| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/05151/И |
| Дугаар | 182/ШШ2024/04862 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/04862
2024 11 21 182/ШШ2024/04862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............. тоот хаягт оршин суух, Ж овогт Ц.О /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.О ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд 1987.11.12-ны өдрөөс 1988.04.01-ний өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч, 1988.04.07-ны өдрөөс 1989.06.01-ний өдрийг хүртэл ............. сумын хүүхдийн яслид асрагч, 1989.06.02-ны өдрөөс 1989.08.14-ний өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сумын Соёл хөдөлмөрийн хамтлагийн гишүүн, 1989.08.22-ны өдрөөс 1990.07.25-ны өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сургуулийн байрын үйлчлэгч, 1991.09.01-нээс 1992.10.15-ны өдрийг хүртэл сургуулийн жижүүр, 1992.11.01-ний өдрөөс 1995.12.15-ны өдрийг хүртэл сургуулийн хичээлийн танхимд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан.
Миний хөдөлмөрийн дэвтэрт 1987.11.12-ны өдрөөс 1995.12.15-ны өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сумын хүүхдийн цэцэрлэг, ясли, сургууль, Соёл хөдөлмөрийн хамтлагт гишүүнээр ажиллаж байсан талаарх бичилтүүд хийгдсэн байдаг
Тэтгэвэрт гарах хугацаа болсон учраас материалаа бүрдүүлээд .................................. дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр засвартай байна. Ажилд орсон, гарсан тушаалуудаа авч ир гэсэн.
Ингээд ............................ аймгийн архив, Улсын архиваас ажилд, орсон, гарсан тушаалуудаа шүүлгэсэн боловч ямарч тушаал гарч ирээгүй учраас шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгосон шийдвэр гаргуулж ир гэсэн.
Иймээс 1987.11.12-ны өдрөөс 1995.12.15-ны өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сумын хүүхдийн цэцэрлэг, ясли, сургууль, Соёл хөдөлмөрийн хамтлагт гишүүнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2.Нэхэмжлэгч нь дээрх шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-1987.11.13-ны өдөр ............. сумын хүүхдийн цэцэрлэгээс олгосон 256334 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар /хх-ийн 5-8 х/,
-.................................. дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2024.08.30-ны өдрийн 274 тоот Ам бүлийн болон оршин суугаа хаяг-ийн Тодорхойлолт /хх-ийн 9 х/
-............................ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын 2024.08.13-ны өдрийн 330 тоот Тодорхойлолт /хх-ийн 10 х/
-Нийслэлийн болон Архивын ерөнхий газрын тодорхойлолтууд /хх-ийн 11-15 х/
-Гэрэл зураг /хх-ийн 16, 28 х/
-Гэрч Т.Д-гийн Тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 17-20 х/,
-Гэрч М.Б-ийн Тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 21-23 х/,
-Гэрч Б.Н-гийн Тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 24-26 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
4.Тус шүүхийн 2024.09.11-ний өдрийн 182/ШЗ2024/15255 дугаартай шүүгчийн захирамжаар ............ дүүргийн Нийгмийн даатгалын газраас гэрч М.Б-ийн тэтгэврийн хувийн хэрэг, ............. дүүргийн Нийгмийн даатгалын газраас Б.Н-гийн тэтгэврийн хувийн хэрэг, ............................ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив болон ............................ аймгийн ............. сумын ерөнхий боловсролын сургуулиас лавлагааг тус тус гаргуулжээ. /хх-ийн 40-97, 110 х/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Ц.О-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.
Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ ............................ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024.10.14-ний өдрийн 67 тоот Тус аймгийн ............. сумын Ясли, Хүүхдийн цэцэрлэн, Клубын 1989 оны баримт шилжиж ирээгүй. Мөн ............. сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 1990-1995 оны баримтыг шүүж үзэхэд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй тул ... лавлагаа гаргах боломжгүй болно гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдийг үндэслэл болгон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.
3.Нэхэмжлэгч Ц.О нь 1987.11.12-ны өдрөөс 1988.04.01-ний өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч, 1988.04.07-ны өдрөөс 1989.06.01-ний өдрийг хүртэл ............. сумын хүүхдийн яслид асрагч, 1989.06.02-ны өдрөөс 1989.08.14-ний өдрийг хүртэл ............. сумын Соёл хөдөлмөрийн хамтлагийн гишүүн, 1989.08.22-ны өдрөөс 1990.07.25-ны өдрийг хүртэл ............. сумын сургуулийн байрын үйлчлэгч, 1991.09.01-нээс 1992.10.15-ны өдрийг хүртэл сургуулийн жижүүр, 1992.11.01-ний өдрөөс 1995.12.15-ны өдрийг хүртэл сургуулийн хичээлийн танхимд үйлчлэгчээр тус тус ажиллаж ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1. ............. сумын хүүхдийн цэцэрлэгээс 1987.11.13-ны өдөр олгосон 256334 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд, гэрч Т.Д-гийн ...Би 1973 онд ............................ аймгийн ............. сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажилд орж, энэ сургуульдаа 20 жилийн турш галчаар ажиллаж байгаад 1993 онд тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байх үед буюу 1989 онд Ц.О нь манай сургуулийн дотуур байранд үйлчлэгчээр ажилд орсон, 1992 оноос 1995 онд сургуулийн хичээлийн танхимд үйлчлэгчээр ажилласан. Энэ хугацаанд бид хамт ажилласан нь үнэн. Тухайн үед бид дотоод зохион байгуулалтаараа өөр, өөр ажил хийх явдал байсан. Би галч, үйлчлэгч, угаагч зэрэг олон ажил хийсэн. Харин Ц.О үйлчлэгч, жижүүр гээд олон ажил хийж байсан... гэх мэдүүлэг, түүнд 1978.08.26-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт /хх-ийн 17-18, 104-105 х/,
гэрч М.Б-ийн ...Би ............................ аймгийн ............. суманд 1976 оноос 2012 оныг хүртэл сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласан. Ц.О намайг ажиллаж байхад манай ............................ аймгийн ............. сумын дунд сургуульд дотуур байрны үйлчлэгчээр орж ажиллаж байсан. 1989 он гэж санаж байна. Дараагаар нь 1991 онд дотуур байрны жижүүр болсон. 1992 оны намар сургуулийн хичээлийн танхимын жижүүрээр ажилласан. Тухайн үед би хичээлийн эрхлэгч хийж байсан. Ц.О манай сургуульд 1995 он хүртэл ажилласан. Ц.О манай сумын уугуул иргэн, тэндээ наймдугаар анги төгсөж, сургуульдаа эргэн ирж ажилласан. Ц.О-ийн аав нь манай гэр бүлийн хүнтэй хамт ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан, тухайн үед тушаал гаргаж, дэвтэрт бичдэггүй байсан. Тухайн үед би хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Сургууль, албан газрын архивыг аймаг руу аваад явчихдаг, эргээд тушаал нь олддоггүй, би 2-3 хүний ажилласан жилд гэрчийн мэдүүлэг өгөөд явж байна. ............. сумын соёл хөдөлмөрийн хамтлаг гэж байсан байх, соёлын төвийн улаан буланд бүжиг хийдэг, соёл сурталчилдаг байсан..., Миний мэдэхээр цэцэрлэгт ажилладаг байсан. Өлгийтэй, бага насны хүүхэд авдаг цэцэрлэгт ажилладаг байсныг нь мэднэ... гэх мэдүүлэг, түүнд 1978.01.13, 1994.04.01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрүүд /хх-ийн 22, 23, 106-107 х/, ............................ аймгийн ............. сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024.11.15-ны өдрийн 32 тоот Ц.О /0000000000/ нь 1989.08.22-1995.12.15-ныг хүртэл хугацаанд тус сургуульд ажиллаж байсан байна. гэх албан бичиг /хх-ийн 110 х/, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.
4. Нэхэмжлэгчээс өгсөн 2 гэрэл зурагт нэр нь дурдагдсан /1987.11.12-наас 1988.04.01-ны хооронд ............. сумын хүүхдийн цэцэрлэг, 1988-1989 он хамт ажиллаж байсан/ Б.Б, У.Ц, н.Ц нараас гэрчээр мэдүүлэг авах боломж байгаа эсэхийг тодруулахад гадаадад амьдарч байгаа, зарим нь нас барсан гэж, мөн гэрчийн тодорхойлолт гаргаж, хөдөлмөрийн дэвтрийнхээ хуулбарыг ирүүлсэн Б.Н-г эрүүлийн мэндийн шалтгааны улмаас гэрчээр мэдүүлэг өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж гэрчээр асуулгахаас тус тус татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
5.Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Ц.О /РД:0000000000/-ийг 1987.11.12-ны өдрөөс 1988.04.01-ний өдрийг хүртэл ............................ аймгийн ............. сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч, 1988.04.07-ны өдрөөс 1989.06.01-ний өдрийг хүртэл ............. сумын хүүхдийн яслид асрагч, 1989.06.02-ны өдрөөс 1989.08.14-ний өдрийг хүртэл ............. сумын Соёл хөдөлмөрийн хамтлагийн гишүүн, 1989.08.22-ны өдрөөс 1990.07.25-ны өдрийг хүртэл ............. сумын сургуулийн байрын үйлчлэгч, 1991.09.01-нээс 1992.10.15-ны өдрийг хүртэл сургуулийн жижүүр, 1992.11.01-ний өдрөөс 1995.12.15-ны өдрийг хүртэл сургуулийн хичээлийн танхимд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ц.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА