Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00089

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Х  салбарын 4901000149 тоот дансанд 201оны 9 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тушаасан 200 төгрөг, нийт 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б- аас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА