| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/07171/И |
| Дугаар | 182/ШШ2024/05344 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/05344
2024 12 10 182/ШШ2024/05344
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ...................... тоот хаягт байрлах, С ББСБ ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, Т овогт Б.У /РД:00000000, иргэний бүртгэлийн дугаар: 000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,108,255.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.У нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021.10.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 34,80 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 841 хоног хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Б.У-аас зээлийн гэрээний үүрэгт 3,108,255.47 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Б.У нь С ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 3,108,255.47 2025.01.31-ний өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.02.28-ны өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.03.31-ний өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.04.30-ны өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.05.31-ний өдрийн дотор 621,651.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,108,255.47 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,108,255.47 төгрөгийг 2025.01.31-ний дотор 621,651 төгрөг, 2025.02.28-ны дотор 621,651 төгрөг, 2025.03.31-ний дотор 621,651 төгрөг, 2025.04.30-ны дотор 621,651 төгрөг, 2025.05.31-ний дотор 621,651.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч С ББСБ ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ц-д 3 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 24/01/337 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Б.Ц нь хариуцагч Б.У-ын тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Б.У-аас тэмдэгтийн хураамжид 32,441.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 32,441.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,883 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,108,255.47 төгрөгийг 2025.01.31-ний өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.02.28-ны өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.03.31-ний өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.04.30-ны өдрийн дотор 621,651 төгрөг, 2025.05.31-ний өдрийн дотор 621,651.47 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч С ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.У-аас тэмдэгтийн хураамжид 32,441.5 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 32,441.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.11.28-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,883 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА