Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00085

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч Х.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Т.Х-д холбогдох,

1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2015/01148/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие Х-д 2014 оны 12 сард ХӨА 92-84 дугаартай ачааны машиныг зарсан. Х нь оноос өмнө 5.000.000 төгрөгийг, үлдэгдлийг нь 3 сард өгөхөөр тохирон гэрээ хийлгүй амаар тохирсон боловч уг хэлсэн хугацаандаа өгөлгүй цувуулж өгсөөр машины үнэ 8.500.000 төгрөг өгөхөөс 7.200.000 төгрөгийг өгсөн. ...хэлсэн хугацаа хэтэрсэн тул Хоос үлдэгдэл 1.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х нь нэхэмжлэлийн дагуу 650.000 төгрөг дансаар шилжүүлж, үлдэгдэл 650.000 төгрөгөнд гэрийн мод өгч миний төлбөрийг барагдуулсан. Бидний хооронд ямар нэг маргаангүй болсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Т.Х-д холбогдох, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Т.Х нэхэмжлэгчид 650.000 төгрөгийг бэлнээр, 650.000 төгрөгөнд гэрийн мод өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай тайлбарыг нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Х-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17.875 /арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Т.Хоос 17.875 /арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Нэхэмжлэгч Б.Х-ы нэхэмжлэлтэй хариуцагч Т.Х-д холбогдох, 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Х-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 /гучин таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17.875 /арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Т.Хоос 17.875 /арван долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ