| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/02681/И |
| Дугаар | 182/ШШ2024/04788 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/04788
2024 11 18 182/ШШ2024/04788
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...тоот хаягт оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоотод оршин суугч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас бусдын хууль бус эзэмшлээс 199 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.******* холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас бусдын хууль бус эзэмшлээс 176 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт 15051/ 17 дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэг талбар бүхий 696 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Улмаар кадастрын зургийн дагуу кадастрын цэг тогтоодог мэргэжилтнээр газрын цэгээ тогтоолготол хажуу айл болох Ц.*******ийн газар руу миний эзэмшлийн газрын 146 мкв газар орсон байсныг мэдсэн. Ц.*******тэй уулзаж хашаа сунгах талаар хэлтэл зөвшөөрөхгүй байсан учраас бид хамтдаа газар зохион байгуулалтын албанаас тодруулахад хашаагаа сунгаж барьж болно гэх зөвшөөрөл олгосны дагуу хашаагаа сунгах ажлыг эхлүүлсэн. Ц.******* сунгуулахгүй гэж маргаан үүссэн. Иймд Н.******* миний эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 мкв газраас 176 мкв хэмжээтэй газар нь Ц.*******ийн эзэмшлийн газар руу орсон тул бусдын хууль бус эзэмшлээс 176 м.кв хэмжээтэй газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Одоо 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/28 дугаар шинжээчийн дүгнэлтээр давхцсан газрын хэмжээ 199 м.кв болж өөрчлөгдсөн. Иймд Н.*******гийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 мкв газраас 199 м.кв хэмжээтэй газар нь Ц.*******ийн эзэмшлийн газар руу орсон тул бусдын хууль бус эзэмшлээс 199 м.кв хэмжээтэй газрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 08 сард 150112590 нэгж талбарын дугаартай газрын өмнөх эзэмшигч Ч.аас шилжүүлж авсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/216 дугаар захирамжаар 590 м.кв газрыг эзэмшдэг. Н.*******д 2023 оны 12 сард А/396 дугаартай захирамжаар 696 м.кв газрыг эзэмшүүлсэн юм байна. Гэвч тухайн маргаан бүхий 176 м.кв давхцсан гэх газар нь манайх 2019 онд уг газар, үл хөдөх хөрөнгийг нийтэд нь худалдаж авахад л хашаалагдсан байсан. 2019 оноос үйлдвэрлэлийн байрыг барьж, байгуулсаар байсан ба 2023 оныг хүртэл бид өргөтгөсөөр байсан. Тус үл хөдлөх эд хөрөнгийг барихад багагүй хэмжээний зардал гарсан бөгөөд тухайн газраас салгах боломжгүй оюуны үнэлэшгүй бүтээл хөгжүүлэлт хийгдсээр байгаа. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн 199 м.кв газрыг газрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оноос хойш одоогийн бодит эзэмшигч Н.******* дээр нь бүтээлээ хийж, байгуулалт хийсээр байхад хэзээ хойно 2023 онд газар эзэмших захирамж, гэрчилгээ гарсан байгаа нь эргэлзээтэй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Газар өмчлөх тухай хүсэлт, Газар эзэмших эрх шилжүүлэх 2021 оны 10 сарын 04-ний өдрийн гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт. Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Газар эзэмших эрх шилжүүлэх 2019 оны 08 сарын 02-ны өдрийн гэрээ, Компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, Газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа, хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Н.*******гийн эзэмшлийн дугаар нэгж талбарын хувийн хэргийг гаргуулж нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.******* холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас бусдын хууль бус эзэмшлээс 176 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж,
шүүх хуралдааны үед Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас бусдын хууль бус эзэмшлээс 199 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2019 оны 08 сард 150112590 нэгж талбарын дугаартай газрын өмнөх эзэмшигч Ч.аас шилжүүлж авсан тул 199 м.кв газрыг газрыг албадан чөлөөлүүлэх нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Газар өмчлөх тухай хүсэлт, Газар эзэмших эрх шилжүүлэх 2021 оны 10 сарын 04-ний өдрийн гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт. Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Газар эзэмших эрх шилжүүлэх 2019 оны 08 сарын 02-ны өдрийн гэрээ, Компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, Газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Н.*******д Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгогджээ. /хавтаст хэргийн 28 тал/
8.Шүүхээс шинжээчээр томилсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2014 08 дугаар 20- 2024/28 шинжээчийн дүгнэлтээр Газрын кадастрын мэдээллийн санд дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/372 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 1501112590 дугаартай 700 м.кв талбайтай газрыг иргэн Д.*******гийн нэр дээр, дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/396 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын дугаартай 696 м.кв талбайтай газрыг иргэн Н.*******гийн нэр дээр, дүүргийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/216 дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 1501105901 дугаартай 590 м.кв талбайтай газрыг иргэн Ц.*******ийн нэр дээр тус тус байх бөгөөд хоорондоо давхцалгүй бүртгэлтэй байна.
Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , Г1703/02 тоот хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас 176 м.кв газар нь давхацсан эсэх талаар:
Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг Газрын кадастрын мэдээллийн санд давхцуулахад нэгж талбарын дугаартай 696 м.кв талбайтай иргэн Н.*******гийн газартай иргэн Ц.*******ийн эзэмшлийн хашаа нь 199 м.кв талбайгаар давхцалтай байх бөгөөд иргэн Н.******* хашаагаа хашааны хаалга хэсгээр 69 м.кв талбайгаар дутуу хашаалсан буюу эргэлтийн цэгийн дагуу хашаалаагүй байна. Мөн нэгж талбарын дугаартай 696 м.кв талбайтай иргэн Н.*******гийн газар дээр байх барилгыг хэмжихэд 158 м.кв талбайтай байх бөгөөд нэгж талбарын 1501112590 дугаартай 700 м.кв талбайтай иргэн Д.*******гийн нэр дээр газартай 98 м.кв талбайгаар давхцалтай байна. Иргэн Ц.*******ийн хашааг бүхэлд нь хэмжихэд 812 м.кв талбайтай байна. Давхацсан маргаан бүхий хашаатай 199 м.кв талбайд барилга байшин байхгүй гэх нэгдсэн дүгнэлт гаргаж ирүүлжээ. /хавтаст хэргийн 44-45 тал/
9.Хариуцагч Ц.******* нь тухайн маргаж буй газрыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ч.аас шилжүүлэн авсан болох нь Компанийн эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ, Газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд Дүүргийн засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01125-а153/2012 дугаар захирамжаар иргэн Ч.т гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, талбайн хэмжээ 590 гэж бүртгэгдсэн байна. /хавтаст хэргийн 60-63, 90-95 тал/
10.Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтээр Ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг Газрын кадастрын мэдээллийн санд давхцуулахад нэгж талбарын дугаартай 696 м.кв талбайтай иргэн Н.*******гийн газартай иргэн Ц.*******ийн эзэмшлийн хашаа нь 199 м.кв талбайгаар давхцалтай гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хариуцагч Ц.*******эд Иргэний, газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ олгогдсон байжээ. /хавтаст хэргийн 93 тал/
11.Хариуцагч Ц.******* тухайн маргаж буй газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар дээрх бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба хариуцагчийн эзэмшил хууль буюу гэрээний дагуу үүсээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна.
12.Нэхэмжлэгч нь газар давхцсан гэж биш, харин эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр хариуцагчийн хашаа баригдсан гэж маргасан бөгөөд зохигчдын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар хоорондоо давхцсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул энэ нь иргэний шүүхийн харьяалал биш гэж үзнэ.
13.Иймд хариуцагч Ц.*******ийн хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас бусдын хууль бус эзэмшлээс 199 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.*******ийн хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Яргайт ******* дугаар хэсэг гудамж, , тоотод хаягт дугаар нэгж талбар бүхий 696 м.кв газраас бусдын хууль бус эзэмшлээс 199 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ