Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/05258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02 182/ШШ2024/05258

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: .................... давхрын жигүүрт байрлах, С ББСБ ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................... тоот хаягт оршин суух, О овогт О.О /РД:00000000/,

 

Хариуцагч: ............... тоот хаягт оршин суух, Д овогт Л.Б /РД:000000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 303,725,789.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн О.О-тай 2022.08.11-ний өдөр ЗГ00000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, зээлүүлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Б /РД:00000000000/, О.О /РД:000000000/ нарын өмчлөлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн .................................... тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг 2022.08.11-ний өдөр БГ00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцаалж, зохих бүртгэлийг хийлгэсэн.

Зээлдэгчид 2023.02.27-ны өдрийн ЗГ00000000-А тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-гээр 5 сарын хугацаатай зээлийн гэрээний хугацааг сунгаж боломж олгосон.

Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 157.12 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 39,082,174.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг буюу нийт 39,082,332 төгрөг төлсөн бөгөөд Зээлийн гэрээний хугацаа 2023.07.11-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

Бидний зүгээс зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.О.О, Л.Б нараас талуудын хооронд байгуулагдсан ЗГ00000000 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 199,999,842.88 төгрөг, үндсэн зээлийн хүү 88,931,435.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,794,510.50 төгрөг буюу нийт 303,725,789.01 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна.

2.Үүргийн гүйцэтгэл хангуулахаар талуудын хооронд байгуулсан БГ00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн .................................... тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцаар хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тусгаж өгнө үү... гэжээ.

 

Зохигчийн 2024.12.02-ны өдөр байгуулсан 401/1 тоот эвлэрлийн гэрээнд:

...Нэхэмжлэгч нь О.О, Л.Б нараас зээлийн гэрээний төлбөрт 303,725,789.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч О.О, Л.Б нар нь нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 303,725,789.01 төгрөгийг төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно...

Хариуцагч тал 303,725,789.01 төгрөгийг 2024.12.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.01.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.02.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.03.25-нд 75,931,447.26 төгрөгөөр төлж барагдуулна.

Дээрх төлбөр төлөх хуваарийг зөрчсөн болон дутуу төлсөн нөхцөлд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг гаргах эрхтэй.

Хариуцагч тал графикт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулахаар талуудын хооронд байгуулсан БГ00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу О.О, Л.Б нарын өмчлөлийн Ү-0000000000 дугаартай, .................................... тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.

Төлбөр хийх данс: Данс эзэмшигч С ББСБ ХХК, банкны нэр, дансны дугаар: ХХБанк 000000000, Хаан банк 000000000, Голомт банк 0000000000, гүйлгээний утга: О.О РД:0000000000, Л.Б РД:0000000000,

Гэрээ байгуулсан С ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Х, хариуцагч О.О, Л.Б... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч О.О, Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 303,725,789.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч О.О, Л.Б нар нь 303,725,789.01 төгрөгийг 2024.12.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.01.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.02.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.03.25-нд 75,931,447.26 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч /С ББСБ ХХК-ийн ХХБанк дахь 000000000, Хаан банк дахь 000000000, Голомт банк дахь 0000000000 тоот дансанд, О.О РД:0000000000, Л.Б РД:0000000000 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэх/-д төлж барагдуулах, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, дутуу төлсөн нөхцөлд барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрийн гэрээ байгуулсан байна.

 

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч О.О, Л.Б нараас тэмдэгтийн хураамжид 873,389.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 873,389.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.10.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,746,779 төгрөг /70,200+1,676,579/-ийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.О, Л.Б нар нь 303,725,789.01 төгрөгийг 2024.12.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.01.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.02.25-нд 75,931,447.25 төгрөг, 2025.03.25-нд 75,931,447.26 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч /С ББСБ ХХК-ийн ХХБанк дахь 000000000, Хаан банк дахь 000000000, Голомт банк дахь 0000000000 тоот дансанд, О.О РД:0000000000, Л.Б РД:0000000000 гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэх/-д төлж барагдуулах, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, дутуу төлсөн нөхцөлд барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ............................... тоот хаягт байршилтай, 95.71 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 873,389.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 873,389.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.10.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,746,779 төгрөг /70,200+1,676,579/-ийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА