| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/07026/И |
| Дугаар | 182/ШШ2024/05071 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/05071
2024 11 29 182/ШШ2024/05071
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ................... давхарт байрлах, Т ББСБ ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... тоот хаягт оршин суух, Э.А /РД:00000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,297,327.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Э.А нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 2,297,327.79 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Э.А-т холбогдуулан гэрээний үүрэгт 2,297,327.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь гэрээний үүрэг 2,297,327.79 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан байна.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Э-т 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 03-03/1084 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 25,854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.21-ний өдөр төлсөн 51,708 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Э.А-т холбогдох гэрээний үүрэгт 2,297,327.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан Т ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 25,854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.21-ний өдөр төлсөн 51,708 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА