Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2024/05026

 

 

 

 

2024 11 28

182/ШШ2024/05026

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ................ тоот хаягт оршин суух, И овогт Б.М /РД:00000000000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... тоот хаягт байрлах, Н ХХК /РД:00000000/,

 

Хариуцагч: ............... тоот хаягт байрлах, М ХХК /РД:000000000/-иудад тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан хугацааны цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 29,999,998 төгрөг, нийт 42,065,137 төгрөг гаргуулах, Н ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах,

Ажиллаж байсан хугацааны цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 26,357,142 төгрөг, нийт 41,441,166 төгрөг гаргуулах, М ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч нарт тус тус даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н ХХК, М ХХК-иудад тус тус холбогдуулан Ажиллаж байсан хугацааны цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 29,999,998 төгрөг, нийт 42,065,137 төгрөг гаргуулах, Н ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах,

Ажиллаж байсан хугацааны цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 26,357,142 төгрөг, нийт 41,441,166 төгрөг гаргуулах, М ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч нарт тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Миний бие 2023.06.03-ны өдөр Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 14 хоногийн 3,000,000 төгрөгөөр тохиролцож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн албан тушаалд томилогдон 2023.06.08-ны өдрөөс .................... аймгийн ................. сум дахь .................. аман дахь хээрийн кемпэд 06.21-ний өдрийг хүртэл ажилласан. 2023.06.21-ний өдрөөс ....................... аймгийн ......................... сумд байрлах, .................... уурхай руу уурхайн тээврийн хэрэгслүүдийг авч явж 06.26-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. 2023.07.03-ны өдөр ээлжээсээ буугаад 07 дугаар сардаа оффистоо ажилласан. 07.24-09.06-ны өдрийг хүртэл ....................... аймгийн ......................... сумд байрлах, .................... уурхайд ажилласан. 09.21-10.08-ны өдөр хүртэл, 10.19-ний өдөр буцаж 11.08-ны өдрүүдэд ажилласан. Ингээд 2023.11.09-ний өдрөөс эхлээд росторын амралттай байсан. Энэ өдрөөс хойш ажлын газраас холбогдохгүй, хүний нөөцийн менежер Э-тэй утсаар холбогдоход амраад байж бай, ажил эхлэхээр нь дуудна гэж хэлсэн. Н ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх үед 06 дугаар сараас хойш Хүний нөөцийн менежер, уурхайн дарга нар байгууллагын нэр солигдох болсон талаар хэлж, 07.20-ны өдөр М ХХК-тай шинээр хөдөлмөрийн гэрээг байгуулж, цалин 14 хоногийн 3,000,000 төгрөгөөр, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн албан тушаалд томилогдсон. Н ХХК болон М ХХК нь хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалд томилсон тушаалыг гаргаж өгдөггүй.

Би 06.08-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд байгууллага сар сардаа тогтмол цалингаа өгдөггүй бөгөөд 09.19-ний өдөр 8 дугаар сарын урьдчилгаа цалин гэх утгатайгаар 1,400,000 төгрөг, 10.04-ний өдөр 8 дугаар сарын урьдчилгаа цалин гэх утгатайгаар 1,500,000 төгрөг, 11.06-ны өдөр 8 дугаар сарын үлдэгдэл гэх утгатайгаар 1,385,714 төгрөг, 11.07-ны өдөр 8 дугаар сарын хасагдсан 11 хоногийн цалин гэх утгатайгаар 2,357,143 төгрөг, 11.07-ны өдөр 9 дүгээр сар урьдчилгаа гэх утгатайгаар 1,714,286 төгрөг, 12.29-ний өдөр цалин гэх утгатайгаар 700,000 төгрөгийг тус тус өгсөн.

Н ХХК-д 6 сард 23 хоног ажиллаж 5,900,569 төгрөг, 7 сард 10 хоног ажиллаж 2,142,857 төгрөг, нийт 8,043,426 төгрөгийн цалин авахаар байна.

М ХХК-д 07.20-ны өдрөөс 9 хоног ажиллаж 1,928,565 төгрөг, 8 дугаар сарын илүү цаг ажилласан цалин 3,207,124 төгрөг, 9 сард 16 хоног ажиллаж 1,580,142 төгрөг, 10 сард 21 хоног ажиллаж 5,250,000 төгрөг, 11 сард 8 хоног ажиллаж 1,714,285 төгрөг, нийт 13,707,096 төгрөгийн цалин авахаар байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасан. Хариуцагч Н ХХК нь дээрх хугацааны цалинг огт олгоогүй, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.07.24-ний өдөр талууд харилцан тохиролцож, дуусгавар болгосон. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх 277 хоногийн алданги /8,043,426:0,3% = 24,132 төгрөг х 277 хоног = 6,684,564 төгрөг / 6,684,564 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцүүлж алдангид 4,021,713 төгрөг болж байна.

Хариуцагч М ХХК-иас 2023.09.19-ний өдөр 1,400,000 төгрөгийг 8 дугаар сарын урьдчилгаа цалин гэх утгатайгаар над руу шилжүүлсэн ба 2023.08.31-ний өдрөөс хойш 19 хоногийн алданги /1,400,000 : 0,3% = 4,200 төгрөг х 19 хоног = 79,800 төгрөг/ 79,800 төгрөг, мөн 2023.10.04-ний өдөр 1,500,000 төгрөгийг 8 дугаар сарын урьдчилгаа гэх утгатайгаар над руу шилжүүлсэн ба 34 хоногийн алданги /1,500,000 : 0,3% = 4,500 төгрөг х 34 хоног = 153,000 төгрөг/ 153,000 төгрөг, мөн 2023.11.06-ны өдөр 1,385,714 төгрөгийг 8 дугаар сарын үлдэгдэл гэх утгатайгаар над руу шилжүүлсэн ба 67 хоногийн алданги /1,385,714 : 0,3% = 4,158 төгрөг х 67 хоног = 278,586 төгрөг/ 278,586 төгрөг, мөн 2023.11.07-ны өдөр 2,357,143 төгрөгийг 8 дугаар сарын хасагдсан 11 хоногийн цалин гэх утгатайгаар над руу шилжүүлсэн ба 68 хоногийн алданги /2,357,143 төгрөг х 0,3% = 7,074 төгрөг х 68 хоног = 481,032 төгрөг/ 481,032 төгрөг тус тус болж байх бөгөөд 2023 оны 8 дугаар сарын цалинг хугацаа хэтрүүлсний алданги 992,418 төгрөг болж байна. 2023.09.01-06-ны өдрийг хүртэл, мөн 09.21-30-ны өдрийг хүртэлх хугацаанд ....................... аймгийн ......................... сум, .................... уурхайд ажилласан ба 11.07-ны өдөр 1,714,286 төгрөгийг 9 дүгээр сар урьдчилгаа гэх утгатайгаар над руу шилжүүлсэн ба 2023.09.30-ны өдрөөс хойш 38 хоногийн алданги /1,714,286 төгрөг : 0,3% = 5,145 төгрөг х 38 хоног = 195,510 төгрөг/ 195,510 төгрөг, мөн 2023.12.29-ний өдөр 700,000 төгрөгийг цалин гэх утгатайгаар над руу шилжүүлсэн ба үүнийг би 2023.09 дүгээр сарын цалин гэж ойлгож байгаа тул 90 хоногийн алданги /700,000 төгрөг : 0,3% = 2,100 төгрөг х 90 хоног = 189,000 төгрөг/ 189,000 төгрөг болж байх бөгөөд 2023.09 дүгээр сарын цалинг хугацаа хэтрүүлж олгосны алданги 384,510 төгрөг болж байх ба хариуцагч М ХХК-ийн хувьд 2023 оны 08, 09 сарын цалингийн алданги 1,376,928 төгрөг болж байна.

Иймд намайг Н ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 29,999,998 төгрөг, нийт 42,065,137 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Н ХХК-д даалгаж, мөн М ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажиллаж байсан хугацааны цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 26,357,142 төгрөг, нийт 41,441,166 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч М ХХК-д тус тус даалгаж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Н ХХК, М ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Н ХХК, М ХХК-иудад тус тус ажиллаж байх хугацааны цалин болон алдангийг бүрэн төлнө. Компанийн санхүүгийн байдал, орж ирэх санхүүжилтээс шалтгаалан ажилчдынхаа цалин, хөлсийг хугацаанд нь өгч чадахгүй байсан учраас энэ талаар маргахгүй.

Харин Н ХХК, М ХХК-иудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд 2023.07.19-ний өдрөөр Н ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусч, ажлаасаа чөлөөлөгдөж, 2023.07.20-ны өдрөөс М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харилцаа үүсгэж, бусдыгаа ажлаас гаргахад хүргэсэн. Мөн өөрийнх нь ээлж дууссан байхад ажлаасаа буухгүйгээр дараагийн ээлжийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтантай давхардал үүсгэх, хамт ажиллаж байгаа гэр бүлтэй хүнтэй дотно харилцаа үүсгэсэн, уртын ээлжинд хамт ажиллагсадтайгаа явалгүй, уурхайн менежер Д.Мтэй хамт явж ээлжиндээ очихгүй, утсаа салгаж 5 хоног ажлаа тасалж, байгууллагын ажилчдын хувийн хэрэг, техникийн баримт бичгүүд, ажлын нөтбүүкийг авч явсны улмаас ажилчид уурхайд нэвтэрч чадахгүй, 5 хоногийн ажил зогсож, компанид их хэмжээний хохирол учруулсан тул 2023.11.06-ны өдөр М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны албан тушаалаас чөлөөлөгдсөн. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.27-ны өдөр 370,131 /143,645+226,486/ төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,

-2024.02.26-ны өдрийн 24/18 дугаартай Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 5-8 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-16 х/,

-Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /хх-ийн 17 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.29-ний өдөр 316,729 төгрөг тушаасан баримт /хх-ийн 53 х/,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.31-ний өдөр 307,950 төгрөг тушаасан баримт /хх-ийн 80 х/,

-2024.05.27-ны өдрийн 24/44 дугаартай Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 81-84 х/,

-2024.06.04-ний өдрийн 1241 дугаартай Д.Д-д олгосон итгэмжлэл /хх-ийн 85-86 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 108 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 146-155 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч Н ХХК, М ХХК-иуд нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.03.25-ны өдрийн 01/27, 01/10 тоот Ч.Г-д олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 32-33 х/,

-Улсын бүртгэлийн 000000000, 00000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээнүүд /хх-ийн 34-35 х/,

-2024.04.23-ны өдрийн 01/34, 01/11 тоот Ж.Э-т олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 42-43 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2024.05.17-ны өдөр 310,000 төгрөг тушаасан баримт /хх-ийн 65 х/,

-2024.08.15-ны өдрийн 08/06 тоот П.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 109 х/,

-2024.08.19-ний өдрийн 01/71 тоот Б.М-т олгосон итгэмжлэл /хх-ийн 117 х/,

-2024.08.18-ны өдрийн 01/47 тоот Б.А-т олгосон итгэмжлэл /хх-ийн 120 х/,

-2024.10.20-ны өдрийн 10/23,01, 13/85 тоот Ө.Ц-т олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 171-172 х/,

-Ажилтны анкет /хх-ийн 196-198 х/,

-Г.С-ын хүсэлт /хх-ийн 215 х/,

-2023.10.23-ны өдрийн 23/193 дугаар М ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 216 х/,

-2023.08 сарын уртын ээлжийн график /хх-ийн 227-228 х/,

-ХАБЭА ажилтан Б овогтой М-гийн тодорхойлолт /хх-ийн 230-231 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 232 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 233-234 х/,

-2024.04.20-ны өдрийн 01/43 тоот М ХХК-ийн албан бичиг /хх-ийн 237 х/,

-2023.12.05-ны өдрийн 1/76 тоот М ХХК-ийн албан бичиг /хх-ийн 238 х/,

-Ажилтны анкет /хх-ийн 239-241 х/,

-2023.08.02-ны өдрийн ЗА/01 тоот Зөрчлийн акт /хх-ийн 242 х/,

-2024.11.04-ний өдрийн 11/02, 11/01 тоот Ч.Г-д олгосон итгэмжлэлүүд /хх-ийн 244-245 х/,

-2024.10.22-ны өдрийн 182/ШВ2024/00018 дугаар шийтгэврийн дагуу төлсөн торгуулийн баримт /2-р хх-ийн 36-37 х/ зэрэг баримтуудыг,

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.09.05-ны өдрийн 182/ШЗ2024/14912 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжаар хариуцагч Н ХХК-иас 2023.06.08-ны өдрийн 23/11 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 189-191 х/,

-ХАБЭА инженерийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 192-193 х/,

-2023.06.08-ны өдрийн 23/11 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 194-195 х/,

-2023.07.19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 199 х/,

-2023.06.08-ны өдрийн Б-23/10 тоот Ажилд томилох тухай тушаал /хх-ийн 200 х/,

-Нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл /хх-ийн 213 х/,

-2023.07 сарын ажиллагсдын цагийн бүртгэл /хх-ийн 235-236 х/,

-Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралт /2-р хх-ийн 12-22 х/,

-М ХХК-иас 2023.07.20-ны өдрийн 23/007 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 201-203 х/,

-ХАБЭА инженерийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 204-205 х/,

-2023.07.20-ны өдрийн 23/007 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 206-207 х/,

-Байгууллагын нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнаас авах баталгаа /хх-ийн 208 х/,

-2023.07.21-ний өдрийн 23/182 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-ийн 209 х/,

-2023.08.17-ны өдрийн Б-СШ/23/83 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-ийн 210 х/,

-23/04 тоот зөрчлийн акт /хх-ийн 211 х/,

-2023.07.20-ны өдрийн Ажилд томилсон тушаал /хх-ийн 212 х/,

-23/15 тоот зөрчлийн акт /хх-ийн 214 х/,

-2023.07 сарын ажиллагсдын цагийн бүртгэл /хх-ийн 217-221 х/,

-Ажилчдын хоол, цэвэрлэгээ, ор хоногийн зардлын тооцоолол /хх-ийн 222-226 х/,

-2023.11.06-ны өдрийн 23/91 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх-ийн 229 х/,

-М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, түүний хавсралт /2-р хх-ийн 23-34 х/,

-Хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.10.01-ний өдрийн 182/ШЗ2024/16481 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн дагуу гэрчээр Х.А, Б.Б нарыг асуусан тэмдэглэл /2-р хх-ийн 45-51 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н ХХК, М ХХК-иудад тус тус холбогдуулан Ажиллаж байсан хугацааны цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 29,999,998 төгрөг, нийт 42,065,137 төгрөг гаргуулах, Н ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах,

Ажиллаж байсан хугацааны цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 26,357,142 төгрөг, нийт 41,441,166 төгрөг гаргуулах, М ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч нарт тус тус даалгах тухай шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1.Миний хувьд Н ХХК-д 2023.06.03-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн албан тушаалд томилогдон сарын 3,000,000 төгрөгийн цалинтай, 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, .................... аймгийн ................. сум дахь .................. аман дахь хээрийн кемпэд 2023.06.08-наас 2023.06.21-ний өдрийг хүртэл ажиллаад 2023.06.21-ний өдрөөс ....................... аймгийн ......................... суманд байрлах .................... уурхай руу уурхайн тээврийн хэрэгслүүдийг авч явж 2023.06.26-ны өдрөөс 2024.07.20-ныг хүртэл тэнд ажилласан. Энэ байгууллага нь сарын цалингаа хугацаанд нь олгодоггүй байсны улмаас миний бие 6, 7 сарын цалингаа авч чадаагүй учраас 38 хоног ажилласан цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, нийт 12,065,139 төгрөгийг,

2.2. 2023.07.20-ны өдөр М ХХК-ийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтнаар томилогдон сарын 3,000,000 төгрөгийн цалинтай, 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлтэйгөөр ....................... аймгийн ......................... сумын нутагт байрлах, .................... ил уурхайд ажиллахаар зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Хариуцагч нь миний 2023 оны 7 сарын 9 хоногийн цалин 1,928,565 төгрөг, 8 сарын илүү цагийн цалин 3,207,124 төгрөг, 9 сарын цалингаас 1,580,142 төгрөг, 10 сарын 21 хоногийн цалин 5,250,000 төгрөг, 11 сард 8 хоног ажилласан цалин 1,714,285 төгрөг, нийт 13,707,096 төгрөгийг тус тус олгоогүй тул хуульд заасны дагуу алдангид 1,376,928 төгрөг, нийт 15,084,024 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

2.3. Мөн Н ХХК, М ХХК-иуд нь надад ажлаас чөлөөлөх тушаалыг гардуулж өгөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн 2024.04.12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараас өөрийгөө тус компаниудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн.

Иймээс Н ХХК-иас 2023.07.20-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

М ХХК-иас 2024.04.12-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд эргүүлэн тогтоолгож, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус тус шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас Н ХХК, М ХХК-иудад тус тус ажиллаж байх хугацааны цалин болон алдангийг бүрэн төлнө. Компанийн санхүүгийн байдал, орж ирэх санхүүжилтээс шалтгаалан ажилчдынхаа цалин, хөлсийг хугацаанд нь өгч чадахгүй байсан учраас энэ талаар маргахгүй.

3.1. Харин Н ХХК, М ХХК-иудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн хувьд 2023.07.19-ний өдрөөр Н ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусч, ажлаасаа чөлөөлөгдөж, 2023.07.20-ны өдрөөс М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харилцаа үүсгэж, бусдыгаа ажлаас гаргахад хүргэсэн.

Мөн өөрийнх нь ээлж дууссан байхад ажлаасаа буухгүйгээр дараагийн ээлжийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтантай давхардал үүсгэх, хамт ажиллаж байгаа гэр бүлтэй хүнтэйгээ дотно харилцаа үүсгэсэн, уртын ээлжинд хамт ажиллагсадтайгаар явалгүй, уурхайн менежер Д.М-тэй хамт явж ээлжиндээ очихгүй, утсаа салгаж 5 хоног ажлаа тасалж, байгууллагын ажилчдын хувийн хэрэг, техникийн баримт бичгүүд, ажлын нотебүүкийг авч явсны улмаас ажилчид уурхайд нэвтэрч чадахгүй 5 хоногийн ажил зогсож, компанид их хэмжээний хохирол учруулсан тул 2023.11.06-ны өдөр М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны албан тушаалаас чөлөөлөгдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тус тус маргасан.

 

4.Зохигчийн маргааны зүйл нь ажилласан хугацааны олгогдоогүй цалин хөлс гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар байх тул тус бүрд нь дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгчийн Н ХХК-иас 2023 оны 6, 7 сард ажилласан хугацааны олгогдоогүй цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, М ХХК-иас 2023 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сард тус тус ажилласан хугацааны буюу олгогдоогүй цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг, нийт 27,149,163 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй;

154.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй;

154.2.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь Н ХХК-иас 2023 оны 6, 7 сард ажилласан хугацааны олгогдоогүй цалин 8,043,426 төгрөг, М ХХК-иас 2023 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сард тус тус ажилласан хугацааны буюу олгогдоогүй цалин 13,707,096 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагаа дээрх зохицуулалтын дагуу эрхээ зөрчсөнийг мэдсэнээс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй байсан боловч 2024.02.19-ний өдөр дээрх маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Гэвч хариуцагч Н ХХК, М ХХК-иудад тус тус ажиллаж байх хугацааны цалин болон алдангийг бүрэн төлнө. Компанийн санхүүгийн байдал, орж ирэх санхүүжилтээс шалтгаалан ажилчдынхаа цалин, хөлсийг хугацаанд нь өгч чадахгүй байсан учраас энэ талаар маргахгүй гэж тайлбарласан тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж заасны дагуу хариуцагч Н ХХК-иас 2023 оны 6, 7 сард ажилласан хугацааны олгогдоогүй цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг, М ХХК-иас 2023 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сард тус тус ажилласан хугацааны буюу олгогдоогүй цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг, нийт 27,149,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгох нь зүйтэй.

 

7.Нэхэмжлэгч Б.М нь 2024.04.26-ны өдөр Н ХХК-д холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2023.07.20-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н ХХК-д холбогдох шаардлагын үндэслэлээ 2023.06.03-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн албан тушаалд томилогдон сарын 3,000,000 төгрөгийн цалинтай, 14 хоног ажиллаад 14 хоног амрах нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, .................... аймгийн ................. сум дахь .................. аман дахь хээрийн кемпэд 2023.06.08-наас 2023.06.21-ний өдрийг хүртэл ажиллаад 2023.06.21-ний өдрөөс ....................... аймгийн ......................... суманд байрлах .................... уурхай руу уурхайн тээврийн хэрэгслүүдийг авч явж 2023.06.26-ны өдрөөс 2024.07.20-ныг хүртэл тэнд ажилласан.

Хариуцагч Н ХХК, М ХХК-иуд Т гээд нэг эзэнтэй хуулийн этгээдүүд бөгөөд тухайн байгууллагуудад зэрэгцсэн Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн 2024.04.12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараас өөрийгөө тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч Б.М нь 2023.06.08-ны өдөр Н ХХК-ийн захирлын Б-23/10 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүл ахуйн ажилтнаар сарын 3,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар томилогдож, мөн өдрөө 23/11 тоот Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулан .................... аймгийн ................. сум дахь .................. аман дахь хээрийн кемпэд 2023.06.08-наас 2023.06.21-ний өдрийг хүртэл ажиллаж байжээ. /ххийн 189-192, 194-195, 212 х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан бөгөөд ....................... аймгийн .................... уурхайн төслийг хэрэгжүүлэхэд Н ХХК нь төслийг үргэлжүүлэх боломжгүй болж компани татан буугдсан үндэслэлээр 2023.07.19-ний өдрийн 23/35 тоот Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтан Б.М-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан талаар нэхэмжлэгч мэдсэн болох нь түүний ...Н ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байх үед 6 сараас хойш Хүний нөөцийн менежер, уурхайн дарга нар байгууллагын нэр солигдох болсон талаар хэлж, 2023.07.20-ны өдөр М ХХК-тай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан... гэх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Н ХХК татварын өртэй байсан учраас ....................... аймгийн .................... уурхайн туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжгүй болж, бүх ажилтнууддаа энэ тухай мэдэгдэж, 2023.07.19-ний өдрөөс чөлөөлсөн... гэх тайлбаруудыг шүүхээс бодит үнэнд нийцсэн гэж үзэхээр байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж заасан.

 

Энэхүү зохицуулалт нь хэд хэдэн ажил олгогчтой тусдаа бие даасан гэрээ байгуулах явдал бөгөөд нэхэмжлэгчийн 2023.07.20-ны өдөр М ХХК-тай байгуулсан 23/007 тоот Хөдөлмөрийн гэрээг зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжгүй.

 

Н ХХК-ийн захирлын 2023.07.19-ний өдрийн 23/35 тоот Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтан Б.М-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсны дараа 2023.07.20-ны өдөр М ХХК-ийн захирлын 23/08 тоот Б.М-г ажилд томилох тухай тушаал гарч, мөн өдрөө 23/007 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь дээрх зохицуулалтад хамаарахгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар Н ХХК нь татан буугдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх боловч 2023.07.20-ны өдрөөс хойш үйл ажиллагаагаа явуулаагүй талаар зохигч тайлбарласан учир нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ... тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймээс нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

8.Нэхэмжлэгч Б.М-гийн хариуцагч М ХХК-д холбогдуулан 2024.04.26-ны өдөр тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, 2023.11.08-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ 2023.11.08-ны өдөр уртын ээлжнээс бууж ирснээс хойш намайг ажилд явах болохоор дуудна гэж хэлдэг байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа буюу 2024.04.12-ны хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцаад өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн.

Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Ажлаас чөлөөлөх болсон талаар надад урьдчилж мэдэгдээгүй. 2023.11.06-ны өдрийн 23/91 тоот тушаалыг нөхөж гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллаж байхдаа хамт ажиллагсадтайгаа таарамжгүй харилцаа үүсгэж, бусдыгаа ажлаас гаргахад хүргэсэн. Мөн өөрийнх нь ээлж дууссан байхад ажлаасаа буухгүйгээр дараагийн ээлжийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтантай давхардал үүсгэх, хамт ажиллаж байгаа гэр бүлтэй хүнтэйгээ дотно харилцаа үүсгэсэн, уртын ээлжинд хамт ажиллагсадтайгаа явалгүй, уурхайн менежер Д.М-тэй хамт явж ээлжиндээ очихгүй, утсаа салгаж 5 хоног ажлаа тасалж, байгууллагын ажилчдын хувийн хэрэг, техникийн баримт бичгүүд, ажлын нөтбүүкийг авч явсны улмаас ажилчид уурхайд нэвтэрч чадахгүй 5 хоногийн ажил зогсож, компанид их хэмжээний хохирол учруулсан. 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан тул 2023.11.06-ны өдөр М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны албан тушаалаас чөлөөлөгдсөн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тус тус маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

158 дугаар зүйлийн 158.1-д Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ,

158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.М-гийн хувьд 2023.12.29-ний өдөр 700,000 төгрөгийн цалин орсоноос хойш буюу 2024.02.19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, 2024.02.26-ны өдрийн 24/18 тоот шийдвэрийг хүлээн авч 2024.02.27-ны өдөр шүүхэд хандсан. Мөн хариуцагчийн 2024.04.12-ны өдрийн хариу тайлбартай танилцаж, нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгохоор 2024.04.26-ны өдөр нэмэгдүүлсэн байгаагаас ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдсэн үеэсээ зохих журмын дагуу гомдлоо гаргасан байна.

 

Маргааны зүйл нь нэхэмжлэгч удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан эсэх, мөн 2023.11.06-ны өдрийн 23/91 тоот ажлаас чөлөөх тушаалыг нөхөж гаргасан эсэх, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар байх тул тус бүрд нь дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь М ХХК-ийн захирлын 2023.07.20-ны өдрийн 23/08 тоот Б.М-г ажилд томилох тухай тушаалаар тус компанийн ....................... аймгийн .................... уурхайд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд сарын 3,000,000 төгрөгийн цалинтай, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд томилогдож, 23/007 тоот Хөдөлмөрийн гэрээ, Бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулж, ХАБЭА инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр ажил олгогчтой харилцан тохиролцжээ. /хх-ийн 200, 201-203, 204-205, 206-208 х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно,

123.2-т Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна,

123.2.1-д Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах,

123.2.3-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах ...,

123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана тус тус заасан.

 

Хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэдэг нь ажилтан хөдөлмөрлөх явцдаа Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, Дотоод журам, Ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан явдал нь түүнд хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

 

Хариуцагч М ХХК-ийн захирлын 2023.07.21-ний өдрийн 23/182 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.8, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.4, 10.5.6, ЗА-01 тоот зөрчлийн актыг үндэслэн Б.М-г 2023.07.21-ний өдөр уртын ээлжинд явах байсан боловч ажилчидтайгаа хамт явалгүй Уурхайн менежер Д.М-тэй хамт явж 2023.07.21-25-ны өдрүүдэд ээлжиндээ очоогүй, утсаа салгаж, холбоо сураггүйгээр компанийн ажилчдын хувийн хэрэг, техникийн баримт бичгүүд, ХАБЭА-н нөтбүүкийг авч явснаас үүдэн дээрх 5 хоногийн ажил зогсож компанийг хохиролд оруулсан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах /хх-ийн 209 х/,

-2023.08.17-ны өдөр Б-СШ23/83 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.7, ЗА-23/04 тоот зөрчлийн актыг үндэслэн Б.М-г уртын ээлжнээс 2023.08.05-ны өдөр буух байсан боловч орон тооны давхардал үүсгэж дур мэдэн 2023.08.17-ны өдрийг хүртэл буугаагүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 8, 9, 10 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл /хх-ийн 210 х/,

- 2023.11.06-ны өдрийн 23/91 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.5.7, ЗА-23/15 тоот зөрчлийн актыг үндэслэн Б.М нь 2023.10.20-нд уртын ээлжинд ажиллахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан нярав Г.С-ыг хамт олны дунд хэл амаар доромжилж, цаашид ажиллах боломжгүй болтол ажлын байрны дарамтыг үзүүлсэн зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ. /хх-ийн 229 х/

 

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үздэг.

 

Дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэлүүдийг авч үзвэл,

Талуудын 2023.07.20-ны өдөр байгуулсан 23/007 тоот Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйл нь Гэрээ дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлсон байх ба 5.2.2-т Ажилтан нь албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн буюу хортойгоор ашигласан

-5.2.5-д Ажилтан нь харилцагч болон хамтран ажиллагсадтайгаа ёс зүйгүй, бүдүүлэг харьцсан бөгөөд ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон,

-5.2.8-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, тасалсан цаг нь 3 өдрөөс дээш хэтэрсэн, хуурамч эмнэлгийн магадлагааг гаргуулсан тохиолдолд гэж,

Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйл нь 2 давхардсан байх ба Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналт, Сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага гэх 2 өөр гарчигтай байх боловч 10.5-д Доорхи зөрчлийг ноцтой зөрчилд тооцон ажлаас халах шийтгэл ногдуулна. Үүнд:

10.5.4-т Харьяа нэгжийн удирдлагад урьдчилан мэдэгдэж, албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, түүнээс ажил тасалсан, орхиж явсан эсвэл ажил тасалсан цагуудын нийлбэрээр нэг сард 24 цаг түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн,

10.5.6-д Ажлын цагаар /томилолтоор ажиллах/ болон ажлын байранд уурхай, үйлдвэрийн тосгон, хайгуулын талбай, ээлж солилцох унаагаар зорчих үед согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ажлын байранд нэвтэрсэн,

10.5.7-д Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан... гэх заалтууд,

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх

43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох,

80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх заалтуудыг буюу ажилтан ноцтой зөрчил гаргасан нөхцөлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлүүдийг удирдлага болгожээ.

 

Гэвч дээрх үндэслэлүүд нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3-т тус тус заасан ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах, Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах аль ч заалтад хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь дээрх тушаалуудад тухайн үед нь гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх боловч хариуцагч нь дээрх тушаалуудыг ажилтанд мэдэгдэж тайлбар авсан гэж үзэх боломжгүй бөгөөд тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч нь дээрх тушаалуудтайгаа холбогдуулан 2023.08.09-ний өдрийн ...ХАБЭА Б.М нь 2023.08.05-ны өдөр уртын ээлжнээс буух байсан боловч буугаагүй дур мэдэн үлдэж орон тооны давхардал үүсгэсэн зөрчлийг гаргасан болно. Зөрчил илрүүлсэн: Захиргаа, удирдлага хүний нөөцийн менежер Ж.Э гэх гарын үсэгтэй, ...2023.08.05-ны өдөр буух байсан боловч буугаагүй тул 8, 9, 10 сарын цалинг 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулах, илүү 12 хоногийн хоол, ор, хоног, цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг тооцож, компанийг хохиролгүй болгох. Шийдвэр гаргасан: Уурхай хариуцсан захирал М.А гэх гарын үсэг ЗА/23/04 тоот Зөрчлийн акт /хх-ийн 211 х/,

-Уг актын ар талд 2023.08.17-ны өдрийн Ж.Э гэх гарын үсэг бүхий Тушаалын танилцуулга: 2023.08.09-нд тушаалыг гаргахаас өмнө ХНМ Ж.Э, Уурхай хариуцсан захирал М.А, ахлах ХАБЭА Д.Г нар Б.М-г ээлжнээс бууж хуваарьт ээлжиндээ явахыг шаардсан боловч буугаагүй. Энэ байдлыг ерөнхий захирал У.Т-од зөрчлийг танилцуулахад Б.М-д өөрт нь Ээлжнээс буухгүй бол буугаагүй үеийн цалинг олгохгүй, мөн хоол, унд гээд гарсан зардлыг нэмж нэхэмжилнэ. Өөрөө төлөөрэй гэдгийг яг одоо миний дэргэд утсаар ярь гэж хэл гэсний дагуу түүний 00000000 залгаж ярихад тоохгүй, хүлээж авахгүй байсан. Мөн тушаалыг утсаар танилцуулахад тоож хүлээж аваагүй гэх гар бичвэр бүхий тайлбар,

-2023.11.05-ны өдрийн 2023.11 сард цалин тавихад энэхүү тушаалын дагуу цалингийн 12 хоногийг оруулаагүй байсныг уурхайн менежер Д.М мэдээд ХНМ миний бие (Ж.Э) .................... уурхайд ажлаа хийж байхад ажилчдын дунд хөтлөлцөж, байрлаж байсан өрөөнд орж ирэн хэл амаар доромжилж, элдвээр хараан чичилж, ажлын байрны дарамтыг учруулсан. Мөн хамт олны дунд эвгүй байдалд оруулсан. Д.М, Б.М 2 дураараа аашилсан. Д.М Чи энэ хүнийг ажилгүй болгож чадахгүй, чи үлдэх үү? Би үлдэх үү? Гэдгийг хараарай гэж 20 гаруй минутын хугацаанд доромжилж байгаад гарсан. Энэ хүнийг буулгаагүй ажиллуулсан цалин, хөлсийг би толгойгоороо хариуцья гэсэн болно гэх гар бичвэр бүхий тайлбар /хх-ийн 210 хуудасны ар тал/,

- мөн 2023.10.20-ны өдрийн ...Б.М нь уртын ээлжинд ирсэн өдрөө ажлаа хийж байсан нярав Г.С-ыг хамт олны дунд хэл амаар доромжлон ажлын байрны дарамтыг учруулсан, ажилчдыг ялгаварлан гадуурхаж харьцдаг, дураараа ажлаас нь хөөн явуулдаг үйлдлийг удаа дараа гаргасан. Зөрчил илрүүлсэн ажилтан Ж.Э, Ажилчидтай зүй бус харьцаж, ажлын байрны дарамт үзүүлж, удаа дараа зөрчлүүд гаргаж байсан тул ажлаас чөлөөлөх, уурхайн кемп дээр гэр бүлтэй хүнтэй харилцаа үүсгэж ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан тул ажлаас чөлөөлөх Уурхай хариуцсан захирал М.А гэх гарын үсэг бүхий 23/15 тоот Зөрчлийн акт /хх-ийн 214 х/, 2023.10.20-ны өдрийн Г.С-ын ажлаас гарах өргөдөл /хх-ийн 215 х/, 2023.07-р сарын ажиллагсдын цагийн бүртгэл /хх-ийн 217-218, 220 х/, 2023.08-р сарын уртын ээлжийн график /хх-ийн 227-228 х/, 2023.08.02-ны өдрийн ЗА/01 тоот Зөрчлийн акт /хх-ийн 242 х/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн ба шүүх уг баримтуудыг үнэн зөв, ажилтны сахилгын зөрчлийг тогтоосон баримтууд гэж үзэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй бөгөөд дээрх баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, зөрчлүүд нь ямар баримтаар тогтоогдсон болох нь тодорхойгүй нэг талын баримт байх тул хариуцагчийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах үндэслэл бүрдсэн гэх тайлбарыг үндэслэл бүхий эргэлзээгүй бодит үнэнд нийцсэн гэж үзэхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10- хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, 83 дугаар зүйлийн 83.3-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4-т Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж заасан.

 

Гэтэл ажил олгогч М ХХК-ийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэх, хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж өгөх, ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, тушаал шийдвэр нь хуульд нийцээгүй болох нь дээрх үйл баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Б.М-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

 

Гэвч хариуцагч М ХХК нь ажилтны Нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 108 х/-оор тогтоогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо М ХХК-ийн 2023.07.20-ны өдрийн 23/08 тоот Б.М-г ажилд томилох тухай тушаал, мөн өдрийн 23/007 тоот Хөдөлмөрийн гэрээ-нд заасан 3,000,000 төгрөгөөс нь нэг өдрийн дундаж цалин хөлсийг 214,285 /3,000,000 төгрөг : 14 хоног/ төгрөгөөр тооцсон болно. /хх-ийн 200, 201-203 х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Б.М-г 2023.12.29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 154 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 32,999,890 төгрөг /154 хоног х 214,285 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.

 

Иймд Б.М-гийн 2023.07.20-ны өдрөөс 2024.11.28-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ХХК-д даалгах нь зүйтэй.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.27, 2024.05.31-ний өдөр тус тус төлсөн нийт 678,081 төгрөг /143,645+226,486+307,950/-ийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч Н ХХК-иас цалинтай тэнцэх хэмжээний олговор 12,065,139 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 207,992 төгрөг, М ХХК-иас цалинтай тэнцэх хэмжээний олговор 48,083,914 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 398,370 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 2023 оны 6, 7 сард ажилласан хугацааны олгогдоогүй цалин 8,043,426 төгрөг, алданги 4,021,713 төгрөг буюу 12,065,139 төгрөг,

М ХХК-иас 2023 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сард тус тус ажилласан хугацааны буюу олгогдоогүй цалин 13,707,096 төгрөг, алданги 1,376,928 төгрөг буюу 15,084,024 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-г урьд эрхэлж байсан ажил буюу М ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 32,999,890 төгрөг /гучин хоёр сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун ер/-ийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан ажилласан болон ажилгүй байсан хугацаануудын цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Б.М-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ХХК-д даалгасугай.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан Н ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2023.07.20-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Б.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.27, 2024.05.31-ний өдөр тус тус төлсөн нийт 678,081 төгрөг /143,645+226,486+307,950/-ийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас гаргуулан буцаан олгож, хариуцагч Н ХХК-иас цалинтай тэнцэх хэмжээний олговор 12,065,139 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 207,992 төгрөг, М ХХК-иас цалинтай тэнцэх хэмжээний олговор 48,083,914 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 398,370 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА