Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 2017        12           25                                                    01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд, Д.Галтогтох, М.Энхтуяа

Хохирогч Б.Э

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Г.Ц, Э.С, Г.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц, С, О нарт холбогдох эрүүгийн 201611000493 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Улаалзай Ц,  /Регистрын дугаар: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн 2-08 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С,  /Регистрын дугаар: /

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О/Регистрын дугаар: /

Шүүгдэгч Г.Ц нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүйгээр, барьцаанд тавьсан эд хөрөнгийг өндрөөр үнэлж 24999.850 төгрөг, кассын мөнгөнөөс 6665.450 төгрөгийг ашиглаж, нийт 31665.300 /гучин нэгэн сая зургаан зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.С нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүйгээр, барьцаанд тавьсан эд хөрөнгийг өндрөөр үнэлж 10336.300 төгрөг, үл хөдлөх хөрөнгөгүйгээр болон барьцаанд зээл олгосноос зээлдэгч нарын тушаасан хүүний мөнгийг байгууллагын дансанд тушаалгүй 18839.550 төгрөг, зээлдэгч нараас тушаасан хүүний мөнгийг байгууллагын өдөр тутмын орлогод тушаалгүй 593.560 төгрөг, кассын мөнгөнөөс 3746.250 төгрөгийг ашиглаж, нийт 33515.660 /гучин гурван сая таван зуун арван таван мянга зургаан зуун жар/ төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Одчимэг нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” барьцаат зээлийн газрын 20 дугаар байрны салбарт теллерээр ажиллаж байхдаа нийт 40 удаагийн үйлдлээр байгууллагын 17421.600 төгрөгийг хуурамч баримт үйлдэж завшсан. Мөн бусдын барьцаанд тавьсан эд хөрөнгөнд илүү олголт хийж 300.000 төгрөг, кассаас 3000.000 төгрөг дутагдуулж, нийт 3300.000 төгрөгийг завшиж, “ЖБЧЭ” ХХК-нд 20721.600 /хорин сая долоон зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирлоо төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн учраас нэмж ярих зүйлгүй. Хохирлоо төлж барагдуулна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэв.

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг гаргахгүй.Хохирлоо төлж барагдуулна... гэв.

   Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирлын хувьд шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын хэмжээг бол хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт гарсан үед эд нар хохирлыг бага багаар төлж байсан яг одоо бол төлөлт зогссон байна. Миний хувьд учирсан хохирлоо төлүүлмээр байна. Өөр эд нараас нэхэмжлэх зүйл байхгүй, мөн эд нар өөр хүмүүст дамаар зээлүүлсэн байсан. Эдгээр хүмүүс нь надтай холбоогүй тэр хүмүүсийг эд нар хариуцах ёстой. Өөрсдөө гараараа аваад  бусдад өгсөн. Шүүгдэгч нарын хувьд ар гэрийн асуудалд нь мөнгөний хэрэг болоод хэрэглээгүй бүгд л шунахайн сэдлээр ажлаа ашиглаж завшсан юм шиг надад санагдаж байна. Өөрсдөө тэр хүмүүст өгчихөөд одоо болохоор хамааралгүй болчихоод байна. Зээлүүлсэн хүмүүсээсээ  өөрсдөө мөнгөө авч өгөх хэрэгтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хувьд манай байгууллага 2013, 2016 онд авч байсан түүнээс хойш бол аваагүй, үл хөдлөхийн зээлийн хувьд найдвартай ганц нэг хүн, өөрийн найз нөхөд хамаатан зэрэгт би  өөрөө  хариуцаж барьцаагүйгээр зээл гаргаж өгдөг байсан, тэрнээс биш яг бие дааж зээл гаргаж байгаагүй. Өмнө зээл авсан хүмүүсийн сунгалт болон хасалтуудыг авч байсан. Энэ хэдийг манай нягтлан Болортуяа хариуцдаг байсан. Б цаг тухайд нь эд нарыг хянаад шалгаад байсан бол эдгээр 3 хүн хэрэгт холбогдогдохгүй, би хөрөнгөөрөө хохирохгүй байсан. Тиймээс Б-ад бас гомдолтой байгаа, хамгийн гол нь хохирлоо төлүүлмээр байна, өөр шаардах хүсэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн                                                                                                                                                2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 079 тоот дүгнэлтэд: "Хариулт 1: Аудитор Д.Дамидмаа 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан дүгнэлт тухайн үед ирүүлсэн баримтууд, тооцооллын хувьд үндэслэлтэй байна. Хариулт 2: Г.Ц нь 2015 оны 03 дугаар сарын 17-ноос 2016 оны 5 дугаар сарын 07-ны хооронд 68,835.460 төгрөг, Э.С 2015 оны 06 дугаар сарын 10-наас 2016 оны 06 дугаар сарын 05-ны хооронд 73,257.489 төгрөг, Г.О2015 оны 06 дугаар 05-наас 2016 оны 03 дугаар 28-ны хооронд 27,383.950 төгрөг, Н.О нь 2016 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны хооронд 3,789.600 төгрөг, Г.Б2014 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны хооронд 15,504.390 төгрөгийн дутагдлыг гаргасан байна. Хариулт 3: Шинжээчийн дүгнэлт нь өмнөх шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд санхүүгийн тайлангийн баримтууд ирүүлээгүй болно. Хариулт 4: Г.Ба, Г., Э.Сувдаа, Н.Ол, Г.О нарыг хуурамчаар баримт бүрдүүлсэн гэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна Шинжээчид ирүүлсэн баримтуудын үнэн зөвийг эдгээр баримтуудыг үйлдсэн хүмүүс хариуцахгүй болно. Хариулт 5: Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно” гэжээ. /1-р хавтас хэргийн 134-136 тал/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /1-р хавтаст хэргийн 22-29 тал/

-Хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41-45 тал/

-Гэрч З.Ганцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-47 тал/

-Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 50-51 тал/

-Гэрч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 54-55 тал/

-Гэрч Х.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58-60, 67-68 тал/

-Гэрч Ө.Номинтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 69-70 тал/

-Гэрч Х.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76 тал/

-Гэрч А.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-78 тал/

-Гэрч Х.Аранзалдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81-82 тал/

-Гэрч Х.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-86 тал/

-Гэрч Н.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 87-88 тал/

-Гэрч И.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 89-92 тал/

-Гэрч Б.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-96 тал/

-Гэрч Ө.Гансувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 97-98 тал/

-Гэрч Ц.Тамираагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 99-101 тал/

-Шинжээчийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 02 тоот дүгнэлт /1-р хавтаст хэргийн 107-132 тал/

-Шинжээч Д.Дамдимааг байцаасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 146-149 тал/

-Г.О-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 201-206 тал/

-Г.Ц-ийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 207-216 тал/

-Э.С- сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд байцаасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 217-229 тал/

-Өдөр тутмын бүртгэл /2-р хавтас хэргийн 93-173 тал/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хэргийн 249-250 тал, 2-р хавтас хэргийн 1 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүйгээр, барьцаанд тавьсан эд хөрөнгийг өндрөөр үнэлж 24999.850 төгрөг, кассын мөнгөнөөс 6665.450 төгрөгийг ашиглаж, нийт 31665.300 /гучин нэгэн сая зургаан зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүйгээр, барьцаанд тавьсан эд хөрөнгийг өндрөөр үнэлж 10336.300 төгрөг, үл хөдлөх хөрөнгөгүйгээр болон барьцаанд зээл олгосноос зээлдэгч нарын тушаасан хүүний мөнгийг байгууллагын дансанд тушаалгүй 18839.550 төгрөг, зээлдэгч нараас тушаасан хүүний мөнгийг байгууллагын өдөр тутмын орлогод тушаалгүй 593.560 төгрөг, кассын мөнгөнөөс 3746.250 төгрөгийг ашиглаж, нийт 33515.660 /гучин гурван сая таван зуун арван таван мянга зургаан зуун жар/ төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О нь 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кибер” барьцаат зээлийн газрын 20 дугаар байрны салбарт теллерээр ажиллаж байхдаа нийт 40 удаагийн үйлдлээр байгууллагын 17421.600 төгрөгийг хуурамч баримт үйлдэж завшсан. Мөн бусдын барьцаанд тавьсан эд хөрөнгөнд илүү олголт хийж 300.000 төгрөг, кассаас 3000.000 төгрөг дутагдуулж, нийт 3300.000 төгрөгийг завшиж, “ЖБЧЭ” ХХК-нд 20721.600 /хорин сая долоон зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан мэдүүлэг болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлгүүд,  Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 079 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Г.О, Ц.С, Г.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд энэ гэмт хэрэгтээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж байцаагдаж байсан боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул энэ хуулийн үйлчлэлийн дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллагдагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулж хэргийг шүүхэд ирүүлсэн нь эрх зүйн байдал дээрдсэн байна гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгч нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ц, Ц.С, Г.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролд шүүгдэгч Г.Ц-ээс нийт 31118.300 /гучин нэгэн сая нэг зуун арван найман мянга гурван зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.С-аас 27096.660 /хорин долоон сая ерэн зургаан мянга зургаан зуун жар/ төгрөг, шүүгдэгч Г.О-ээс 19874.600 /арван есөн сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Г.Э-т олгохоор тогтов.                

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөртэй байх тул шүүгдэгч Г.Ц-дийн эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уулын 8-08 тоотод байрлах 500м2 талбай бүхий газар /газрыг 1 м2-ийг 6400 төгрөгийн үнэлгээтэй/ мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, шүүгдэгч Э.С-ийн  эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Эрхэтийн 7-38 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газар /газрыг 1 м2-ийг 1500.000 төгрөгийн үнэлгээтэй/ мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, шүүгдэгч Г.О-ийн эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 15-10 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газар /газрыг 1 м2-ийг 6400 төгрөгийн үнэлгээтэй/ мөрдөн байцаагчийн 2017 оны 1 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хэвээр үлдээх, шүүгдэгч Г.Ц, Ц.С, Г.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг дурдаж, шүүгдэгч нарын иргэний баримт бичгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О, С, Ц нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, С, Ц нарыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар О, С, Ц нарт нь тэнсэгдсэн 3  жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ээс нийт 31118.300 /гучин нэгэн сая нэг зуун арван найман мянга гурван зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.С-аас 27096.660 /хорин долоон сая ерэн зургаан мянга зургаан зуун жар/ төгрөг, шүүгдэгч Г.О-ээс 19874.600 /арван есөн сая найман зуун далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Г.Э-гт олгосугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ц-ийн эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уулын 8-08 тоотод байрлах 500м2 талбай бүхий газар /газрыг 1 м2-ийг 6400 төгрөгийн үнэлгээтэй/ мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, шүүгдэгч Э.С-ийн  эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Эрхэтийн 7-38 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газар /газрыг 1 м2-ийг 1500.000 төгрөгийн үнэлгээтэй/ мөрдөн байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, шүүгдэгч Г.О-ийн эзэмшлээс битүүмжилсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 15-10 тоотод байрлах 700 м2 талбай бүхий газар /газрыг 1 м2-ийг 6400 төгрөгийн үнэлгээтэй/ мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч О, С, Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг дурдаж, шүүгдэгч нарын иргэний баримт бичгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О, С, Ц нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.БАТЖАРГАЛ