Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2023/0477/З |
Дугаар | 128/ШШ2024/0612 |
Огноо | 2024-08-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0612
24 08 07 128/ШШ24/0612
МОНГОЛ /УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х. /РД:/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш. /ШТҮ №/
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ч. нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.: Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд Баянзүрх дүүргийн Засаг даргын оны дугаар захирамжаар олгосон Баянзүрх дүүргийн дугаар хороо ам хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв/га/ газрын мэдээлэл (egazar.gov.mn) цахим мэдээллийн санд эгүүлэн бүртгэхийг даалгах тухай;
1.2. 24 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.: ...Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрх олгох тухай 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот захирамжийн Ч. -д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох", ...Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албанд холбогдуулан "нэгж талбарын ******* дугаар бүхий Х.ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхгүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг даалгах" гэсэн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Нэхэмжлэгч Х. нь 2 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 07 оны 12 дугаар сарын -ны өдрийн тоот шийдвэрийг үндэслэн дугаар хороо , аманд 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгож,
2.2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн дугаар хороо, н аманд дүүргийн Засаг даргын 07 оны дүгээр захирамжаар газар эзэмшиж байсан бөгөөд эзэмших хугацаа дууссан тул 19 оны 11 дүгээр сард газар эзэмших эрхийг сунгах өргөдөл гаргасан байна.
2.3. Үүний дараа оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн Засаг даргын оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжаар дугаар хороо аманд байрлах ******* дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай сунгаж, эзэмшүүлжээ.
2.4. Нэхэмжлэгчээс ...өргөдөл, газар эзэмших эрхийн хугацаа нь дууссан гэрчилгээ (дугаар ), кадастрын зураг, тухайн газрын бодит зураг холбогдох бусад материалыг бүрдүүлж өгсөн боловч архивын лавлагаагаар кадастрын зураг байхгүй, шал өөр байршилд газар эзэмших гэрчилгээ гарсан, өөр айлын хашаа баригдсан гэх мэт шалтгаан хэлж тайлбарлах, төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тул Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн ямар зорилгоор төөрөгдүүлэх ажиллагаа явуулж байгааг тогтоох, газрын цахим сайтад эзэмшил газрын мэдээллийг оруулах зэрэг хүсэлт гаргаж байна, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлт гаргажээ.
2.5. Тус хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны дүгээр газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамж, оны дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар иргэн танд тус дүүргийн дугаар хороо (хуучин дугаар хороо) аманд газар олгосон байна. Иймд иргэн та захирамж гарсан ам хэсэгт байршлаа судлан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалт 2 дугаар албанд хандана уу. гэх хариу өгчээ.
2.6. Уг хариуг эс зөвшөөрч 23 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 23 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн захирамж гарсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... 07 оны 12 дугаар сарын -ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын дугаар хороо, н ам дугаар бүхий 700 м.кв /га/ газрыг 5 жилийн хугацаатай амины хашаа зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дүүргийн Засаг даргын захирамжийн тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн дугаар хороо, ам хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв/га/ газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн 3-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.
Манай газрыг газрын мэдээллийн санд оруулаагүйн улмаас газрын төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрээд байгаа тул Газрын төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1- т заасны дагуу Газрын төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хариуцлага тооцуулах нөхцөл байдалд хүрээд байна.
Egazar.gov.mn 18 оноос ашиглалтад ороод явж байна. Egazar.gov.mn сайт нь Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа албан ёсны газрын нэгдсэн мэдээллийн цахим сан Egazar.gov.mn сайтад газрын мэдээллийг газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар тэр мэдээллийг эрхэлж оруулдаггүй. Чиг үүргээрээ хариуцсан байгууллагууд нь өөрсдөө мэдээллээ оруулаад нийтэд ил тод байлгах чиг үүргээ хэрэгжүүлж байна.
онд шинэ зам тавьж эхэлсэнтэй холбоотой Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас миний эзэмшлийн газрын мэдээллийг зориудаар ямар нэг үндэслэлгүйгээр устгасан. Миний урьд гаргасан нэхэмжлэл бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр буцсан. Дээрх захирамжид "Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба эсхүл 2 дугаар албаны аль нь болохыг шалгасан эсэх" гэжээ, Миний бие Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр хэлтэст хандсан боловч нэхэмжлэлд хавсаргасан 23 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалт 2 дугаар албанд хандана уу гэсэн хариу ирсэн, үүний дагуу миний бие Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд очсон боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй, ажилтан нь "манай байгууллагын хариуцах асуудал биш гээд үүдээрээ ч оруулаагүй" юм. Энэ удаагийн нэхэмжлэлд шинээр Газар зохион байгуулалтын албаны 23 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгийг гаргаж байна.
Миний бие Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч газар давхардсан гэсэн үндэслэлээр дээрх газрыг мэдээлэл (egazar.gov.mn) цахим мэдээллийн санд эгүүлэн бүртгэхээс татгалзсан байх тул тус байгууллагад миний газрыг эгүүлэн бүртгүүлэхээр даалгаж өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэсэн үндэслэл, тайлбартаа:
Нэхэмжлэгч Х.т Баянзүрх дүүргийн Засаг даргын оны 02 дугаар сарын 12-ны тоот "Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай" захирамжийн дагуу захирамжийн хавсралтын 108 дугаарт зааснаар " булгийн ам"-д байршилтай 07 оны захирамжийн дагуу олгосон гэрчилгээгээр эзэмших эрх үүссэн газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан. Гэтэл Газрын тухай хуулийг зөрчин нэхэмжлэгчийн эзэмшил газарт давхцуулан 23 оны тоот захирамжийн дагуу Ч.д шинээр газар эзэмших эрх олгосон нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргаж байгааг шүүх хүлээн авч зохих ажиллагаа хийж хянан шийдвэрлэж өгнө үү,
Нэхэмжлэгч Х.ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Засаг даргын оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тоот захирамжийн дагуу 15 жилээр сунгасан, энэ мэдээллийг газрын мэдээллийн цахим санд бүртгүүлсэн.
Гэтэл дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д. нь мэдээллийг 35 онд дуусгахаар хугацааг бүртгэх ёстой атал оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхгүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албанд даалгаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: ...Х.ын эзэмшиж байгаа газартай нь давхцуулан иргэн Ч.д 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 310 тоот захирамжаар олгосон газар эзэмших эрх, эрх олгосон нь хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчээс 23 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэгт баримтуудаас харахад нэхэмжлэгчийн газар дээр давхцуулан газар олголт хийгдсэн. Хоёрдугаарт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд холбогдуулан нэгж талбарын дугаар бүхий Х.ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусгах хугацаа өгөөд идэвхгүй болсон байдаг. Үүнийг хууль бус болохыг тогтоолгох, мэдээллийн сангийн бүртгэлийг сэргээлгэхийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд даалгах гэсэн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэхэмжлэгч Х.т 07 онд маргаан бүхий газар дээр газар эзэмших эрх олгосон. оны 02 дугаар сарын 17-ны захирамжийн дагуу уг газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан. Мэдээллийн санг бүртгэх ажил нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хийж гүйцэтгэх үүрэг байсан. Мэдээллийн санд шивсэн шивэхдээ захирамжид заасан 15 жилийн хугацаагаараа биш 3 сарын хугацаагаар шивээд газар эзэмших эрхийг дуусгавар болгох мэдээлэл оруулчихсан.
Анхнаасаа шивэхдээ энэ хугацааг тохируулчихсан байгаа болохоор хэн нэгэн хожим нь энэ мэдээллийг өөрчлөх боломж байхгүй. Газар эзэмших эрх дуусгавар болгох 5 үндэслэл манайд байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан 7 үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл уг газар эзэмших эрх олгогдсон Засаг даргын оны дугаартай тушаалаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох, гэрчилгээг хүчингүй болгох ямар нэгэн эрх зүйн үйлдэл бий болоогүй. Газрын албаны ажилтнуудын хариуцлагагүй хууль бус ажиллагаа байна гэж үзээд байгаа юм. Мэдээллийн санд байгаа мэдээллээ манайх сэргээчихвэл манай эрх сэргээгдэх гэж байна.
Гэтэл үүнийг сэргээе гэхээр энэ газар дээр маань 23 онд Ч.д газар эзэмших эрх олгочихсон учраас Ч.ы газрын давхцалтай эсэхийг шийдэж байж энэ мэдээллийн санг сэргээж таарах нь гэж тодорхойлсон. Ч.ы газрын хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар бусдын эзэмшил газар дээр газар давхцуулан олгосон гэж үзэж байна. Энэ үндэслэлээр газар олгосон захирамж хууль бус гэж тодорхойлж байна.
Ч.д нэхэмжлэгчийн газартай давхцуулсан газар олгосон болох нь Газар зохион байгуулалт, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын гаргаж өгсөн баримт 23 оны 04 дүгээр сарын 17-ны баримтаар давхцуулаад олгосон нь нотлогдож байна. Маргаан бүхий газар дээр Х. гэдэг хүн маргаад яваад байгаа. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн ерөнхий газрын 23 оны 04 дүгээр сарын 17-ны дугаартай бичиг хэрэгт байгаа. Үүгээр Баянзүрх дүүргийн Газрын албанд мэдэгдсэн байна.
Гэтэл 5 сард нь захирамж гаргачхаж байгаа юм. Маргаан бүхий газарт зориудаар захирамж дахиад гаргачихлаа гэж байгаа юм. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31. 3-д заасан шаардлагыг хангахгүйгээр Ч.д газар олгосон болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн 07, оны захирамжууд дээр гэдэг нэршлээр байгаа. Ч.ы захирамж 23 оны 03 сарын дугаар захирамж дээр нэрээр байгаа. Ч.ы газрын нэршил дээр Их ам, ам гэж байхгүй. Харин гэж байгаа.
Хариуцагчийн төлөөлөгч С. удаа дараа нэхэмжлэгч газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй гэж хэлдэг. Бүртгүүлээгүй бол яагаад хариуцагч байгууллагын архиваас 07 оны баримт нь гарч ирээд байгаа юм. Газрын тухай хуулийн23 дугаар зүйлийн 23.2.8-д заасан байгаа. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд нь энэ газрын мэдээллийн санг бүртгэх, хөтлөх, бүрдүүлэх эрх хэмжээг нь олгосон байгаа.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3-д заасан газар эзэмшигчийн эрх үүрэгт мэдээллийн санд өөрийн мэдээллээ оруулна гэсэн эрх үүрэг байхгүй. Энд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. Ч.ы газрын хувийн хэрэг дотор гомдол гаргасан тухай баримт нэг ч байхгүй.
Би төрийн байгууллагад гайхаж байна. Тэр гаргаад байгаа гомдлыг чинь хүсэлтийг чинь ерөөсөө бүртгэдэггүй юм байна. Баянзүрх дүүргийн Газрын албанаас өргөдөл, гомдлын нэгдсэн бүртгэлийг олж чадсангүй. С. хэлээд байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчинтэй байгаа. Харин газрын байршлаа буруу сонгосон гэж хэлээд байна.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангах үндэслэл болж байна. Газрын албанаас ирүүлсэн баримтаар танайх газраа эзэмшсэн байна гэж дүгнээд газрын төлбөрийг төлүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамжаар иргэн Х.т гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус дүүргийн дугаар хороо (хуучин дугаар хороо) аманд газар олгосон боловч газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй байна.
Уг захирамжийн архивын хувийн хэрэгт үзлэг хийхэд байршлын зураг кадастрын зураг хадгалагдаагүй байна.
Мөн дүүргийн Засаг даргын оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар тухайн иргэний аманд гарсан гэрчилгээний хугацааг сунгасан боловч Баянзүрх дүүргийн дугаар хороо Их аманд оны 3 дугаар сарын 13-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь захирамжаас зөрсөн бөгөөд оны 6 дугаар сарын 2-ны өдөр мэдээллийн санд дуусгавар болгож тэмдэглэсэн байна.
Мөн тухайн байршил нь иргэн Ч.ы 16 оноос хойш хашаа барин амьдарч байгаа газар бөгөөд 19 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шинээр газар эзэмших хүсэлт гаргасныг 23 оны дугаар захирамжаар олгосон болно.
Иймд эзэмшил газартай давхцаж буй нь "Газрын тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт (Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна)-тай зөрчилдөж байгаа тул Иргэн Х.ын булгийн аманд гарсан захирамжийг Их амны нутаг дэвсгэрт бүртгэх боломжгүй байна.
Иргэн Х.ын газар эзэмших захирамж гарсан Баянзүрх дүүргийн дугаар хороо булгийн ам нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын хоёр дугаар албаны газар нутаг бөгөөд захирамжийн дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхээр болсон ч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэг дүгээр албан бүртгэхгүй болно гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Х.ын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д. миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С. ын бичгээр гаргасан хариу тайлбарыг дэмжиж байгаа тул шүүх хуралд байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Х.ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд холбогдох хэрэгт 23 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гаргасан тайлбар дээр нэмэлтээр гаргах тайлбар байхгүй гэжээ.
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хангаагүй гэж үзэж байна. Мэдээллийн сан дээр зураг оруулахдаа хугацаатай оруулдаггүй. Мэдээллийн сан дээр газар анхнаасаа бүртгэлгүй байсан. Мэдээллийн сан дээр бүртгэсэн боловч өөр иргэний хашаатай газар дээр давхцуулж оруулсан учраас мэргэжилтэн тухайн үедээ шууд мэдээллийн сан дээр анх байсан төлөв рүү нь шилжүүлсэн байгаа юм.
Маргаан бүхий газрыг бол хүчингүй болгосон зүйл ерөөсөө байхгүй. Хэрвээ тухайн иргэн өөрсдөө хүсэлтээ гаргаад анх захирамж гарсан амандаа мэдээллийн сан дээр зургаа оруулах бүрэн эрхтэй. Захирамж нь аманд гарчхаад байхад Их аманд зураг оруулах ямар ч боломж байхгүй. Захирамж хүчингүй болоогүй, хугацаа сунгасан захирамж хүчинтэй хэвээрээ л байгаа. 07 онд тухайн иргэдэд газар олголт хийгдсэн. Тэрнээс хойш ганц ч удаа мэдээллийн санд бүртгэлгүй байсан, мөн онд хугацаа сунгахад хүртэл бүртгэлгүй байж байгаад дараа нь нөхөж оруулахад өөр иргэний газар дээр давхцуулж оруулсан байна гээд тухайн үед нь хариуцсан мэргэжилтэн нь шууд идэвхгүй төлөв рүү оруулсан байгаа.
Ч.ы хувьд 19 онд хүсэлтээ гаргасан. Тэрнээс хойш хойшоо гарах гудамж гарчихсан байсан учраас газар олголт хийхгүй байж байгаад 23 онд тухайн иргэнээ дуудаж хойд талд нь нарийн гудамж гаргаад газар олголт хийсэн байгаа. Агаарын зураг дээр хугацаагаар нь гаргаж өгсөн. онд хугацаа сунгуулах хүсэлт өгснийхөө дараа хувийн компаниар кадастр хийж мэргэжилтнээрээ мэдээллийн санд оруулаад тухайн нэгж талбар дээр маргаан үүссэний дагуу газар дээр нь үзлэг хийсэн болоод мэдээллийн санд дуусгавар болгосон байх.
Тухайн үед хариуцаж байгаагүй тул сайн мэдэхгүй байна. Тухайн газар дээр давхардуулан мэдээллийн санд оруулах боломжгүй. амандаа тухайн иргэний захирамж хүчинтэй учраас амандаа мэдээллийн санд оруулах бүрэн боломжтой. Газрын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дээр тухайн эзэмшил газрыг ашигласан эсэхээс үл хамаарч газрын төлбөр төлнө. Засаг даргын захирамж гарчихсан тул газрын төлбөрийг төлнө.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т тухайн эзэмшигчийн үүрэг гэж байгаа. Тухайн газрыг үр ашигтайгаар эзэмших үүрэгтэй. Гэвч тухайн иргэн үүргээ биелүүлээгүйгээс үндсэн мэдээллийн санд зураг бүртгэлгүй байна.
Газраа эзэмшихээр боллоо гэхэд мэдээж тухайн газрын хил заагийг заавал авах ёстой. Тэгж байж кадастрын зургийг хувийн компаниар эргэлтийн цэгээ тогтоолгоод газраа эзэмших үүрэгтэй. Засаг даргын захирамж одоо хүртэл хүчин төгөлдөр амандаа үндсэн мэдээллийн санд зураг давхцалгүй газар дээр зураг оруулах бүрэн эрхтэй. гэв.
3.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. 24 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргаан бүхий газар нь ам буюу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд ордог. Гэхдээ маргаан гараад байгаа хэсэг нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба дээр кадастрын зураг нь байгаа. Геодези зураг зүйн ерөнхий газрын даргын 24 оны 03 дугаар сарын 05-ны албан бичигт тус газар нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба гэж албан бичиг дээрээ дурдсан байсан. Тухайн үед хугацаа сунгах материалын бүрдүүлэлт Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хийгдсэн байгаа. Тэгэхээр тухайн үед хугацаа сунгах захирамж гарахын тулд тодорхой хэмжээний мэдүүлэг материал авдаг. Тэр материалын ард кадастрын зураг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны газар дээр байгаа. Нэршлээрээ манай 2 дугаар алба руу орчхоод байгаа юм. Тэрнээс биш Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хамаарна. гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- 24 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн шүүх хуралд тайлбар гаргахдаа: ...Одоо яригдаж байгаа үйл баримт нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж яригдаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалт албанаас гаргасан захирамж нь Нийслэлийн Засаг даргаас захирамж байхгүй. Манайд хамааралгүй байна. гэжээ.
5. Гуравдагч этгээд Ч. тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Миний бие Ч. нь малчин бөгөөд 11 оноос Баянзүрх дүүргийн -р хороо шар богинын ам ******* тоотод зундаа зусдаг байж байгаад 11 онд өөрийн нэр дээр кадастрын зураг хийлгэж авсан бөгөөд 16 оноос газар дээрээ блокон хашаа барих зорилгоор суурь хундам цутгаж эхлээд 16 оны 08 сард хашаагаа банзаар барин амьдарч эхэлсэн байдаг.
Тухайн үед хот төлөвлөлтөд ороогүй байна гэж хүлээгдсээр 23.05.12-ны тоот засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ гарч тус газар дээрээ амьдарч байна. Гэтэл гэх залуу манай газар дээр миний газар давхцаад байна гээд 21 оны зун шөнө 02 цагийн үед манай хашаанд хашаагаа барина гэж олуулаа дайраад бөөн хэрүүл болж цагдаа дуудаж байж болиулсан. Улмаар газрын албанд гомдолд гаргаж газрын байцаагч Өлзийбаяр гэх хүн ирж асуудлыг шийдээд явсан. Тэгээд удалгүй манай гэрчилгээ гарч байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х. нь өөрийн эзэмшлийн газарт давхцуулан Ч.д шинээр газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэгж талбарын ******* дугаар бүхий Х.ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхигүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтуудыг доорх байдлаар дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн тухайд.
1.1. Нэхэмжлэгч Б. нь анх Баянзүрх дүүргийн Газрын албанд 07 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гачуурт тосгоны н д гэр бүлийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасныг Баянзүрх дүүрэг, , ам /маргаан бүхий газраас өөр байршил бүхий газарт/ 700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, улмаар 19 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын оны дугаар Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай захирамжаар аман дахь газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, нэгж талбарын ******* дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэж, гэрчилгээг шинэчлэн олгожээ.
1.2. Үүний дагуу нэхэмжлэгч нь оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-******* дугаартай гэрээг байгуулсан байх бөгөөд тус гэрээний 4 дүгээр талд тухайн газрын байршлыг Улаанбаатар, Баянзүрх, ам гэж бичигджээ. Тухайн газар нь байршлын хувьд одоогийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд хамаарагдаж байна.
1.3. Б. нь өөрийн эзэмшлийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр 23 оны 01 дүгээр сарын -ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд хүсэлт гаргахад тус албаны 23 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны дугаар газар эзэмшигч иргэдийн эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай захирамж, оны дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар иргэн танд тус дүүргийн дугаар хороо (хуучин дугаар хороо) аманд газар олгосон байна. Иймд иргэн та захирамж гарсан ам хэсэгт байршлаа судлан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд хандана уу гэсэн хариуг өгчээ.
1.4. Мөн тухайн асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 23 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны дугаар захирамжаар иргэн Х.т тус дүүргийн дугаар хороо, (хуучнаар дугаар хороо) , аманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газар эзэмшүүлэх эрх олгосон байна, газар эзэмших эрхийн хувийн хэрэг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивт хадгалагдаагүй бөгөөд тухайн үед газрын кадастрын мэдээллийн системд иргэн Х.ын газрын байршил бүртгэгдээгүй байна. Иргэн Х.ын 19 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын оны дугаар Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай захирамжаар аман дахь газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, оны 03 дугаар сард кадастрын мэдээллийн санд бүртгэхдээ захирамж гарсан амнаас өөр байршилд буюу н Их аманд нэгж талбарын ******* дугаартайгаар бүртгэсэн боловч, оны 06 дугаар сард уг бүртгэлийг дуусгавар болгосон байна. Иргэн Х.ын газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж буй байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх заалтыг зөрчиж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж мэдэгджээ.
2. Гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүссэн тухайд.
2.1. Гуравдагч этгээд Ч. нь анх 11 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, -р хороо, Богино ам ******* гээд дээр нь Их ам гэж гараар бичсэн, хувийн компаниар хийлгэсэн 700 м.кв газрын Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, модон хашаатай хар фото зураг, 18 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар уламжлан Газрын албанд газар хүссэн өргөдөл, 18 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны Их ам Богины ******* тоотод оршин суудаг (гэрчилгээ авах) тухай тодорхойлолт ирүүлж байсан нь нэгж талбарын ******* дугаартай, маргаан бүхий газрын хувийн хэрэгт авагджээ.
2.2 Улмаар түүний 19 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтын ******* дугаарт бүртгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар 497 м.кв газрыг Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ам хаягт Гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, нэгж талбарын ******* дугаарт бүртгэжээ.
2.3. Гуравдагч этгээд Ч.ы эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай газрын 16 оны 09 дүгээр сараас 22 оны 09 дүгээр сар хүртэлх Агаар, сансарын зургаас үзэхэд тухайн газар дээр модон хашаа барьсан нь харагдаж байна.
2.4. Нэгж талбарын ******* дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мэдээлэлд 700 м.кв талбайгаар нэхэмжлэгч Х.ын нэр дээр бүртгэгдсэн байсныг оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусах хугацаа өгч мэдээллийн санд бүртгэлгүй болгож, дээрх нэгж талбарын байршилд Газрын кадастрын мэдээллийн сангийн 23 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын ******* дугаар бүхий 497 м.кв талбайтайгаар гуравдагч этгээд Ч.ы нэр дээр шинээр газар эзэмших эрхээр бүртгэгдсэн нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 23 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар албан бичиг, Агаар, сансарын зургаар тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгчид Баянзүрх дүүрэг, , ам 700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар анх эзэмшүүлж, оны дугаар Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай захирамжаар газрын эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, нэгж талбарын ******* дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт тус тус бүртгэж гэрчилгээг шинэчлэн олгосон үйл баримтын хувьд талууд маргаагүй.
3.1. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Агаар, сансарын зургаар Газрын кадастрын мэдээллийн сангийн 23 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдээллийг оны 03 дугаар сарын 12-ны өдрийн архивын мэдээлэлтэй давхцуулсан байдлаас харахад хэсэгчилсэн давхцалтай байна.
4. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээдэд давхцуулан олгосон гэх тайлбар дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна.
4.1. Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 07 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэгт авагдсан Газар эзэмших хүсэлтэд Гачуурт тосгоны н д газар олгож өгнө үү гэж дурдсаныг үндэслэн Баянзүрх дүүрэг, , ам байршилд 700 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 оны 12 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн.
4.2. Нэхэмжлэгчийн 19 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хугацаа сунгуулах өргөдлийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай захирамжаар ам хаягт газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, нэгж талбарын ******* дугаарт, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэж, гэрчилгээг шинэчлэн олгосон.
4.3. Мөн нэхэмжлэгч нь оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-******* дугаартай гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4 дүгээр талд тухайн газрын байршил Улаанбаатар, Баянзүрх, ам гэж бичигдсэн.
4.4. Газрын кадастрын мэдээллийн сангийн оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв талбайгаар нэхэмжлэгч Х.ын нэр дээр бүртгэсэн байсан боловч тухайн алдаатай бүртгэлийг оны 06 дугаар сарын 02-ны өдөр залруулж, бүртгэлийг дуусгавар болгосон Баянзүрх дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын албыг буруутгах боломжгүй.
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Б.ын анх эзэмших хүсэлт гаргасан газар нь мэдээллийн санд нэгж талбарын ******* дугаараар бүртгэгдсэн Ч.ы газартай давхцаагүй байсан бөгөөд дээр дурдсан Кадастрын мэдээллийн сангийн 3 сарын хугацааны алдаатай бүртгэлд үндэслэн өөрийн хүсэлтийн дагуу эзэмшсэн газрын эрхийн гэрчилгээнд заасан байршлаас өөр газарт буюу бусдын эзэмшлийн газрыг эзэмших эрхтэй байсан, газрын кадастрын мэдээллийн сангаас бүртгэлийг устгасан нь хууль бус гэх үндэслэлээр маргаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
5. Нэхэмжлэгч Б.т анх газар эзэмшүүлэх үед түүний хүсэлт гаргасан газар нь ам биш Их ам нэртэй байсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан тул энэ үедээ болон онд газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, хариуцагч газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01110-******* дугаартай гэрээг байгуулахдаа маргаагүй атал Ч.д 23 онд эзэмших эрх олгосон шийдвэртэй маргаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь маргаанд хамаарах нэгж талбарын ******* дугаартай газрын байршил болон нэр нэхэмжлэгчийн эзэмшиж эхэлсэн гэх 07 оноос хойш өөрчлөгдөөгүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэсэн хэсэгт хамаарахгүй, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг олгосон дүүргийн Засаг даргын 23 оны дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсэг Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1.1.энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.
6. Нэхэмжлэгч нь 16-18 онуудад газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан болон хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх баримтыг хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүх удаа дараа шаардахад Б.ын Газрын хувийн хэргээс өөр баримтыг ирүүлээгүй, шаардсан бүх баримтыг хүргүүлсэн гэх тайлбараас үзвэл Ч.д газар эзэмшүүлэхдээ эзэмшиж байсан газрыг нь давхцуулан эзэмшүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.ын дээрх хугацаанд Их ам байршилд газар эзэмших хүсэлт гаргаж, эзэмшүүлээгүй гэх гомдол гаргаж байгаагүй, энэ талаар маргаж байсан баримтаар нь тогтоогдсонгүй.
7. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нэгж талбарын газрын Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг устгасан нь хууль бус тул сэргээх үндэслэлтэй хэмээн маргах боловч тухайн бүртгэл оны 03 дугаар сарын 12-ны өдөр анх бүртгэгдсэн, энэ нь гуравдагч этгээд Ч.ы нэгж талбарын ******* дугаартай газрын хувийн хэрэгт авагдсан 11 онд газар эзэмшихээр хувийн компаниар хийлгэж байсан кадастрын зураг, 18 онд дүүргийн Газрын албанд гаргаж байсан хүсэлт, дугаар хорооны тодорхойлолт зэргээс үзвэл гуравдагч этгээд хугацааны хувьд эхэлж хүсэлт гаргаж, хашаа барьж эзэмшсэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн өөрийн 07 оноос хойш эзэмшиж буй газрын байршлыг ам гэж ойлгосон гэх тайлбар нь зөрчигдсөн гэх субьектив эрхийг хамгаалахгүй, газар дээрх модон хашааг барьсан, зун гэр барьж зусдаг байсан гэх үйл баримтыг нотолж чадаагүй, Агаар сансарын зургаар тогтоогдоогүй болно.
8. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газраас иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд Газрын тухай хуулийн 32.2.2-т заасан эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсарган гаргасан хүсэлтийн дагуу эзэмшүүлэх асуудлыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, .1.1-д заасан эрх хэмжээний хүрээнд эрх бүхий Засаг дарга захирамжаар шийдвэрлэж, энэ шийдвэрийг үндэслэж Газрын албанаас мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т зааснаар олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр, гэрээний үндсэн дээр газрыг тодорхой хугацаа, зориулалт, болзолтойгоор эзэмшүүлдэг ба 23.4.3т зааснаар Газрын алба газрын кадастрын мэдээллийн санд бүртгэдэг.
9. Иймд 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсэг хуульд заасан журмын дагуу гарсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн эзэмшлийн гэж андуурсан газартай давхцалтай хэсгийг Б.ын нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
10. Баянзүрх дүүргийн Засаг даргын 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар Ч.д газар эзэмшүүлэхдээ Б.ын эзэмшлийн газартай давхцуулаагүй тул Б.ын эзэмшил газрын кадастрыг мэдээллийн сангаас устгасан гэх Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 00 оны 3-6 дугаар сарын алдаатай бүртгэл нэхэмжлэгчид эзэмших давуу эрх олгох үндэслэл болохгүй, алдаатай бүртгэлийг залруулж мэдээллийн санд дуусгавар болгосон үйлдлийг хууль бус гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаар кадастрын мэдээллийн сан дахь бүртгэлийг сэргээж бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
11. Шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, дугаар хороо, ам хаягт байрлах 700 м.кв газартай холбоотой аливаа эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 23 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар захирамжийн Ч.д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэгж талбарын ******* дугаар бүхий Х.ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхигүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР