| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00241/И |
| Дугаар | 147/ШШ2024/00311 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 147/ШШ2024/00311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн сумын ... багт оршин суух, утасны дугаар .... ******* овогт ******* *******-*******
байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.*******-*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******-******* нь байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн сумын Тэгш багийн иргэн бөгөөд Жаргалант багийн Баясгалантын .... тоот байранд аав, ээжийн хамт 1993 оноос эхлэн амьдарч байсан. 2008 онд гэр бүлтэй болж тус байранд эхнэр хүүгийн хамт өрх тусгаарласан. Одоо тус байранд эхнэр *******, хүү *******, охин ******* нарын хамт амьдардаг. Тус байшингийн гэрчилгээг авахаар хөөцөлдөхөд манай байшинд гэрчилгээ огт гарч байгаагүй тул байрны өмчлөгч мөн болохыг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд намайг сумын ... баг Баясгалантын .... тоотод байрлах ... мкв талбайтай, 1 давхар тоосгон байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн сумын ... багийн Засаг даргын 2024 оны 08 сарын 08-ны өдрийн 151 тоот албан бичиг, Баясгалантын ... тоот байрны фото зургууд, ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны 2011-2024 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх дэлгэрэнгүй тайлан, 2008 оны 02 сарын 20-ны өдрийн Сүхбаатар аймгийн сумын ... багт байрлах 16... нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 3/417 тоот албан бичиг, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , , ,, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******-******* нь Сүхбаатар аймгийн сумын .. баг, Баясгалантын ... тоот хаягт байрлах ... мкв талбайтай, 1 давхар тоосгон байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ж.*******-******* нь Сүхбаатар аймгийн сумын .. баг, Баясгалантын .. тоотод байрлах 48 мкв талбайтай, 1 давхар тоосгон байшингийн өмчлөгч мөн болох нь түүний шүүхэд гаргасан “Сүхбаатар аймгийн сумын ... баг, Баясгалантын 2... тоот байранд 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл 30 жил уг байрандаа амьдарч байгаа” гэх тайлбар, Сүхбаатар аймгийн сумын .. багийн Засаг даргын 2024 оны 08 сарын 08-ны өдрийн 151 тоот албан бичиг ( овогтой *******-******* нь тус багийн иргэн мөн бөгөөд ... тоотод амьдардаг нь үнэн) гэх, ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар салбарын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд (хэрэглэгчийн код:...., регистр:...., овог:, нэр:*******-*******, 2011 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тогны мөнгө төлж байсан дэлгэрэнгүй тайлан), Сүхбаатар аймгийн сумын ... дугаар баг, төвийн зүүн хойно байрлах, ... дугаартай газрын гэрчилгээ, өмчлөгчөөр түүний эцэг С., эх гэх, мөн Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар баг, Жаргалантад байрлах, 000790967 дугаартай, хууль ёсны өмчлөгчөөр түүний эх 2024 оны 06 сарын 13-ны өдөр бүртгэсэн газрын гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 3/417 тоот албан бичигт (2... нэгж талбарын дугаартай, сум ... баг, Баясгалант....тоот хаяг дээр хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч байгаагүй болно) гэх бичилт бүхий тодорхойлолт, байшингийн фото зургууд (хх-3-9х, 13-27х)
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “...Манайх сумын... багийн Баясгалантын ... тоот байрыг 1993 билүү, 1994 оны үед гэдэг хүнээс худалдаж авч байсан. Тухайн үед манай нөхөр ахтай тохиролцож 300,000 төгрөгөөр худалдаж авсан. ах, манай нөхөр нар хамт нэг дор ажилладаг байсан. Тухайн үед ах агент, манай нөхөр бригадын даргаар ажиллаж байсан. Тэгээд гуай ах нь шилжихээр боллоо, танайд санал болгоё, чи олон хүүхэдтэй, манай байрыг ав, би олон хүнд хэлээгүй гэж тухайн үед хэлсэн гэсэн. Тухайн байрыг худалдан авахад бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй, амаар тохиролцоод худалдан авсан. Ингээд манайх 1993 онд тус байрыг худалдаж авч хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаад, бага хүү Ж.*******-******* маань 2008 онд эхнэр авч тусдаа гарахад нь нөхөр бид хоёр тус байрыг хүүдээ өгсөн. Тухайн байр байгаа газрын гэрчилгээг манай нөхөр 2008 онд авч байсан. Тэгээд нөхөр маань 2020 онд нас барсан тул би өв залгамжлалаар тухайн гэрчилгээг 2024 оны 06 сард өөрийн нэр дээр авч, хүү Ж.*******-*******т 2024 оны 08 сард тухайн байр байгаа газрын гэрчилгээг шилжүүлж өгсөн. Одоо тус байранд манай хүү Ж.*******-******* эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг,
6. Гэрч гийн шүүхэд өгсөн “...Ж.*******-******* нь Сүхбаатар аймгийн сумын ... баг Баясгалантын ... тоотод амьдардаг. Баясгалантын байр буюу 28 айлын байр нь 1990 онд ашиглалтад орсон. Тэр үед энэ байруудад голдуу дарга нар, төрийн албан хаагчид байдаг байсан. Тус .. тоотыг 1990 онд анх ашиглалтад ороход нь гэж айл байсан. гуайнх 1995 онд шилжиж, *******-******* аав гуай худалдан авч, тэр цагаас Ж.*******-******* нь аав, ээжийн хамт тус байранд амьдарч байгаад 2008 оны 10 сард гэр бүлтэй болж, тус байрандаа хурим найраа хийсэн. Э.*******-******* аав, ээж нь тус байраа *******-*******т өгч, өөрсдөө тусдаа хашаа байшинд орсон. 2008 оноос одоог хүртэл Ж.*******-******* нь тус байранд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Бид найз нөхөд болохоор байнга тэднийхээр орж, гардаг. Тус байр Ж.*******-******* байр гэдгийг бол сайн мэднэ” гэх мэдүүлэг
7. Гэрч шүүхэд өгсөн “...Ж.*******-******* нь Сүхбаатар аймгийн сумын ... баг Баясгалантын 2... тоотод амьдардаг. Баясгалантын байр буюу 28 айлын байр нь 1990-ээд оны үед ашиглалтад орсон. Нэг байшинд 2 талаасаа ордог хоёр айл байдаг юм. Энэ байрыг ашиглалтад орсон үеэс *******-******* аав гуайнх байдаг байсан. Ж.*******-******* нь 2008 онд гэр бүлтэй болж тусдаа гарахад аав, ээж нь тус байраа *******-*******т өгч, тус байрандаа Ж.*******-******* хурим найраа хийж байсан. Бид найз нөхөд болохоор хуриманд нь очиж байсан юм. Тэр цагаас одоог хүртэл Ж.*******-******* нь тус байранд эхнэр хүүхдүүдийн хамт 16 жил амьдарч байгаа” гэх мэдүүлэг,
8. Гэрч гийн шүүхэд өгсөн “...Би ... сумын Засаг даргын тамгын газарт 2019 оноос эхлэн одоог хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байна. Баясгалантын ... тоот байрыг анх хэдэн онд ашиглалтанд орсныг нь сайн мэдэхгүй байна. Бид нарыг хүүхэд байхад л байсан байшин юм. Уг байр нь сумын Засаг даргын тамгын газрын өмчлөл, ашиглалтанд байдаггүй, манай сумын хөрөнгөд бүртгэлгүй. Энэ байруудыг хувь хүмүүс, эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаа. Намайг хүүхэд байхад л Ж.*******-******* аав, ээжийнхээ хамт амьдардаг байсан. Одоо эхнэр, хүүхдийнхээ хамт энэ байранд амьдарч байгаа. Одоо манай суманд байгаа энэ байшингуудын нэг байшин л сумын Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй буудлын зориулалтаар ашиглаж байгаа” гэх мэдүүлэг,
9. Гэрч Д.Амартайваны шүүхэд өгсөн “... Би сумын харъяат хүн юм. Төрсөн цагаасаа тус сумандаа ажиллаж амьдарсан. 2000 онд их сургуулиа төгсөж ирээд тус сумын сургуулийн багш, сумын Засаг даргын орлогч, мөн хувиараа бизнес хийж байгаад 2020 оноос эхлэн сумын Засаг даргаар одоог хүртэл ажиллаж байна. Баясгалантын ... тоот байр 1989 онд ашиглалтанд орж байсан. Манайх намайг хүүхэд байхаас эхлэн тус байрны урд талынх нь байшинд 2000 он хүртэл амьдарч байсан. Намайг 2000 онд сургуулиа төгсөж ирэхэд манай аав тус байрыг надад өгч байсан. Би тус байрыг аваад нэг жил гаруй амьдарч байгаад зарсан. Манай аав сумын Эрүүл мэндийн төвийн дарга , ээж багш мэргэжилтэй гэдэг хүмүүс байсан. Намайг 2020-2024 онуудад сумын Засаг даргаар ажиллаж байхад улсын бүртгэлийн тооллого болж байсан. Тус байрууд нь төрийн өмчийн бүртгэлийн тооллогод орж байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр Ж.*******-******* нь Сүхбаатар аймгийн сумын... баг, Баясгалантын ... тоот байранд олон жил амьдарч байсан болох нь тогтоогдож байна.
10. Иймд нэхэмжлэгч Ж.*******-******* нь Сүхбаатар аймгийн сумын ... баг, Баясгалантын... тоот хаягт байрлах ... мкв 1 давхар тоосгон байрыг 30 гаруй жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж амьдарч байгаа нь тогтоогдож байх тул тус байрны өмчлөгч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн сумын ... баг, Баясгалантын 2... тоот хаягт байрлах ... мкв 1 давхар тоосгон байрны өмчлөгч нь ******* *******-******* /РД:ЛК82020710/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА