| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01252/и |
| Дугаар | 155/ШШ2016/00086 |
| Огноо | 2016-01-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00086
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Г.Ж-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х аймгийн Г сумын И-Унэгдлийн 3 дугаар бригадад 1968 оны 01 дүгэээр сарын 01-нд туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш төлчин, саальчнаар тус бригадад 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн бригадад ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдснээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Г.Ж миний бие Г сумын 3 дугаар бригадад 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний ээж Г.Ж нь Х аймгийн Г сумын И-Унэгдлийн 3 дугаар бригадад 1968 оны 01 дүгэээр сарын 01-нд туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш төлчин, саальчнаар тус бригадад 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж ирсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн бригадад ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдснээс ажилласан жил тооцогдохгүй байгаа юм.
Иймд Х аймгийн Г сумын 3 дугаар бригадад 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.Ж Х аймгийн Г сумын И-У нэгдлийн 3 дугаар бригадад 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Х аймгийн Г сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Ж-гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Б.Сосоржавын ...Г.Ж нь Х аймгийн Г сумын И-У нэгдлийн 3 дугаар бригадад төлчин, саальчнаар 1968 оноос 1977 оныг дуустал ажиллаж байгаад хараагүй болоод группт орсон юм... гэх мэдүүлэг , гэрч Н.Ванданмягмарын ...Г.Ж нь Х аймгийн Г сумын И-У нэгдлийн 3 дугаар бригадад 1968 оны үеэс төлчин, саальчнаар ажиллаж байсан. 1977 он хүртэл 10-аад жил ажилласан юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Г сумын И-У нэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Ж-ийн Х аймгийн Г сумын И-У нэгдлийн 3 дугаар бригадад 1968 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Г сумын И-Унэгдэлд 1977 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Ж- гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ