| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00567/И |
| Дугаар | 136/шш2024/00508 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 136/шш2024/00508
| 2024 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 136/ШШ2024/00508 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг, З-Ү сум, Ж баг, Сын *-р гудамж, * тоотод оршин суух Б овогт Срын Хгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, *-р баг, Мвын *-р гудамж, ** тоотод оршин суух Ц м овогт Лгийн Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 15,502,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Эл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нар.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүссэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч С.Х хариуцагч Л.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон зээлийн төлбөр, хохирлын төлбөрт төлсөн 15,502,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1.С.Х миний бие Л.Бтэй 2019 онд танилцаад 2020 оноос хамтран амьдрах болсон.
1.2.Бидний дундаас 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин Б.У төрсөн.
1.3.2020 оноос хойш 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Л.Б нь бие махбодь болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн, байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж, зоддог байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй.
1.4.2023 оны 04 дүгээр сараас хойш би хүүхдийнхээ хамт Д аймгийн З-Ү суманд аав, ээж дээрээ очиж амьдарч байна гэв.
1.5.Л.Б нь 3 удаа шүүхээр ял шийтгүүлсэн ба 2022 онд ШТС 61 салбарт ажиллаж байхдаа завшсан гэмт хэрэгт холбогдож 13,476,000 төгрөгийн хохирол учирсныг би аавынхаа дүүгээс зээлж төлсөн. Мөн Н фс ББСБ ХХК-иас зээлсэн мөнгөний үлдэгдэл 2,026,000 би төлсөн.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.У эцэг Л.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, зээлсэн болон хохирлын мөнгийг Л.Бийн өмнөөс төлсөн тул 15,502,000 төгрөгийг гаргуулна. гэв.
3.Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 15,502,000 төгрөг төлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь би хоригдож байгаа учраас шүүх хуралд оролцох хүсэлгүй байна. Миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү. гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/, Д аймгийн З-Ү сумын Жт багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7** тоот албан бичиг /хх-7/, З-Ү сумын хүүхдийн *-р цэцэрлэгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ** тоот албан бичиг /хх-8/, Бн н өрхийн эрүүл мэндийн төвийн эмч О.Угийн тодорхойлолт /хх-9/, Х бны шилжүүлгийн баримт, дансны хуулга /хх-10-14/, Д аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын -ны өдрийн 2024/ШЦТ/1** тоот шийтгэх тогтоол /хх-15-23/ зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-34/ зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Х хариуцагч Л.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зээл, хохирлын төлбөрт төлсөн 15,502,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.Нэхэмжлэгч С.Х, хариуцагч Л.Б нар нь 2020 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр охин Б.У төрсөн нь 440100**** дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-6)-аар тогтоогдож байна.
1.1.Хариуцагч Л.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 15,502,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба маргадаггүй болно.
2.2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.У нь эх С.Хгийн асрамжид байгаа болон эцэг нь Ц мод овогт Лгийн Б болох нь захиргааны журмаар тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.У 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Л.Бр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
5.Хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхтэй ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.
6.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Бшээс улсын тэмдэгтийн хураамжид 235,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Хд олгож, хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээс буюу 2,680,200 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 57,833 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.У нь эх С.Хгийн асрамжид байгаа болохыг дурдсугай.
2.2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Ууганзаяагийн эцэг нь Ц м овогт Лгийн Б мөн болохыг дурдсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Уд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,11- 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Л.Бээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхтэй ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.
5.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Бээс 15,502,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Хд олгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1 хэсгийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Бшээс улсын тэмдэгтийн хураамжид 235,460 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Хд олгож, хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээс буюу 2,680,200 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 57,833 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ