрөө хууль бус. Бид нарын сонгосон ажлын төлөөлөл биднийг төлөөлөх төлөөлж хамтын гэрээ хийх эрхгүй гэсэн гомдол шүүхэд гаргаагүй. Ажил олгогч нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлсэн мөн үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үйлдвэрчний эвлэлийн гишүүнээр нэмэх буюу хасахыг тулган шаардах эрхгүй байгаа. Ажил олгогч нь өөрөө Үйлдвэрчний эвлэлийн хараат бус үйл ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулж байгаа нь сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хөдөлмөрлөх эрх ашгаа төлөөлөн хамгаалах үйл ажиллагаанд саад учруулах нь өөрөө Үндсэн хууль, Монголын Үйлдвэрчний эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа нь илэрлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 1-д нь хамтын гэрээ хэлэлцээр байгуулах хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус шашны байгууллага, улс төр, нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусад саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалт байгаа. Энэ нь ажилчны төлөөлөл, ажилчдын хөдөлмөрлөх эрх, түүний нэмэгдэл хөлс, цалин орлогыг нэмэгдүүлэх бусад хууль тогтоомжид заагаагүй дээрдүүлсэн нөхцөлөөр хамтын гэрээ хийх эрх нь байж байхад ажил олгогч энд хөндлөнгөөс оролцож хамтын гэрээ хийх эрхтэй, эрхгүйг тогтоолгох гээд тухайн ажилчид нь төлөөллөө сонгосон байж байхад нь ямар ч хамааралгүйгээр орох нь ямар ч эрх байхгүй. Ингээд ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хууль болон Монголын үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухайн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг зөрчиж байгаа учир шүүхийг дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Ажил олгогчийн эрх нь байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 5.1, 5.2-т ажил олгогчийн эрхийг  тодорхой заагаад өгсөн байгаа. Энэ эрх үүрэг нь ажил олгогчийг ажилчны өмнөөс эвлэлдэн нэгдэх эрх, өмнөөс нь шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах эрхтэй эрхгүйг тодорхойлох, ажилтны өмнөөс хөдөлмөрийн гэрээ хийсэн ажил олгогч шийдвэр гаргана гэсэн нэгч хуулийн зохицуулалт байхгүй. Харин хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлд ажилтны эрх үүргийг заасан байгаа. Энэ хуулинд ажилтан нь өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор эвлэлдэн нэгдэх хууль тогтоомжид заасан дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрх гэж тодорхой заасан байгаа. Энэ эрхээ ажилчид эдэлж сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Үйлдвэрчний хороо дээрээ гишүүнчлэлээ хөөцөлдөөд татвараа төлөөд хамтын гэрээ өмнөөсөө төлөөлөөд сонгосон. Мөн “Н” ХХК-ний ажилсагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 4 охин компани, үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс бүрдсэн нэгдсэн нэг бүтэц зохион байгуулалттай өнөөдрийн хүртэл гишүүдийн хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалсаар ажил олгогч нартай нэг л хамтын гэрээ байгуулсаар ирсэн. 2018 онд байгуулсан хамтын гэрээ хүчин төгөлдөр явж байгаа. Энийг бас хууль бусаар зогсоосон байгаа. Хуучин “Эр” ХХК нэртэй байсан. 2013 онд нэршил, зохион байгуулалт өөрчлөгдөөд “Н” ХХК болоод дотроо 4 охин компани болоод задрахад тухайн үеийн үйлдвэрчний эвлэлийн дарга нар нь хуралдаад тогтоолоо гаргаад толгой компанийн нэрээр буюу “Н” ХХК-ний ажилсагчдын үйлдвэрчний эвлэлийн хороо болох нь зүйтэй гэсэн тогтоол гаргаад Улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Үүнийг нотлох баримт өгсөн байгаа. Ер нь компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдлөө гээд дотор нь ажиллаж байгаа гишүүд өөр тийшээ шилжсэн зүйл явагдаагүй. Тухайн компанийн ажилчид ажлаа хийж байхад компани болгоод хувааснаас өөр зүйлгүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнээсээ татгалзана гэсэн зүйл байгаагүй. Энэ нь тухайн Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элсэх нь аль үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлтэй байх нь тухайн хүний эрх нь юм. Тухайн эрхийнхээ дагуу гишүүнчлэлтэй явж байгаад 2016 онд ялгаагүй толгой охин компанийнхаа нэрээр тухайн үйлдвэрчний эвлэлийн хороонд дарга нар нь хамтын гэрээгээ хийгээд явсан байгаа. Манайх тэр жишгээр хамтын гэрээ дуусахад мөн хамтын гэрээ хийх санал, төслөө хүргүүлсэн хууль ёсны дагуу. Манай тэргүүлэгчид нь хэн хэн байдаг нь хурлын португол дээр байгаа. “Эр” ХХК-ийн хавтаст хэргийн 6 талын 128-147 дүгээр хуудсанд бүх гишүүдийн төлөөлөн хурлын тэмдэглэл, тогтоолууд байгаа. Түүнд хэдэн төлөөлөгч орсон, хурлын тэмдэглэл дээр ямар ямар компанийн төлөөлөл орсон, ямар төлөөлөл редакцаас сонгогдсон, ямар нь хурал удирдах тэргүүлэгчээр сонгогдсон, үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчээр сонгогдсон гэдэг нь бүх компанийн гишүүдийн төлөөлөл жигд оролцоотойгоор компани компаниас тэргүүлэгчдээ сонгосон байгаа. Энд “Эр” ХХК-ний тэргүүлэгч н.А , “Орхон инженер менежиент” ХХК гэх мэтчилэн тэгш оролцоотойгоор оролцсон гэдэг нь харагдана. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан байгаа. Тиймээс Олон Улсын гэрээ конвенц, нэгдсэн үндэсний байгууллагаас гарсан хүний эрхийн түгээмэл тунхаглал зэргүүд нь үйлдвэрчний эвлэлд нээлттэй байдаг. Жишээ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 дугаар зүйлийн 20.1-т хүн бүр чөлөөтэй, тайван, хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан байдаг. Энэ нь аль утгаараа Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх, Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, ажилчдын өмнөөс шийдвэр гаргах нь ажил олгогч нарт байхгүй гэдэг нь олон зүйл заалтаар нотлогдож байна. Нэхэмжлэгч талын гаргасан Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шаардлага байгаа. Энэ нь өөрөө хууль бус ажиллагааг тогтоох шаардлагыг шүүхэд ажил олгогч гаргаагүй. Энэ тухайн үед манайд ажил хаях үйл ажиллагаа хэрэгжүүлэх хурал хийсэн бэ? гэхээр энэ хамтын гэрээ байгуулахгүй байх буюу биелүүлэх явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийг үндэслээд хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэсэн байгаа. Хөдөлмөрийн хамтын маргааныг манайх шат дараатайгаар үүсгээд хамтын гэрээг ажил олгогч хүлээн аваагүй. Төсөл болон хугацаандаа байгуулах шийдвэр ирүүлээгүй учраас манайх Хөдөлмөрийн хуулийн дагуу хамтын маргаан үүсгэсэн. Хамтын гэрээ нь шат дараатайгаар явсаар байгаад 119 дүгээр бүлэгт ирсэн. 119 дүгээр бүлэгт ажил хаях эрхийг хэрэгжүүлсэн. Өнөөдөр ажил олгогч үүргээ биелүүлэхгүй байгаа учраас бид нар хурлыг зохион байгуулсан. Хурлыг зохион байгуулахдаа дандаа ажлын бус цагаар явуулсан. Мөн хавтас хэрэгт оролцсон байдал, тэмдэглэл, гаргасан шийдвэр гарын үсэг байгаа. Намайг ажилчдын толгойг угааж өөр компанийн үйлдвэрчний эвлэл байж “Эр” ХХК-ийн ажлыг хууль бус ажил хаялтанд уриалж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тэгвэл энэ нь хууль бус биш байсан. Тухайн ажил хаях эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлсэн. Ажилчид эвлэлдэн нэгдээд ажил хаях эрхээ хэрэгжүүлэхэд саналаа өгч байсан шууд ажлаа хаяж эхлээгүй байсан. Энэ нь хуулийн зохицуулалтаар явж байсан. Энэ хооронд ажил олгогчоос хурал хийх боломжийг хааж байсан. Хувцас солих өрөөнд ажилчид сайн дураараа гарын үсэг зураад ажил хаях эрхээ хэрэгжүүлэх, хамтын гэрээгээ байгуулахыг шаардах энэ хэмжээний ажил зохион байгуулагдсан байгаа. Үүнийг ажил олгогч хууль бус гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй мөн шүүх ч гэсэн энэ хууль бус ажиллагаа буюу хууль бус ажил хаялт болсон байна гэдгийг шүүх тогтоогоогүй. Ингээд ажил олгогчид хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримт байгаагүй. “Н” ХХК-ийн охин кампани болох “Эр” ХХК, “Э” ХХК, “О” ХХК-иудаас шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй тодорхойгүй байна. Гаргасан үндэслэл нь юу байдаг вэ гэхээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасны дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, эрх зөрчсөн байдлыг сэргээх гэж байгаа. Энэ нь хэний эрх зөрчигдсөн талаар тодорхойгүй байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 14.1-т хамтын гэрээ хэлэлцээрийг байгуулахдаа энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хамтын гэрээг аж ахуй нэгж байгууллагын бизнес туршихаас өмнө байгуулна гэж байгаа. Тэгвэл манайх байгуулах гээд энэ хуулиа мөрдөөд байгуулах гэсэн боловч эдний байгууллага хамтын гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлээгүй.” гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 613 дугаартай шийдвэрээр:

1. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан  “Н” ХХК-д холбогдох, “Н” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай, О” ХХК, “Эр” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Орхон аймаг дахь Сум дунын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 142/ШЗ2018/05208, 142/ШЗ2018/05210, 142/ШЗ2018/05213 дугаар шүүгчийн захирамжуудаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О” ХХК, “Эр” ХХК, “Э” ХХК-иуд улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,600 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г  түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Эр” ХХК-ний шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр нэхэмжлэлээ ихэсгэснийг шүүх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хариуцагчид гардуулсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.4, 118.5-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ өөрчилсөн бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс хүлээн авч хариуцагчид гардуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч “Э” ХХК-ний шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгийг өөрчилж бичгээр нэхэмжлэлээ гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж, нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.4, 118.5-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй “Н” ХХК-ийг уг хэргийн хариуцагч мэтээр зааж шүүхийн шийдвэр, захирамждаа тусгасан нь илт үндэслэлгүй наад захын хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал нэхэмжлэгч компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Н” ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү."-гэж өөрчилсөн. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэрийн удирдтал, үндэслэх, тогтоох хэсгүүд тус тус нэхэмжлэгч компанийн анх шүүхэд гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага буюу “Н” ХХК-ний ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох тухай гэх шаардлагаар бичигдсэн нь шүүхийн шийдвэр дээрх хуульд заасан шаардлага хангаагүй гэдгийг нотолж байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч нь “Н” ХХК нь мэтээр бичигдсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхийн өмнө хариуцагчаар татсан этгээд нь “Н” ХХК-нийг ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороо болохоос “Н” ХХК биш юм. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч хариуцагчийг солих талаар хүсэлт гаргаагүй, түүнийг шүүх шийдвэрлэсэн талаар шүүхээс ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байхад шүүхийн шийдвэрт хариуцагчийг сольж бичиж байгаа нь анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хуульд заасан эрхийг хязгаарласан мэт шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 118 дугаар зүйлийн 118.2, 118.3, 118.4, 118.5 заасан заалтанд тус тус хамаарахгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдах гомдолдоо: Давж заалдаж байгаа үндэслэл нь:

  1. Хариуцагчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон,

  2. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан,

3.  Маргааны үйл байдалд эрх зүйн хувьд бүрэн дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байгаа ба энэ байдал нь энэхүү шүүхийн шийдвэрийн эцсийн үр дагаварт зохигчдын дунд дахиад үл ойлголцол, маргаан үүсгэх үндэслэл бүрдүүлнэ гэж үзэж байна.

1. Хариуцагчийн эрх зүйн байдлын хувьд: Энэ иргэний хэрэг нь нэр бүхий нэхэмжлэгч компаниуд тус бүрдээ нэхэмжлэл гаргаж, тэрхүү нэхэмжлэл, шаардлага бүрд нь “Н” ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороог хариуцагчаар нэрлэж, шүүх хариуцагчид холбогдуулан иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэгдэж байсан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00108, 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00130, 01 дүгээр сарын 29-ний 00141 тоот шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19, 21-ний 42, 43, 45 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00972, 25-ны 00991, 01005 тоот тогтоолуудаар дээр дурдсан шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгосон шийдвэрүүдтэй хэрэг юм.

Хожим дээр дурдсан гурван компанийн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлага адил агуулгатай, нэг хариуцагчид холбогдуулсан хэргийг шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний 06123 тоот захирамжаар нэг хэрэг болгон нэгтгэж ийнхүү шийдвэрлэгдсэн.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, нотлох баримтаа өөрийн нэрээр буюу Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрээр гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт энэ хэргийн хариуцагчийг "Н" ХХК гэж заасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 ,118.3, 118.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй байгааг зөвтгөх шаардлагатай.

2. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан тухайд: Нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх мөн өдөрт нь хүлээн авч бүртгэсэн байна. Эдгээр нэхэмжлэлүүдийн агуулга, үндэслэл яг адил бичвэртэй бөгөөд шаардлагын хувьд:

  1. "Э" ХХК, "О" ХХК-иуд нь "Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1, 14.2-т тус тус заасны дагуу манай компани нь "Н" ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоож өгнө үү? гэжээ.

"Эр" ХХК нь дээр дурдсан шаардлага дээр нэмж ...цаашид дахин хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү?" гэсэн шаардлагыг гаргасан байна.

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар энэ шаардлагаасаа татгалзсан, өөрчилсөн зүйл байхгүй бөгөөд харин 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр "О" ХХК, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр "Эр" ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж "Иймд Нартурал текстайл групп" ХХК Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү" гэж,

  2. "Э" ХХК 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр "Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Н" ХХК, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, тус хамтын гэрээний хугацаа дуусч 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үйлчлэхгүй болсныг тогтоолгох" гэж өөрчилж байна гэжээ.

  3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , өмгөөлөгч М.Мэндбаяр нар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь дэмжиж, хангагдах үндэстэй гэсэн үндэслэлээ тайлбарласан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн анхны шаардлагад "Э" ХХК, "О" ХХК адил, "Эр" ХХК нь эдгээрээс нэг шаардлага илүү байхад бүгдийг нь нэгтгэж шийдвэрлэсэн,

  2. Нэхэмжлэгч нарын 2020 оны 01 дүгээр сарын 20, 22, 02 сарын 20-нд гаргасан хамтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2018 оны 04 дүгээр сарын 25-аас хойш үйлчлэхгүй болсныг тогтоолгох гэсэн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй, огт шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгийн тайлбар, хариуцагчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтээр мэтгэлцээн явагдсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг, бичгийн баримтаар тодорхойлогдоно.

  3. Маргааны үйл байдалд шүүх бүрэн дүгнэлт өгөөгүй, орхигдуулсан тухайд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийгээ хэрхэн нотолж байгаа, түүнийг хариуцагч нотлох баримтаар хэрхэн няцааж байгааг шүүх үнэлж цэгнэж дүгнэлт хийх замаар хуулийг хэрэглэн маргааныг шийдвэрлэх ёстой. Энэ үндэслэлийг энэ хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Дээд шүүхийн тогтоолуудад ч заасан байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх энэ зарчим, журмыг хангаагүй байна. Үүнд:

    1. Нэхэмжлэгчдийн үүсгэсэн маргааны гол үндэслэл нь “Н" ХХК-ний  ажиллагсдын Үйлдвэрчний эвлэл нь зөвхөн энэ компанийнхаа ажиллагсдын үйлдвэрчний эвлэл бөгөөд манай "Э", "О" ХХК-иудыг хамруулан хамтын гэрээ байгуулахаар шаардаж, манай компаниудтай ямар ч хамтын гэрээ хэлэлцээр байхгүй, манай компаниудтай хамтын маргаан үүсгээгүй, хөдөлмөрийн зуучлагч, арбитраар хэлэлцээгүй байж ажиллагсадтай уулзаж, ажил хаялтанд уриалж байгаа гэж тодорхойлсон. Хариуцагч “Н" ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь "Эр" ХХК 2015 онд бүтцийн өөрчлөлт хийж толгой болон охин компаниуд болон өөрчлөн байгуулагдсан баримтыг шүүхийн журмаар гаргуулж, энэ бүтэцтэй холбогдон "Эр" ХХК-ний Үйлдвэрчний эвлэлийн хороон Тэргүүлэгчдийнхээ 2015 оны 08 дугаар сарын 26-ны 29 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтыг дагаж толгой компанийн нэршлээр бүртгүүлсэн баримт, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүх толгой, охин компанийн төлөөлөл ажил олгогч талд, ажилтны талд энэ хэргийн хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн хороо нийт ажилтныг төлөөлж байгуулсан Хамтын гэрээ, энэ Хамтын гэрээний хугацаа дууссан 2018 оны 04 дүгээр сараас шинэ Хамтын гэрээний талаарх гаргасан санал, шаардлага, мэдэгдэл, тэдгээрт авсан хариу, хамтын маргаан үүсгэсэн мэдэгдэл, Хөдөлмөрийн зуучлагч, арбитраар хэлэлцүүлсэн зөвлөмж, ажил хаях эрх үүссэн мэдэгдэл, энэ талаар ажиллагсдын зарим төлөөлөлтэй уулзсан баримтыг гаргаж мэтгэлцжээ. Шүүх эдгээр баримт, мэтгэлцээний үндэслэл, түүнийг зохицуулж байгаа эрх зүйн актыг тайлбарлах замаар ажиллагсдын сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийн талаар дүгнэлт хийсэн боловч "Н" ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлд нэхэмжлэгч компанийн ажиллагсад эвлэлдэн нэгддэг эсэх, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчтай бүх компанийн төлөөлөл оролцон хамтын гэрээ байгуулж байсан байдал, хариуцагч Үйлдвэрчний эвлэлд толгой, охин компаниудын нийт ажилтныг төлөөлөн Хамтын гэрээ байгуулахаар шаардах эрх байгаа эсэхэд заавал дүгнэлт өгөх ёстой. Гэвч шүүх энэ үүргээ биелүүлээгүй, буюу маргааны гол үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

    2. "Эр" ХХК-ний ...цаашид дахин хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү" гэсэн шаардлагын хувьд хариуцагчийн явуулсан нэхэмжлэгчийн хууль бус гэж тодорхойлоод байгаа Хамтын гэрээ байгуулах, Хамтын маргаан үүсгэн явуулсан үйл ажиллагаа хууль бус шинжтэй эсэх, тийм бол аль хуулийг хэрхэн зөрчсөн, хууль бус гэж үзэхээргүй бол Хөдөлмөрийн тухай хууль бусад хуульд хэрхэн нийцсэнийг дүгнэж өгөх ёстой. Нэхэмжлэгч нарын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны Хамтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын талаар нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн шүүхэд гаргасан татгалзал, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар шүүхийн шийдвэрт заан бичих ёстой боловч тэгээгүйгээр барахгүй Хамтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 16.1-д зохицуулсантай харьцуулан дүгнэлт өгсөнгүй.

    3. Мөн нэхэмжлэгч "Э" ХХК-ний "...Хамтын гэрээний хугацаа дуусаж 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үйлчлэхгүй болсныг тогтоолгох" гэсэн шаардлага, хэрэгт авагдсан баримт, өмнөх шүүх хурлуудын тэмдэглэл, хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хамтын гэрээний 1.3 дахь заалтын дагуу шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй.

    4. Шүүх шийдвэртээ Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 142/Ш32018/05208, 05210, 05213 тоот шүүгчийн захирамжуудаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан болохыг дурдсан боловч нэгэнт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа бол энэ захирамжуудыг хүчингүй болгохоор заагаагүй нь дээрх захирамжуудын агуулга болсон "Үйлдвэрчний эвлэлийн хороо, дарга Б.Ц д нэхэмжлэгч компаниудын ажилчидтай ажлын болон ажлын бус цагаар ажил хаялтын асуудлаар хурал, цуглаан зохион байгуулахгүй байхыг даалгасан" болон хэрэгт авагдсан баримтаар Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар суутгалыг зогсоосон байгаа нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хамтын гэрээний 1.3 болон 9.3 дахь заалтын хэрэгжилт болон Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг хууль бусаар хязгаарласан эсэх, түүний үр дагаврын асуудлыг орхигдуулсан гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эдгээр алдааг залруулж шүүхийн шийдвэрт маргаан бүхий асуудлуудаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн шийдвэрлэн нэмэлт, өөрчлөлт оруулна уу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй тийм зүйл байхгүй болно.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Эр” ХХК, “Э” ХХК, ”О” ХХКомпани нь “Н гурпп” ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан хамтын гэрээ байгуулахгүй байх эрхтэй болохыг тогтоолгох, цаашид хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар  нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр “Н” ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “Эр” ХХК нь хувь нийлүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хурлын 3 дугаар тогтоолоор “Эр” ХХК-ийн ашигт ажиллагааг дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор түүнийг “Н” ХХК оноосон нэртэй болгож, шинээр “Эр” ХХК, “Э” ХХК, “Эрд” ХХК, “О” ХХК гэсэн охин компаниуд бий болон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Н” ХХК-ийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон түүний охин компани болох “Эр” ХХК, “Э” ХХК, “Эрдэнэт кашмер” ХХК, “О” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Эрдэнэбаяр, нийт ажилчдыг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Уранхишиг нар нь хамтын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурьдсан хамтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг  анхан шатны шүүх  2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хариуцагчид нэмэгдүүлсэн шаардлагыг нь гардуулсан атлаа тухайн нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нөгөө талаар хариуцагчийг зөв тодорхойлоогүй тухайлбал нэхэмжлэгч “Н” ХХК-ний ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг “Н” ХХК-н  гэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс  Иргэний хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн залруулах боломжгүй байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч  шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

1. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдлыг хангаж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                          ШҮҮГЧИД                                 Д.МӨНХӨӨ  

                                                                                           М.ХҮРЭЛБААТАР