Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/04941

 

 

 

 

 

 

 

2024 11 27 182/ШШ2024/04941

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч : Чингэлтэй дүүрэг, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 4,358,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.*******,

Хариуцагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан

хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 4,358,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Л.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, К төвийн урд талын зогсоолд миний эзэмшлийн ******* УАА улсын дугаартай Toyoto Harrier маркийн автомашиныг, ******* УНЦ улсын дугаартай Honda Fit маркийн автомашин мөргөсөн. Уг зам тээврийн ослыг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаад ******* УНЦ улсын дугаартай Honda Fit маркийн автомашины жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Тээврийн хэрэгслийн жолоодож явсан жолооч нь жолооны эрхгүй этгээд байсан нь тогтоогдсон. ******* УНЦ улсын дугаартай Honda Fit маркийн автомашины эзэмшигч Д.******* нь жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгсэл шилжүүлснээс зам тээврийн осол гарсан. Уг зам тээврийн ослын улмаас Л.******* миний эзэмшлийн ******* УАА улсын дугаартай Toyoto Harrier маркийн автомашинд 3,855,000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн автомашины хохирлын үнэлгээний хөлсөнд 238,000 төгрөг, явах эд ангийн оношилгооны хөлс 65,000 төгрөг, ачилтын хөлс 200,000 төгрөг төлсөн. Иймд нийт 4,358,000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу ******* УНЦ улсын дугаартай автомашины эзэмшигч Д.*******аас гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Д.******* шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохиролд 4,358,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* УНЦ автомашинаа 2021 онд -д зарсан бөгөөд дугаараа шилжүүлэн ав гэж хэлээд авахгүй байсан. Энэ - нь гэдэг хүнд зарсан байсан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл явж байгаа тухайн хэрэг, осол болсныг мэдээгүй. Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, төлбөрийг бэрийн дансаар авсан. Одоо хүртэл ******* УНЦ автомашин миний нэр дээр бүртгэлтэй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 4,358,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* УНЦ улсын дугаартай автомашины эзэмшигч Д.*******аас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

4.Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* УНЦ автомашинаа 2021 онд -д зарсан, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Гэм хорын хохирол 4,358,000 төгрөг төлөхгүй. Бүртгэлээс нэрээ шилжүүлээгүй гэж маргажээ.

 

5.Хариуцагч Д.******* нь ******* УНЦ улсын дугаартай Honda Fit маркийн автомашины эзэмшигчээр бүртгэлтэй болох нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа-гаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 20 тал/

6.Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0240259 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас-аар Н.ыг эрхгүй үедээ 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, К төвийн урд талын зогсоол замд ******* УАА улсын дугаартай Toyoto Harrier маркийн автомашиныг, зөрчил гаргагч Н. нь *******УНЦ улсын дугаартай Honda Fit маркийн автомашин жолоодож явах үедээ мөргөж тээврийн хэрэгсэлд 3,855,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар зөрчил гаргагч Н.т торгох шийтгэл ногдуулжээ. /хавтаст хэргийн 22 тал/

7.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах шаардах эрхтэй.

 

8.Нэхэмжлэгч Л.*******ын эзэмшлийн ******* УАА улсын дугаартай Toyoto Harrier маркийн автомашинд 3,855,000 төгрөг, Үнэлгээний хөлс 238,000 төгрөг, явах эд ангийн оношилгооны хөлс 65,000 төгрөг, ачилтын хөлс 200,000 төгрөг нийт 4,358,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 3,855,000 төгрөгийн хохирол учирсан гэх Үнэлгээний тайлан, Ачилтын хөлс 200,000 төгрөг төлсөн Мемориалын баримт, Үнэлгээний хөлс 238,000 төгрөг, Оношилгооны хөлс 65,000 төгрөг төлсөн Бэлэн мөнгөний орлогын баримтууд, Зам тээврийн ослын гэрэл зураг, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0240259 дугаар дугаар Шийтгэлийн хуудас, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10-11,15, 21 тал/

9.Хариуцагч Д.******* нь Тээврийн хэрэгслийг бусдад зарсан нэрээ шилжүүлээгүй. Төлбөрийг бэрийн дансаар авсан гэж мэтгэлцэж байгаа боловч Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, мөнгө шилжүүлэн авсан дансны хуулга зэрэг баримтаа ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

10.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

11.Иймд Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол 3,855,000 төгрөг, Автомашины хохирол үнэлүүлсэн үнэлгээний хөлс 238,000 төгрөг, Оношилгооны хөлс 65,000 төгрөг, Ачилтын хөлс 200,000 төгрөг нийт 4,358,000 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох үндэстэй.

 

12.Хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 84,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.*******аас 4,358,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 84,678 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 84,678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ