| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01119/И |
| Дугаар | 155/ШШ2016/00090 |
| Огноо | 2016-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Б.Н
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хулан, хүсэлт гаргагч Б.Ннар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь 1955 онд Х аймгийн Б суманд төрж өссөн. 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс Б сумын С нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/37 дугаар тушаалаар Х аймгаас цэргийн албанд татагдан барилгын цэргийн 173 дугаар ангид байлдагчаар, 1978 оны 6 дугаар сарын 6 дугаар сарны 27-ны өдрөөс БЦЕГ-ын даргын 1980 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн н/131 дүгээр тушаалаар цэргийн албанд улирч ахлагч цолоор шагнагдан барилгын цэргийн 012 дугаар ангид мужаанаар 1980 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тус тус томилогдон ажиллаж байгаад мөн даргын 1983 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн н/113 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлын улмаас 1983 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас ахлагч цолтой бэлтгэлээр халагдсан. 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Б сумын С нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул намайг Х аймгийн Б сумын С нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Б.Н Х аймгийн Б сумын С нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Баярын бичиг, Б.Н-гийн хөдөлмөрийн дэвтрүүд, Х аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Н-гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, гэрч Ч.Цоодолын ...Б.Н нь 1973 оноос 1978 оны хавар хүртэл Х аймгийн Б сумын С нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1983 оны үед халагдаж ирээд 1984 оноос Б сумын 3 дугаар бригадад малчин, мужаан цехэд мужаан зэрэг ажлыг 1989 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг, Гэрч Л.Баасанжавын ...Б.Н нь 1973 оны 01 дүгээр сараас 1978 оны 6 дугаар сар хүртэл Б сумын С нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1984 оны 01 дүгээр сараас С нэгдэлд мужаан, малчнаар 1989 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Н гийн Х аймгийн Б сумын С нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БН-ийн Х аймгийн Б сумын С нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ