Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/250

 

 

                                                       

Н.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

хохирогч Ч.М, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,

цагаатгагдсан этгээд Н.Д, түүний өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/912 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлээр Н.Дд холбогдох эрүүгийн 2011018031546 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Нын Д, 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, М, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, МН таур барилгын гадна “үе дамжин ирсэн “С” нэртэй чг 20 сая төгрөгөөр худалдан авна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Маас 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “С” чг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нын Дд холбогдох эрүүгийн 2011018031546 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Дг цагаатгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Д нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болгохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцааг иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэхдээ шүүгдэгч Н.Дгийн анх хохирогч Ч.Мтай уулзаж, чг үзэж хараад өөрийгөө сонгуульд нэр дэвшиж байгаа, тухайн чны үнэ болох 20.000.000 төгрөгийг сонгуулийн санхүүжилтээр төлнө гэж хэлж тохиролцон, улмаар 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр буюу сонгогчийн үнэмлэхээ гардан авсан өдрөө Ч.Мд уг үнэмлэхээ үзүүлж, итгэл үнэмшил төрүүлж, түүнтэй 20 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулан тус “С” чг өөртөө шилжүүлэн авсан байдаг. Н.Д нь сонгуулийн санхүүжилт нь төрөөс авсан мөнгө, хөрөнгө бус иргэд, аж ахуй нэгж байгууллагаас өгч байгаа хандив, мөнгөн хөрөнгө гэж тайлбарлаж байгаа хэдий ч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд иргэд, хуулийн этгээдээс нэр дэвшигчид өгсөн хандивыг тусгай дансанд байршуулж, тухайн хөрөнгийг сонгуулийн зардалд зарцуулахаар хуульчилсан бөгөөд бэлэн мөнгө авахыг хориглосон байдаг. Гэтэл Н.Д нь сонгуулийн хандиваас уг чны төлбөрийг төлж болох мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар зээлийн гэрээгээр халхавчилж хохирогчоос эд хөрөнгийг шилжүүлж авсан, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...та ямар эх үүсвэрээс уг төлбөрийг төлж барагдуулах вэ” гэж асуусан улсын яллагчийн асуултад огт хариу тайлбар хэлээгүй зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үзэж байна.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг бөгөөд Н.Дгийн хувьд энэхүү субьектив санаа зорилго нь хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхээс өмнө бий болсон нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Н.Д нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ч.Маас үе дамжин ирсэн “С” нэршилтэй чг нь шилжүүлэн авснаас хойш 2 жил 5 сарын хугацаа өнгөрчхөөд байхад эд зүйлийг буцаан өгөөгүй, хариу төлбөр огт хийгээгүй бөгөөд тэрээр сонгуулийн санхүүжилтээр тухайн чны үнийг төлж барагдуулах боломжгүй байтал хохирогч Ч.Мд сонгуулийн санхүүжилтээр чны төлбөрийг төлж барагдуулна гэж хэлсэн талаар хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, зээлийн гэрээ зэргээр хангалттай нотлогдсон байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/912 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэг мөрдөлтийн явц болон анхан шатны шүүх хуралдаан дээр анхнаасаа надаас гаргасан сэдэл болон хийсэн үйлдэл залилан мэхлэх санаа зорилго байгаагүй гэдгийг хэлсэн байдаг. Энэ чг аваад алга болгосон хэдий ч гэсэн 13.800.000 төгрөгийн үнэлгээ тогтсон чны төлбөрийг төлж барагдуулах хүсэл, зорилгоо байнга илэрхийлж байсан. Прокурор үндэслэлгүйгээр дахин шүүхэд хандаж, эсэргүүцэл бичсэн гэж үзэж байна. Прокурор эсэргүүцлийнхээ үндэслэлийг нотолж чадахгүй байна. Сонгуулийн санхүүжилт гэдэг нь улсаас ямар нэгэн мөнгө байхгүй, хандив байж болно гэсэн үг. Гэхдээ тухайн нэр дэвшигч зээлээ аваад ч юм уу, бизнеСйн орлогоо өөрөө санхүүгийн зардлаа гаргадаг жишиг бодит байдалд байдаг. Хэрвээ санхүүжилтийн дэмжлэг янз бүрийн юм босгосон бол тэрнээсээ энэ хүний мөнгийг өгөхийг хууль зөрчсөн гэж үзэж байвал ямар ч үндэслэлгүй гэж хэлмээр байна. Мөрдөн байцаалтын явцад буцаан төлөх асуудлыг сонгуулийн санхүүжилттэй холбож нэлээн мушгиж тайлбар авч байсныг өнөөдрийг хүртэл гайхаж байна. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Дгийн өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд хангалттай, тал бүрээс шалгасан зүйл дутмаг байсан гэж үзсэн. Тухайн залилсан гэх “С” нэртэй чг үнэлсэн байдал нь өөр чтай харьцуулж үнэлгээ хийсэн. Үнэлгээ хийсэн шинжээчийн мэдүүлгээр ч Түвд, Хятад зүгээс ирдэг тул үнэлгээ хийх боломжгүй, дуураймал, жинхэнэ гэж байдаг юм байна. Энэ дээр тухайн чг бодит байдлаар үнэлэхийн тулд ч өөрөө байх ёстой. Чны гарал үүслийг шалгах ёстой. Тус дүүргийн ерөнхий прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байхад хохирогчийн гомдлоор сэргээсэн байдаг. Энэ тогтоолд “гарал үүслийн талаар шалгаж тогтоох, булшнаас гаргасан гэдэг яриа байна, шалгавал зохистой” гэсэн байдлаар сэргээсэн. Чны гарал үүслийг нарийвчлан шалгаагүй. Прокурорын эсэргүүцэлд шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар бичсэн боловч яг энэ хуулийн зохицуулалттай холбоотой тодорхой тайлбар хэлээгүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болгосон учраас боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь хуульд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Ч.М тус шүүх хуралдаанд “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Хохирогч Ч.Мын өмгөөлөгч Б.Дагважанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа хийсэн гэж дүгнэсэн. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаагаар худалдан авагч нь худалдагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа бүтээгдэхүүн шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг тус тус хүлээдэг. Өнөөдрийн байдлаар үнийг төлсөн үүрэг байхгүй. Талууд зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдэгчийн өмчлөлд төлбөрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлж, зээлдэгч нь тодорхой хугацааны дараа буцаан өгөх үүргийг хүлээгээд, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж байгаа. Ч.Маас мөнгө буюу эд хөрөнгийг Н.Дд шилжүүлээгүй учраас зээлийн гэрээ үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иргэний эрх зүйн харилцаанаас залилан мэхлэх гэмт хэргийг ялгах онцлог байдаг. Өнгөн дээрээ гэрээ, хэлцэл мэт харагддаг боловч хууль бусаар дүр үзүүлж хэлцэл хийж бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл байдаг. Хэрэв иргэний эрх зүйн харилцаа гэж үзвэл гэрээ дүгнэсэн байдал, гэрээний үнэ төлөгдсөн байдал, гэрээний үүрэг гүйцэтгэж байсан зэргийг шалгаж үзэх байсан. Гэтэл дээрх нөхцөл байдал иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Залилан мэхлэх гэмт хэргийн субъект нь залилж байгаа гэдгээ шууд хэлэхгүй бөгөөд залилж авахын тулд ямар нэгэн аргаар хуурсан байдаг. Н.Дгийн хувьд сонгуулийн санхүүжилтээр төлнө гэж тайлбарладаг. Гэтэл сонгуулийн санхүүжилт нь сонгуулийн зардалд зарцуулагдах ёстой гэдгийг анхнаасаа мэдэж байсан атлаа сонгуулийн санхүүжилтээр төлнө гэж байгаа нь хуурч, мэхлэх арга хэрэглэж байна гэж үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Н.Д гэрчээр мэдүүлэг өгөхдөө “сонгуулийн санхүүжилт нь сонгуулийн зардалд зарцуулагдах ёстой” талаар мэдүүлсэн. /хх 44/ Гэтэл сонгуулийн санхүүжилт нь сонгуулийн зардалд зарцуулагдах ёстой гэдгийг мэдэж байгаа атлаа сонгуулийн санхүүжилтээр өгнө гэж байгаа нь хуурч, мэхлэх аргыг илэрхийлж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Дгийн гэм бурууг хянан хэлэлцээд, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Прокуророос “Н.Д нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, МН таур барилгын гадна “үе дамжин ирсэн “С” нэртэй чг 20 сая төгрөгөөр худалдан авна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Маас 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “С” чг шилжүүлэн авч залилсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгоор өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг бөгөөд гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг онцлогтой.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нотлогдон тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Ч.Мын “...Га надаас “чи нөгөө чгаа зарах хэвээрээ юу” гэж асуухад нь би “хэвээрээ” гэж хэлсэн. Удалгүй Га өөрийн найз буюу Говь-Алтайн залуу гэх Дтай танилцуулаад бид гурав ... машин дотор уулзсан. Би тэр үед Дд 3 ч үзүүлээд, тэрээр улбар шар өнгөтэй нэг чг нь “20 сая төгрөгөөр худалдаж авъя, одоогоор мөнгө бэлэн биш байна, сонгуулийн өмнө мөнгөө бэлдчихээд уулзъя, сонгуулийн санхүүжилт орж ирээгүйн улмаас би худалдаж авах мөнгө байхгүй байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Д над руу залгаад уулзъя гэж хэлэхээр нь ...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МН таур барилгын өмнө ... тэрээр ... надаас миний улбар шар өнгөтэй Э буюу Монголчуудын нэршлээр “С” чг “2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би чны мөнгө болох 20.000.000 төгрөгийг өгнө” гэж хэлээд авсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзахад тэрээр “мөнгө орж ирээгүй байна, сая хэдэн төгрөг орж ирсэн боловч сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан, 62-32 УНУ улсын дугаартай Делика машин авсан мөнгөгүй болчихлоо, би чиний мөнгийг дараа өгье” гээд хойшлуулаад байсан. ...”чи ямар ч байсан 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүлээчих, одоо том санхүүжилт орж ирэх ёстой, тэр болтол хүлээ” гэхээр нь би зөвшөөрсөн. ...Надаас ч аваад хэд хоногийн дараа уулзахад тэрээр “ч надад таарахгүй байна, учир нь зүүхээр би ядраад байх юм” гэхээр нь, би лам хүнээс утсаар асуухад “лам хэлэхдээ чгаа усанд, билүү, сүүнд хийгээд нар сарны гэрэлд хонуулаад зүүгээрэй" гэхээр нь би Н.Дд энэ талаар хэлсэн. Ингээд Д хэд хоногийн дараа уулзаад “энэ ч надад маш сайхан таарч байна, чамд мөнгийг нь өгнө өө” гэж хэлээд тэрнээс хойш алга болсон. ...” /1хх 28-29/,

гэрч Б.Гын “...Тэр үед Д “яг одоо мөнгө байхгүй авах болоогүй, сонгуулийн санхүүжилт орохоор мөнгөтэй болно” гэж хэлсэн. Тэгээд дараа нь Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших үнэмлэхийг гардаж авдаг өдөр бид гурав дахин Тэнгис кинотеатрын гадаа талбай дээр уулзсан. Энэ өдөр тэр хоёр Д Маас “С” гэх чг 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар болоод яриа хөөрөө үүсэж байсан. ...” /1хх 33-35/,

гэрч Т.Ан “...Ч.М ойролцоогоор 2004 онд надад 3 ширхэг С ч үзүүлж байсан бөгөөд “өвөөгөөс уламжлагдан ирсэн” гэж хэлсэн. Тухайн үед би түүнд хандаж “чи хэрэв зарахаар бол надад өгнө шүү” гэж хэлсэн. Улмаар 2020 онд М надад “нөгөө чгаа зарлаа, чи худалдаж авах юм уу” гэж асуусан. Би түүнд “тэгье” гэж хэлээд бид хоёр дээрх гурван чг нийт 65 сая төгрөгийн үнийн дүнд авахаар тохиролцсон. Дээрх Р21 буюу Монголчуудын нэршлээр С гэх ч нь Төвд улсаас гаралтай бөгөөд хоёр замаар олддог ... гэж би дуулсан. Урд зүгийн улсад дээрх ч үнэтэй, хүнд ээлтэй, ховор эртний байгалийн гаралтай ч гэж үздэг. ...Монгол Улсад элбэг байхгүй бөгөөд үнэ ханш тодорхойгүй, хувь хүмүүс өөрсдөө үнэ тохиролцож өгч авалцдаг. ...Би нэг чг нь 20-25 сая төгрөгийн үнийн дүнд тохиролцоод Маас авсан. 6 нүдтэй ч нь 20 сая, 9 нүдтэй ч нь 25 сая төгрөг. Миний зүүж байгаа ч бол 9 нүдтэй С ч. ...” /1хх 36-37/,

гэрч Д.Чнжавын “...Миний ээжийн аав болох Дархан Д гэх хүнээс үлдсэн зүйл байгаа юм. 1988 онд нас барсных нь дараа 1989 онд манай ээж надад өгч байсан, үе дамжин ирсэн зүйл байгаа юм. .Манай ээжийн аав Д гэх хүн их уран дархан хүн байсан. Тэр хүний авдар дотор хадгалаастай байдаг байсан. Тэгээд надад өвлөгдөж ирж байсан. Үнэ ханш, нэрийнх нь талаар мэдэхгүй. Дээр үед настай хүмүүс тухайн чны талаар ярихдаа хүзүү, бугуйнаасаа зүүгээд явахад гай барцдаас хамгаалж, өвчин зовлон тусдаггүй гэж ярьж байсан. ...” /1хх 38-39/,

гэрч Ч.Бын “...Эдгээр чнууд намайг бага байхад санагдаж байна гэрийн шүүгээнд аавын хөөрөг, даалин гэх мэт эд, эдлэл хэрэглэлүүдтэй нь хамт байж байдаг байсан. Яг гарал угсааг нь яривал манай хөгшин аав буюу аавын ааваас өвлөгдөж ирсэн хэмээн ярьдаг байсан. ..." /1хх 45-46/,

гэрч Ч.Өын “...Эдгээр чнууд намайг бага байхад санагдаж байна гэрийн шүүгээнд аавын хөөрөг, даалин гэх мэт эд эдлэл хэрэглэлүүдтэй нь хамт байж байдаг байсан. Яг гарал угсааг нь яривал манай хөгшин аав буюу аавын ааваас өвлөгдөж ирсэн хэмээн ярьдаг байсан. Манайх ам бүл тавуулаа бөгөөд тухайн гурван чг бэлгэшээн аав маань их нандигнан хадгалж ирсэн байдаг. ...” /1хх 47-48/,

Н.Дгийн гэрчээр өгсөн “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Сонгуулийн санхүүжилт орж ирнэ, тэгэхээр өгье л гэж хэлсэн. Иргэдээс орж ирсэн гэх мөнгийг санхүүжилт гэж ойлгох үгүйг бас хэлж мэдэхгүй байна. Тухайн хувь нэр дэвшигч бол сонгуулийн санхүүжилтийн мөнгийг сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Санхүүжилтэд чг 20 сая төгрөгөөр худалдаж авах төсөв суугдаагүй. ...” /1хх 42-44/,

Шинжээч Ж.Уртнасангийн анхан шатны шүүх хуралдаанд: “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч тогтоол өгсөн. Тогтоолд “С” гэдэг чг 20.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналтай өгсөн ба үүний дагуу судалсан. Судалгааг үнэт эдлэлийн дэлгүүр, үнэт члгийн газар, Геологийн төв лаборатори зэрэг газруудаар явж хийсэн. “С” чны талаар анх мэдээлэлгүй байсан. Мэдэхийн тулд мэргэжлийн хүмүүсээс ямар учиртай ч талаар асуусан. “Гандантэгчэнлин хийд”-ийн лам нар, Төвдөд сургууль төгсөж ирсэн хүмүүсээс асуухад “...шашны зан үйлийн холбогдолтой маш их өндөр температурт халааж байгаад шахдаг, ямар нэгэн эрдэс, хүний биед нөлөөлөхөөр хоолойдоо зүүдэг. Бамбай булчирхай хоолойн ангинад хэрэглэдэг болов уу. ...” гэж тайлбарласан. Урт цагааны урдуур байдаг дэлгүүр, “Мөнгөн завьяа” орчмын дэлгүүр, “А” эртний эдлэлийн дэлгүүр зэрэг газруудаар орж асуусан. “А” эртний эдлэлийн дэлгүүрт орж тухайн ч байгаа талаар асуухад “аав, ээжээс авсан, 2 настай байхад зүүж өгсөн” гэж үзүүлснийг авах гэж байгаа хүн шиг ярьж байгаад үнийг асуухад 6.000.000 төгрөгөөр өгөх талаар хэлдэг. Зургийг нь аваад наймаа хийх замаар судалж үзсэн. “Мөнгөн завьяа” болон урт цагааны урдуур Хятад улсаас орж ирсэн хиймэл нь 500.000-1.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Төвөдөөс Энэтхэгээр дамжаад, эсхүл Энэтхэгээс Төвөдөөр дамжин орж ирдэг байх. “А” эртний эдлэлийн дэлгүүрт чны 6.000.000 төгрөгийн үнийг суурь үнэ болгосон. Сангийн сайдын 2013 оны 6 дугаар сарын 27-ны 40 дүгээр тогтоол байдаг. Үнэт эдлэл ховор үзмэрийг үнэлж нөхөн орлуулах, зах зээлийн үнэд ойролцоо үнийг гаргах аргачлалыг тогтоосон аргачлал байдаг. Сайдын аргачлалаар заалтад зааснаар зэрэглэлийн 20 хувь, 10 хувь зэргээр өсгөөд, хагас үнэт ч, ховор нарийн хийцтэй юу, ховорт тооцогдох уу гэдгээр хувийг өсгөхөөр 13.800.000 төгрөгийн зэх зээлийн үнэ ойролцоо гарч ирсэн. Мөн англи, орос хэл дээр байдаг сайтуудаас “С” гэдэг чг судалж үзэхэд, 4000 ам.долларын үнэтэй гарч ирдэг. Тухайн үеийн ханшаар ам.доллар нэгжээр 12.200.000 төгрөгийн үнэ гарч ирсэн. Ч.Мын хэлдгээр 4 үе дамжиж ирсэн гэж хэлдэг. “А” эртний эдлэлийн дэлгүүрийн настай хүний хэлдгээр 120 жил болсон гэж ойлгосон. Ч.Мын “С” гэх ч тэрнээс өмнө ирсэн байх гэж бодон Сангийн яамны аргачлал, зах зээлийн сайтад байгаа үнийг харьцуулан үзэхэд “С” гэх чг дээрхээр үнэлэх боломжтой гэж үнэлэн тогтоосон. 4 үе дамжиж ирснийг нотолж чадахгүй. Зүүж байсныг үндэслэвэл дээр үе, эртний эдлэлийн үнэт үзмэр гэж ойлгон тус үнэ хүрсэн. 20.000.000 төгрөгийн үнэтэй гэдгийг баталж чадахгүй. 13.800.000 төгрөгийн үнэлгээг баталж чадна. Энэ ч үнэт чнд орохгүй. Миний ойлгож байгаагаар эрдэсэжсэн ч. Үнэлгээний ажлын хөлсөнд 300.000 төгрөг авсан ба төлөгдсөн. ...” гэсэн мэдүүлгүүд,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн “1 ширхэг “С” гэх чны зах зээлийн үнэ цэнэ 13.800.000 төгрөг” гэсэн тодорхойлолт /1хх 68-77/, Ч.М, Н.Д нарын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 0436 дугаартай “Зээлийн гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар /1хх 50-51/, Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 98-105/ зэрэг нотлох баримтуудаар Ч.М нь Н.Дд “С” нэртэй чг худалдахаар “Зээлийн гэрээ” байгуулж, эд хөрөнгийг шилжүүлсний дараа төлбөрийг тодорхой хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Хэргийн нөхцөл байдлыг тодруулахад хохирогч Ч.М нь өөрийн найз Б.Га гэх хүнээр дамжуулан сонгуульд нэр дэвшиж байгаа Н.Дд амжилтанд хүргэдэг гэж итгүүлэн “С” нэртэй чг 20.000.000 төгрөгөөр худалдах санал гарган дараа төлбөртэй нөхцөлөөр худалдсан бөгөөд Н.Дгийн энэхүү үйлдэл нь залилах гэмт хэргийн бусдыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан шинжийг агуулаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Н.Дгийн хувьд эд хөрөнгийг буцааж өгөхгүй, чны мөнгийг өгөхгүй, өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж гэсэн санаа зорилго, сэдэлтээр Ч.Мын эд хөрөнгийг шилжүүлж авснаар залилах гэмт хэргийн шинж хангагдах учиртай бөгөөд Н.Д нь хэлцлээр тохирсон цаг хугацаанд төлбөрийг төлөөгүйтэй холбоотойгоор тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн Ч.М нь “С” нэртэй чг Н.Дд худалдахаар харилцан тохиролцож, чг шилжүүлэн өгөхдөө Зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, төлбөрийг тодорхой хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон ба Н.Д нь хэлцлээр тохирсон цаг хугацаандаа төлбөрийг шилжүүлээгүйгээс Ч.Мтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өөр байдал тогтоогдоогүй, энэ хэлцэлд оролцогч талууд гомдлын шаардлага гаргаж маргалдсан бөгөөд үүнийг бусдын эд хөрөнгийг дараа нь буцааж өгөх бодолгүйгээр, залилан мэхэлж авсан гэж үзэх үндэслэлгүй.

Хэлцлийн хүрээнд Н.Дгийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх субьектив санаа зорилгын хүрээнд үйлдсэн байж болзошгүй гэж холбогдох бүх шалгалтуудыг хийсэн байх боловч мөрдөн байцаалтаар түүнийг гэм буруутай болохыг тогтоож чадаагүй байх бөгөөд Н.Д, Ч.Мын нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдвэл зохих, гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргааны шинжтэй болохыг харуулж байна.

Талуудын хооронд тохиролцсон хэлцлийн үүрэг, түүний гүйцэтгэлтэй холбоотой маргаан гэж үзсэн тул Н.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэхэд хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр зарим төрлийн хохирлын эд зүйлийн үнэлгээг тогтоодог.

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад,  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 199 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч нар шүүгдэгч хохирогч нарын өгч авалцсан гэх С нэртэй ч ямар хэмжээтэй, өнгө зүс, чанарын талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хийсвэр ерөнхий байдлаар дүгнэлт гаргасанаас гадна шинжээч Ж.Уртнасангийн “...англи, орос хэл дээр байдаг сайтуудаас "С" гэдэг чг судалж үзэхэд, 4000 ам.долларын үнэтэй гарч ирдэг. Тухайн үеийн ханшаар доллар нэгжээр 12.200.000 төгрөгийн үнэ гарч ирсэн. ...” гэсэн мэдүүлэг зэргээс үзвэл шинжээч нь ямар үндэслэлээр Монгол банкнаас зарласан ам.долларын 2022 оны ханшаар дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын үнэлгээг гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монгол банкнаас зарласан ам.долларын ханшаар үнэлэх байсан атал 2022 оны ханшаар үнэлгээ хийсэн нь хуульд нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/912 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Майбаярын бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ