Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/04931

 

 

2024 11 27 182/ШШ2024/04931

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дундговь аймаг, ... тоот хаягт оршин суугч, ******* овгийн *******гийн ******* /регистрийн дугаар ******* /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд И.*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, апартмент, блок, 18 давхар тоот хаягт байршилтай, 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, апартмент, блок, 18 давхар тоот хаягт байршилтай, 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Пропертиз ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр С-2022/070 тоот Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах кастел апартмент в блок, 18 давхарт тоот орон сууцны барилгыг худалдах, худалдан авахаар тохиролцсон. Мөн тус гэрээний 3.1-т заасны дагуу гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа 200,000,000 төгрөгийг гэрээний 3.3-т заасны дагуу ******* ******* ХХК-ийн Голомт банк ХХК дахь тоот дансанд шилжүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* Пропертиз ХХК нь 0110 тоот албан мэдэгдэлдээ үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2022/070 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус гэрээний 4.1.4, 4.1.5-т заасны дагуу цуцлагдсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Тус гэрээний 4.2.3-т "Худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө гэж заасан атал тус орон сууцны барилга нь өнөөдрийн байдлаар ашиглалтанд ороогүй буюу худалдагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалтай байна. Мөн Ө.*******ад худалдахаар тохиролцсон орон сууцыг бусдад худалдахаар зар сурталчилгаа явуулж байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.4.6-д "Худалдан авагч тал нь худалдагч талын орон сууц хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдсэнээс хойш төлбөрөө төлж 7 хоногийн дотор хүлээн авах үүрэгтэй гэж заасан бөгөөд худалдагч тал орон сууцыг хүлээлгэн өгөх мэдэгдлийг Ө.*******ад өгөөгүй, Ө.******* нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэг үүсээгүй байсан. Иймд нэхэмжлэгч Ө.*******ыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах апартмент, блок, 18 давхарт тоот, 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд үүссэн маргаантай холбоотойгоор Ө.******* нь нэхэмжлэл гаргасан боловч ******* ******* ХХК-тай уулзаж, тохиролцож "Ривер кастел" апартмент, в блок, 18 давхар, тоот, 125 м.кв талбай бүхий байрны үлдэгдэл мөнгийг төлсөн тул талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ривер апартмент, блок, 18 давхарт тоот 125 м.2 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т "Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно, мөн зүйлийн 91.2-т "Дараахь тохиолдолд энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй" гээд 91.2.1-т "эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол" гэж заасан бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох буюу бүртгэх эрх бүхий байгууллага нь өмчлөгчөөр тогтоодог юм. ******* ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тотгоох эрх бүхий байгууллага, албан тушаалтан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй боломжгүй. Ө.******* нь байрны үлдэгдэл төлбөрийг ******* ******* ХХК-д төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн С-2022/070 тоот гэрээ, Мэдэгдэлүүд зэрэг баримтыг, хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтад үзлэг хийх ажиллагааг явуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, апартмент, блок, 18 давхар тоот хаягт байршилтай, 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* Пропертиз ХХК нь 0110 тоот гэрээ цуцлагдсан болохыг үүгээр мэдэгдэж байна" гэх утгатай мэдэгдлийг хүргүүлсэн. Худалдагч орон сууц хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдсэнээс хойш төлбөрөө төлж 7 хоногийн дотор хүлээн авах үүрэгтэй гэж заасан бөгөөд орон сууцыг хүлээлгэн өгөх мэдэгдлийг Ө.*******ад өгөөгүй, Ө.******* нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэг үүсээгүй байсан тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ө.******* нь байрны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох буюу бүртгэх эрх бүхий байгууллага нь өмчлөгчөөр тогтоодоггэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн С-2022/070 тоот гэрээ, Мэдэгдэлүүд , Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Ө.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнд зааснаар ******* ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, апартмент, блок, 18 давхар тоот, 125 м.кв 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 4,200,000 төгрөг, нийт 525,000,00 төгрөгөөр захиалан бариулах, орон сууцуудыг 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 7-9 тал/

 

8.Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орох хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

9.Дээрх гэрээний 3.1, 3.2 дахь хэсэгт Гэрээний талууд харилцан тохиролцож худалдан авагч тал нь орон сууцны нийт үнийн дүнгийн 38 хувьтай тэнцэх 200,000,000 төгрөгийг худалдагч талд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа болгон төлсөн өдрөөс хойш хүчин төгөлдөр болох бөгөөд үлдэгдэл төлбөрийг доорхи графикийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 325,000,000 төгрөг төлнө. Төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссанаар гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон байна.

 

10.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд Ө.******* нь байрны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тул талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэсэн. Ө.******* нь дээрх орон сууцны өмчлөгч болох талаар маргахгүй зөвшөөрч байна. Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох буюу бүртгэх эрх бүхий байгууллага нь өмчлөгчөөр тогтоодог тул тус компанид нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй гэж мэтгэлцэж байна.

 

11.Тус шүүхийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлд ******* ******* ХХК нь 2024.05.09ны өдөрийн 0/03 тоот албан бичгээр Ривер кастле хотхоны блок 18 давхар тоот 125 м2 4 өрөө орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 525 000 000 төгрөгөнд орон сууцыг урьдчилгаа 200 000 000 төгрөг төлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар үлдэглэл төлбөр болох 325 000 000 төгрөгийг 2024 оны 02-р сарын 15-нд бэлэн төлхөөр талууд гэрээ байгуулсан. 2024 оны 05-р сарын 09-ны байдлаар графикт төлбөр төлөгдөөгүй байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 325 000 000 тагрөгийг 2024 оны 05-р сарын 16-ны дотор барагдуулахыг үүгээр мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож байна. Заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд тус гэрээний 4.1.4-т заасны дагуу орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлах болохыг анхаарна уу гэх мэдэгдэл, 2024.05.22 -ны өдөр 0110 тоот албан бичгээр Ривер кастле хотхоны блок 18 давхар тоот 125 м2 4 өрөө орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 525 000 000 төгрөгөнд орон сууцыг урьдчилгаа 200 000 000 төгрөг төлж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр болох 325 000 000 төгрөгийг 2024 оны 02-р сарын 15-нд бэлэн төлхөөр талууд гэрээ байгуулсан. 2024 оны 05-р сарын 16-ны дотор үлдэгдэл төлбөрийг барагдуулах тухай албан мэдэгдлийг 2024 оны 05-р сарын 09-ны өдөр хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан 2022 оны 07-р сарын 08-ны өдрийн №С-2022/0070 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг, тус гэрээний дагуу 4.1.4, 4.1.5-т заасны дагуу цуцлагдсан болохыг үүгээр мэдэгдэж төлсөн төлбөрийг буцаан авах дансыг цахим хаягаар хүргүүлнэ үү гэх мэдэгдэл тус тус захиалагч Ө.*******ад хүргүүлсэн байна.

 

12.Хариуцагч ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцуудыг 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд дээрх гэрээнд заасны дагуу орон сууц захиалгын төлбөрийг гүйцэт төлсний дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд Иргэний хуулийн245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлэхтэй холбогдох зардлыг хждалдан авагч тал бүрэн хариуцана гэж тохиролцож, худалдан авагч Ө.******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 200,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 160,00,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 65,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг нийт 525,000,000 төгрөгийг төлсөн болох нь Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, хариуцагчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч Ө.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийг төлж дуусгасан үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 52 тал/

 

13.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.

 

14.Иймд хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, апартмент, блок, 18 давхар тоот хаягт байршилтай, 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ө.*******ыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

15.Нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 2,782,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******ад олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, апартмент, блок, 18 давхар тоот хаягт байршилтай, 125 м.кв 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ө.*******ыг тогтоож, нэхэмжлэгч Ө.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 2,782,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******ад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ