Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 176

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Хохирогч Ц.О , түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо

Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч А.Х , түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27,10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Агвааны Х , Дархчуул овгийн Д.М  нарт холбогдох 1726000390007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.Х

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дархчуул овогт Д.М ,

Шүүгдэгч А.Х  нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 52-71 УБЦ улсын дугаартай Эс Эм-5 маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийг чиглэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгал сөрж өмнөөс ирж явсан тээврийн хэрэгслийг харсаар байж өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ө.И-н амь нас хохирсон,

Шүүгдэгч Д.М  нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 14-20 УБЯ улсын дугаартай Хино Рэйнжер маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож Говь-Аптай аймгаас Улаанбаатар хотыг чиглэн явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгал сөрж, бусдын хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгосны улмаас тус замд зорчиж явсан 52-71 УБЦ улсын дугаартай Эс Эм-5 маркийн автотээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж иргэн Ө.И-н амь нас хохирсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Х  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу чиглэж явахдаа “Морины хөшөө”-ний хавьд зам дагуу хүмүүс гар өргөж зогсоод байхаар нь туслах зорилгоор суулгаад явсан. Тэгээд цааш явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг машин гэрлээ анивчуулаад хүрээд ирсэн. Маш богино хугацаа байсан тул надад зогсох боломж олдоогүй. Тэгээд зайлан зугтаах үйлдэл хийх үед миний машины бөгсөн дээрээс дэлсээд авсан. Тэрнээс болж тэнцвэр алдаж унасан. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Хохиролд 2880300 төгрөг төлсөн. Цаашид ч гэсэн хохирогчид туслах болно. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.М  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгаас ачаа ачиж гарсан. Тэгээд Нарийнтээл суманд хоноод өглөөний 10 цаг арай болоогүй байхад хөдлөөд Хайрхандулаан сумын урд талын зам дээр явж байсан. Намайг зам өгсөөд явахад өмнөөс ачаатай тэрэг уруудаж гарч ирсэн. Тэгээд явж байтал өөдөөс явж байсан том тэрэгний ард талаас жижиг тэрэг гүйцэж түрүүлж гарч ирэхэд би зөрөх боломжгүй байна гэж гэрлээр дохио өгсөн. Тэгсэн чинь тэр чигээрээ ирэхээр нь би хурдаа сааруулаад хоёр машины дундуур өнгөрөөж гаргаад явуулсан. Тэр үед хажуугаар зөрөөд өнгөрсөн. Тэгээд би цаашаа даваад явсан. Араас нь Х ын гүйцэж түрүүлсэн том тэрэг зөрөөд гараад явчихсан. Тэгээд хоёр тэрэг өнгөрүүлээд явсан. Би гэрлээр дохио өгсөн. Би өөрийн машиныхаа хурдыг сааруулсан. Газрын өөд явж байсан учраас тормоз гишгэхэд машины хурд амархан саарсан. Тэгээд морины хөшөөний энд явж байтал хүүхэд морины хөшөөн дээр зураг авахуулах гэхээр нь тэнд очоод 30 орчим минут болсон байх. Тэгээд морины хөшөөний наад тал дээр иртэл хоёр цагдаа ирээд “таны зөрж өнгөрсөн машин унасан байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “өчнөөн олон машин зөрсөн. Хайрхандулааны тэнд нэг машин их шахаж зөрсөн дөө тэр машин юм болов уу” гэж хэлсэн. Тэгээд намайг буцаад оч гэсэн тул би буцаж очсон. Тэгээд наашаа ирсэн.

…Би өнөөдрийг хүртэл өөрийгөө гэм буруугүй гэж бодож байсан. Шүүхээс нэгэнт намайг гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж хохирогч Ц.О-д 2880300 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Х т 2250000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Хохирогч Ц.О  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёр хүүхэд, нөхрийнхөө хамт Өвөрхангай аймгийн Тарагт суманд нөхрийнхөө дүүгийнд 2, 3 хоночихоод буцаж явсан. Тэгээд явж байснаа 4-үүл мотоцикль дээрээ багтахгүй байсан тул замын хажуу руу гарч зогсоод гараа өргөсөн чинь нэг машин өнгөрч явснаа ухарч ирээд зогссон. Тэгээд тэр машины жолоочид “хоёр хүүхдээ суулгачихъя Нарийнтээл сумын шатахуун түгээх дээр буулгачихаарай” гэж хэлсэн чинь манай бага хүүхэд явахгүй байсан тул том хүүхдээ суулгаад шатахуун түгээх дээр буулгачихаарай гээд явуулсан. Тэгээд нөхөр, бага хүүхэд бид гурав ирээд хүүхдээ “айлд оччихоорой” гэж хэлсэн тул тэр айлаасаа асуутал ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд гуанзан дээр буулгасан юм болов уу гэж бодоод очсон чинь байгаагүй. Тэгээд постон дээр цагдаа байхаар нь цагдаагаас асуухаар очоод “нэг жижиг тэргэнд хүүхдээ суулгаад шатахуун түгээх дээр буулгачихаарай гэж хэлсэн чинь ирээгүй байх юм” гэж хэлсэн чинь “Хайрхандулааны энд нэг аваар гарсан гэсэн асуугаад өгье” гэж асууснаа энэ дугаар руу залгаач гэсэн. “Батзул цагдаа байна. Нарийнтээл суманд буулгачих гэсэн хүүхэд танай хүүхэд мөн үү? цэнхэр өнгийн өмд цамцтай хүүхэд байна. Аваар гарч газар дээрээ өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэгээд Нарийнтээл сумаас жижиг тэргээр иртэл энэ хүний машинд сууж явсан манай хүүхэд нас барчихсан байсан. Хохиролд нийт 6505800 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 1500000 төгрөгийг Х аас авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч А.Х ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг 100 хувь төлнө гэсэн бодолтой явдаг. Би өөрөө М аас өөрийн унаж явсан машины хохирлыг нэхэмжилнэ гэж бодож байна гэв.

Хохирогч Ц.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт байх морины хөшөөний цаад талд нөхөр Ц.Өлзийбаяр миний бага хүү Мэндмөнх, талийгаач Идэрмөнх бид дөрөв мотоцикльтой Нарийнтээл сум руу явах гэж байгаад талийгаач хүүгээ хот хоорондын засмал зам дээрээс саарал өнгийн жижиг тэргэнд Нарийнтээл сумын шатахуун түгээх дээр буулгачихаарай гээд суулгаад явуулсан. Тэгээд бид гурав араас нь мотоцикльтойгоо сум руу явсан. Бид гурав Хайрхандулаан сумын наад талын засмал зам дээр явж байтал нэг машин уначихсан байсан. Тухайн үед анзааралгүй хажуугаар нь явсан. Суман дээр очоод сумын цагдаа Ц.Цолмонбаяр дээр очоод хүүхдээ замын жижиг машинд суулгасан чинь ирээгүй байх юм гэж хэлсэн чинь Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгчтэй яриадах гэж хэлсэн. Би Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгчийн 89293333 дугаарын утсаар ярихад манай суманд нэг машин зам тээврийн осолд ороод нэг хүүхэд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Н.Ө ирэхэд талийгаач мөн байсан. Тэгээд тэр өдрөө аймагт задлан шинжилгээнд ороод Нарийнтээл сум руу шарилийг нь аваад явсан. ..Би хараагүй, тухайн үед машин их явсан. Талийгаачийг авч явсан жолооч бид нарыг өнгөрөөд эргэж ухарч ирээд талийгаачийг суулгаад явсан. Нас тогтсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Манай талийгаач арын суудал дээр ганцаараа суугаад явсан. ..Миний ууган хүү байгаа юм. 2009 онд төрсөн, 8 настай, эрэгтэй хүүхэд. 3 дугаар ангид орох байсан. Нарийнтээл сумын сургуульд сурдаг байсан. Миний хүү даруухан томоотой, ямар нэгэн элдэв зангүй, хүнд тусархуу, хичээл номондоо сайн хүүхэд байсан. Тухайн үед бид нар талийгаачийг өөрсдөө гуйж суулгасан. Тухайн машины жолооч А.Х  1000000 төгрөг буяны ажилд хэрэглээрэй гэж өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Талийгаачийн ажил явдалд нийтдээ 2566000 төгрөг зарцуулсан. Би нийтдээ 30000000 төгрөг нэхэмжилж байна. Би хүүхдийнхээ амийг ганц хоёр сая төгрөгөөр үнэлэхгүй. Нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгөх юм бол гомдолгүй, гаргаж өгөхгүй бол гомдолтой…” /хх-ийн 34-35 хуудас/,

Хохирогч Ц.О ын мөрдөн байцаалтанд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр дахин өгсөн: “..Лам залж алтан хайрцаг нээлгэхэд болон лам шашинтай холбоотой бусад үйлийн зардалд 400000 төгрөгийн зардал гарсан. Хоол хүнс болон буяны бусад материалд 1500000 төгрөг, түлш шатахуунд 1800000 төгрөг, бусад зардалд 500000 төгрөг, нийт 4200000 төгрөг зарцуулснаас А.Х  оршуулгын зардалд нэмэрлээрэй гэж 1000000 төгрөг өгсөн. Одоо бодит 3200000 төгрөг нэхэмжилж байна. Эдгээр зардлыг харуулсан баримт байхгүй бөгөөд учир нь сумын төвөөс авсан болохоор баримт өгдөггүй юм. Би хүүхдийнхээ амь насыг 30000000 төгрөгөөр үнэлэх бөгөөд бодит зардлыг үнэлгээнд оруулж тооцно. Одоо Х ын өгсөн 1000000 төгрөгийг хасаад 29000000 төгрөг нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Хэрэв миний нэхэмжилж байгаа 29000000 төгрөгийг өгчихвөл гомдолгүй болно. ...Би тэдгээр хүмүүсийг танихгүй, тухайн өдөр нөхөр хоёр хүүхдийн хамт мотоцикльтой сундлаад Тарагтаас Нарийнтээл сум руу гэр рүүгээ явж байсан. Тарагт өнгөрөөд морины шүтээний баруун талд төв зам дээр явж байтал дөрвүүлээ сундалсан болохоор зам дээр машин зогсоох гэж гараа өргөтөл саарал өнгийн жижиг тэрэг өнгөрч явснаа буцаж ухарч ирэхээр нь хартал 40 гаруй насны эрэгтэй хүн өөрийнхөө эгч гэх эмэгтэйтэй хамт явж байхаар нь би хүүхдээ суулгаад явуулчихъя, Нарийнтээл сумын клонк дээр буулгачихаарай гэж хэлээд Идэрмөнхийг арын суудал дээр нь суулгаад явуулсан: …Тэрийг анзаарч хараагүй, ямар нэгэн архи үнэртээгүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

Гэрч Г.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “...Говь-Алтай аймагт миний фургон машин эвдэрчихээд 14-20 УБЯ улсын дугаартай, Хино маркийн машинд Улаанбаатар хот руу 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ачуулаад би дотор нь суугаад явсан. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд хот хоорондын засмал зам дээр явж байхад нь би унтаад явж байтал жолооч яасан хурдтай явж байнаа гэхээр нь би сэрээд хартал саарал өнгийн жижиг машин өнгөрөх шиг болсон. Тэгээд бид нар цаашаа явж байтал морины хөшөөний тэнд явж байхад цагдаа нар ирээд шалгасан. …Унтаж байгаад сэртэл жижиг машин их хурдтай өнгөрсөн, өөр урсгалд орсныг би мэдээгүй. ..Ерөөсөө зогсоогүй, би хараагүй. Уг жижиг тэрэгний дугаарыг ч харж амжаагүй...” /хх-ийн 39-40 хуудас/,

Гэрч Э.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хот хооронд хамт явдаг Баттогтох ахын хамт Улаанбаатар хотоос хүнсний бараа ачаад Баянхонгор аймаг явж байсан. Би 23-11 БНХ улсын дугаартай ачааны машин унаж яваад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг “Гурван өндөр” гэх газар ах Баттогтоход жолоогоо өгөөд хажууд нь суугаад унтаж явсан. Удалгүй ах намайг сэрээгээд энд нэг машин уначихлаа гэсэн. Сэрээд машинаас буугаад харахад нэг том ачааны машин өнгөрөөд явж байгаа харагдсан. Дараа нь унасан машиныг харсан. Тэгээд унасан машины жолооч туслаарай гээд орилоод байсан. Утас байна уу гэхээр нь ах бид хоёр дуудлага өгсөн. Би ахдаа жолоогоо шилжүүлээд унтаж явсан. ..Намайг сэрээд машинаас буухад зам дээр ачааны том саарал бүхээгтэй машин өнгрөөд явж байсан. ..Өнгөрөөд явж байсан болохоор араас нь харсан, намайг тэр машиныг харахад бүхээг дээр нь бүтээлэг маягийн юм хийсч байсан. ..Араас нь харахад энэ машин мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 23-11 БНХ улсын дугаартай автомашинтайгаа Хайрхандулаан сумын засмал зам дээр явж байтал саарал өнгийн жижиг машин гүйцэж түрүүлээд миний урд талд ороод явж байтал баруун талаас ирж байсан цагаан өнгийн ачааны машин гэнэтхэн нэмэлт гэрлээ асаагаад засмал замын цагаан шугам даваад жижиг машины өмнөөс явж байгаад буцаад эгнээндээ ороод хажуугаар зөрөөд явсан. Тэгтэл миний урд явж байсан саарал өнгийн жижиг машин замын урд тал руу онхолдсон. Тэгээд би зогсоод цагдаад дуудлага өгсөн. ..Улсын дугаарыг нь хараагүй, амбаартай, цагаан өнгийн ачааны машин байсан. Хоёр гэрлийнхээ дунд нэмэлт гэрэлтэй байсан. ..Миний бодож байгаагаар 70-80 км/цаг хурдтай явсан. ..Эгнээндээ орсон явж байсан. Миний машинаас 100 метрийн зайтай явсан. ..Уг том машин нь цагаан өнгөтэй байсан. ..5-10 метр эсрэг талын эгнээнд ороод гарсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

 

Гэрч А.Х ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр эгч А.Батцэцэгийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу SM-5 маркийн машинтай хоёулаа гарсан. Тэгээд Өвөрхангай аймаг өнгрөөд “Морины хөшөө” өнгрөөд явж байтал мотоцикльтой хүмүүс гар өргөхөөр нь зогстол нэг эмэгтэй ирээд хоёр хүүхэд аваад яваач, Нарийнтээл сумын шатахуун түгээх дээр буулгаад өгөөч гэж гуйхаар нь тэг, тэг гэж хэлтэл нэг эрэгтэй хүүхэд нь суугаад нөгөө хүүхэд нь суугаагүй. Нөгөө эрэгтэй хүүхэд ард талын суудал дээр ганцаараа суугаад явсан. Цаашаа Хайрхандулаан сумын нутаг, засмал зам дээр уруудаад явж байтал урд нэг ачааны том машин явж байхаар нь гүйцэж түрүүлчихээд эгнээндээ ороод явж байхад миний өмнөөс нэг цагаан өнгийн ачааны том машин нэмэлт гэрлээ асаагаад урсгал сөрөөд нэлээн тулаад ороод ирэхээр нь засмал замын хойд талын далан руу дарж машиныг тойруулаад эргээд засмал зам руу орох гээд дартал машин тэнцвэрээ алдсан. Машинаа зогсоох гээд тормозоо гишгэх шиг болтол нэг мэдэхэд замын урд талд хажуугаар унасан. Би босч ирээд зүгээр үү эгчээ гэж асуухад зүгээр гэхээр нь татаж босгочихоод хүүхэд хаана байна гээд арын суудал руу харахад байхгүй байсан. Машины арын шил хагархай байхаар нь гараад хартал талийгаач хүүхэд машины ард талд доошоо хараад хэвтэж байхаар нь хөөе миний хүү гээд эргүүлтэл толгой нь хагарчихсан, цус их гарсан хэвтэж байсан. Би туслаарай гэж орилоод зам руу гүйтэл нэг ачааны том цагаан машин байсан. Тэгэхээр нь би жолоочид нь цагдаа болон түргэн дуудаарай, мөн намайг шахсан машиныг хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд машины жолооч цагдаад дуудлага өгсөн. Удалгүй сумын эмч, цагдаатай ирсэн. Сумын эмч хүүхдийг үзчихээд хүүхдийг нас барсан байна гэж хэлсэн. Мөн замаар явж байсан цагаан жижиг машинтай настай ах бууж ирээд уг хүүхдийг миний машины ард байсан ор хөнжлийн даавуугаар бүтээж өгчихөөд яваад өгсөн. Би тэр хүнийг танихгүй, удалгүй аймгаас цагдаа нар ирж хэргийн газар ажилласан, мөн аймгийн түргэний эмч ирээд эгч бид хоёрт тайвшруулах тариа хийж өгчихөөд явсан. ..Би 65 км/цаг хурдтай явсан. Ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ..Эгнээндээ ороод 20-30 метр явсан байсан. Нилээн зайтай байсан. Би том машиныг гүйцэж түрүүлчихээд эгнээндээ ороод явж байхад ойролцоогоор 30-40 метр зайтай явж байсан. Миний өмнөөс ирж байсан том машин гэнэт гэрлээ маналзуулаад өмнөөс ирж цагаан шугам таллаад орж ирээд ойролцооогоор 10 орчим метр явсан. Би бодохдоо нарны өөдөөс явж байгаад үүргэлж эсрэг урсгал руу орсон юм уу гэж бодсон. ..Ойролцоогоор 40-50 метр зайтай явсан. Би эгч Батцэцэгээс 3000000 төгрөг зээлэхдээ мөнгөө өгтөл таны нэр дээр болгъё гээд шилжүүлсэн юм. Одоо бол эгчийн нэр дээр байгаа. ..Надад B, С ангилал байгаа. Би 2016 оны 11 дүгээр сард 5450000 төгрөгөөр авч байсан. ..Хоёр их гэрлийн дунд нэмэлт гэрэлтэй байсан. Тэр гэрлээ асаагаад байсан. Өчигдрийн миний машиныг шахсан гэх машин мөн байна лээ. Жолооч нь надад би цагаан өнгийн машин шахсан, чиний машин өөр өнгөтэй юм байна гэсэн. Тэгэхээр нь би дуугараагүй. ..Хонгоны мах тасарсан юм шиг байна, мөн хүзүү хөшөөд байгаа. ..Би дүрмээрээ явж байтал 14-20 УБЯ улсын дугаартай машин эсрэг урсгал руу орж шахсан машины жолоочид гомдолтой байна. Энэ үйлдлийн буруугаас болж би өөрийн эд хөрөнгөөр хохирч байна, мөн нэг сайхан хүүхдийн амь нас хохироод байна...” /хх-ийн 45-46 хуудас/,

 

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүү Х ын хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу SM-5 маркийн машинтай гарсан. Тэгээд Өвөрхангай аймаг өнгрөөд “Морины хөшөө” өнгөрөөд явж байтал мотоцикльтой хүмүүс гар өргөхөөр нь зогссон. Нэг эмэгтэй ирээд хоёр хүүхэд аваад яваач, Нарийнтээл сумын шатахуун түгээх станц дээр буулгаад өгөөч гэж гуйхаар нь тэг, тэг гэж хэлтэл нэг эрэгтэй хүүхэд нь суугаад нөгөө хүүхэд нь суугаагүй. Нөгөө эрэгтэй хүүхэд ард талын суудал дээр ганцаараа суугаад явсан. Цаашаа Хайрхандулаан сумын нутаг, засмал зам дээр уруудаад явж байтал би цүнхнээсээ утсаа аваад өндийтөл өмнөөс ачааны том цагаан машин гэрлээ асаагаад эсрэг урсгал руу ороод ирсэн чинь миний дүү Х  яадаг пизда вэ гээд замын хойд тал руу нэг дараад эргээд нөгөө тийшээ харах шиг болсон. Би одоо яанаа унах нь гэсэн чинь нэг л мэдсэн машин унасан байсан. Манай дүү эгчээ зүгээр үү гээд намайг татсан. Би зүгээр гэхэд манай дүү нөгөө хүүхэд гээд машины арын цонхоор гарсан. Би машинаас гараад ирэхэд дүү нөгөө талийгаач хүүхдийн хажууд байсан. Талийгаач хүүхдийн толгойноос их цус гарсан байсан харагдсан. Дүү яанаа цустайгаа холилдсон байна гээд зам дээр зогсож байсан машины хоёр жолооч руу намайг зам руу шахаад байсан тэр том машины жолоочийг зогсоогооч гээд орилоод гүйгээд очиж байсан. Тэр хоёр жолоочийн нэг нь цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй Хайрхандулаан сумаас эмч болон цагдаа нар ирсэн. Эмч хүүхдийг үзчихээд яваад өгсөн. Тэгэхээр нь би нас барсан байна гэж бодсон. Би дөнгөж машин онхолдсоны дараа аймгийн БОЭТ рүү машин зам тээврийн осолд ороод хүүхдийн бие муу байна гэж ярьсан. Сумын эмч ирсний дараа аймгийн төвөөс түргэний машин эмчтэй ирээд хүүхдийг үзээд нас барсан байна гээд дүү бид хоёрт тайвшруулах тариа хийсэн. Удалгүй аймгийн төвөөс цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Бид нар тэгээд тэндээ байж байтал нэг мотоцикльтой хүн явахаар нь нөгөө хүүхэд суулгасан хүн байна гээд нөгөө мотоциклийг хүүе зогсоорой гээд орилоход зогсолгүй явсан. ..Би яг хажууд нь сууж явсан болохоор үе, үе миллийг нь хараад яваад байсан. Тухайн үед харж амжаагүй, ер нь 60-70 км/цаг хурдтай явж байсан. Ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ..Уг том машин гэрлээ асаагаад эсрэг урсгал руу ороод өөдөөс шахаад мэлс гээд ороод ирсэн. Би тухайн үед улсын дугаарыг нь харж амжаагүй. Ямар ч байсан цагаан өнгийн том машин байсан. ..Уг нь Х ын машин байгаа юм. Надаас 3000000 төгрөг зээлэхдээ би мөнгөө өгтөл таны нэр дээр болгоё гэхээр нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...А.Х  нь эхээс 9-үүл, 6 эгч, 2 дүүтэй бөгөөд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Одоо ганцаараа амьдардаг, эхнэр хоёр хүүхэдтэй боловч эхнэрээсээ салсан. Одоо 2 хүүхэд нь ээж дээрээ байдаг. Том нь Улаанбаатар хотод гуанзанд тогооч хийдэг, бага нь ажилгүй, ээждээ туслаад гэртээ байдаг. Эхнэр нь тэтгэвэрт байдаг. ...А.Х  нь 1972 онд Баянхонгор аймгийн 2 дугаар 8 жилийн сургуульд элсэн орж суралцаад 1980 онд төгсөөд тэр жилдээ Төмөр замын техникумд элсэн орж суралцаад 1984 онд төгсөөд мэргэжлээрээ 9 жил ажиллаж байгаад 1993 онд хойшоо Орос улс руу ганзагын наймаанд явж байгаад 1998 онд Өмнөд Солонгос улс руу ажил хийхээр яваад 11 жил болоод 2009 оны намар ирсэн. Тэрнээс хойш төмөр зам тавьдаг хувийн компанид мастер инженерийн ажил хийж байгаад одоохондоо ажилгүй байгаа. Тамхи татдаг, архи хааяа л уудаг. Хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгаас өөрийн эзэмшлийн 14-20 УБЯ улсын дугаартай “Хино” маркийн машиндаа ачаа ачаад гарсан. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгрөөд зам дээр өгсөөд явж байтал өмнөөс ирж байсан том ачааны машины араас цагаан өнгийн жижиг машин гүйцэж түрүүлж гарч ирэхээр нь холын гэрлээрээ дохьсон чинь хурдаа сааруулалгүй урд талын машиныг гүйцэж түрүүлээд зэрэгцээд явж байхаар нь би машиныхаа хурдыг сааруулаад тормоз гишгэтэл засмал замын хагархай орж ирэхэд нь би урд дугуйгаа гаргаад хойд дугуйгаараа хагархайг дайраад гарсан. Би урд талаа дарахдаа засмал замын цагаан зураас даваагүй. Би машинаа эргүүлээд өөрийн урсгалын замын баруун гар тал руу шахахад нөгөө жижиг автомашин хурдтай өнгөрсөн. Жижиг тэрэгний араас нэг цагаан өнгийн том машин зөрсөн. Би тэгээд цаашаа яваад Өвөрхангай аймгийн баруун талд байх морины хөшөөн дээр зогсоод өөрийн хүүхэд М.Өлзийдүүрэн, зээ дүү Д-г морины хөшөө үзүүлчихээд хөдлөөд явж байтал цагдаа зогсоож шалгасан. Тэгээд цагдаа нарын хамт Хайрхандулаан сум руу хамт явсан. ..Би уг жижиг автомашиныг том оврын машиныг гүйцэж түрүүлж байхад нь их гэрлээрээ дохисон. Миний нэмэлт гэрэл их гэрэлтэй хамт асдаг юм. Би эсрэг урсгал руу орж машин шахаагүй. Харин замын эвдрэлийг гаргах гээд цагаан шугам руу ойртсон. Гэхдээ цагаан шугам даваагүй. ..Би хараагүй, мөн зогсоогүй, шууд яваад морины хөшөөн дээр зогссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч М.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд аав, дүү Дамбадаржаа, аавын машинд ачаа ачсан жолооч ахын хамт хоносон. Маргааш нь гуанзанд хоол идчихээд Нарийнтээл сумаас хөдлөөд би замдаа унтчихсан байна лээ. Нэг мэдсэн чинь аав “сэрээрэй, морины хөшөө үз” гэж хэлсэн. Тэгээд би дүү Д очиж зургаа авахуулсан. Тэгээд тэндээс явж байтал цагдаа нар зогсоож шалгасан. Тэгээд буцаад Хайрхандулаан сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

Шүүгдэгч А.Х ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “…Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй. …2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн үүрийн 03 цагийн орчим Баянхонгор аймгийн Галуут сум руу өөрийн төрсөн эгч Б хамт өөрийн эзэмшлийн 52-71 УБЦ улсын дугаартай, SM5 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөшөө босгох гэж явсан. Ингээд замдаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг 59 дүгээр шонгийн тэнд 11 цагийн орчим явж байтал миний урд талд нэг том тэрэг явж байсан. Тэрийг гүйцэж түрүүлээд замдаа ороод явж байтал өөдөөс гэрлээ анивчуулаад том тэрэг миний явж байсан урсгалд сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би зогсож амжихгүйгээ мэдээд уг том тэрэгнээс зайлах оролдлого хийгээд замынхаа баруун тал руу дараад тэр машиныг тойрсон. Тэгтэл миний машин бөгсөө хаяад шороон дээр хөндөлсөөд ирэхээр нь эсрэг тал руу хариулаад дарсан. Тэгээд миний машин шарваад замын зүүн тал руу унасан. Тухайн үед миний машинд манай эгч Б, бас замдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, морины хөшөөний цаад талаас зам дээрээс гар өргөөд суусан байсан нэг хүүхэд зэрэг байсан. Тэр хүүхдийг суулгаж өгсөн хүмүүс нь Нарийнтээлийн шатахуун түгээх дээр буулгаад өгөөч гэж хэлж суулгасан байсан. Эдгээр хоёр хүн машинд байсан ба манай эгч Батцэцэг урд талд жолоочийн хажуугийн суудалд, нөгөө хүүхэд ард талын суудал дээр сууж явсан. Тэгээд миний машин баруун талаараа хажуулдаад тогтчихсон байсан. Би эгчийгээ та зүгээр үү гэхэд эгч зүгээр гэхээр нь би татаж босгочихоод нөгөө хүүхэд хаана байна гээд асуухад хүүхэд машинд байгаагүй ба машины ард талын салхины шил хагарсан байсан. Тэгээд уг хагарсан цонхоор би мөлхөж гараад харахад нөгөө хүүхэд машины ард талын замын хажууд машинаас 2-3 метр зайтай доошоо хараад унасан байсан. Тэгэхээр нь би хүүе миний дүү гээд дээш нь харуултал нүүр ам нь нил цус болсон ухаангүй байхаар нь би зам руу гүйж гараад хажуугаар өнгөрч байгаа машинуудаас тусламж гуйж орилоод байж байтал нэг том тэрэг ирээд зогссон. Жолооч нь юу болсон бэ гээд буугаад ирсэн. Тэгээд уг хүний гар утсаар эмнэлэг рүү залгаж тусламж гуйсан. Тухайн үед намайг шахсан машин нэг зогсож харж байсанаа яваад өгсөн. Харин тэр үед цагдаагийн хошууч цолтой Энхболд гэж хүнтэй утсаар ярьсан. Тэгээд юу болсон талаар асуухаар нь нэг амбаартай том машин намайг шахаж замын хажуу руу унагаачихаад явчихлаа, одоо наад хавьд чинь явж байгаа байх, та нар бариад аваарай гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж уг тээврийн хэрэгслийг бариад авсан байсан. Тэгээд тэнд байж байхад Хайрхандулаан сумын хэсгийн төлөөлөгч Батзул хоёр цагдаатай бас эмнэлгийн машинтай ирсэн. Тэгээд тэнд миний ард явж байсан машинтай хүнээс мэдүүлэг авч тухайн болсон асуудлын талаар асуугаад явуулсан. Хайрхандулаан сумын цагдаа болон эмнэлгийн хүмүүс тухайн осол болсноос хойш 30 минутын дараа ирсэн ба эмнэлэг ирж үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. …Том оврын ачааны машин байсан, тухайн үед хажуугаар их хурдтай зөрөөд өнгөрсөн болохоор би харж амжаагүй, ямар ч байсан цагаан толгойтой, их гэрэл нь шар өнгийн туяатай байсан. Би архи согтууруулан ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 1983 онд жолооч болж байсан, В, С ангилалтай. ...Уг нь миний машин байгаа юм. Мөнгөний хэрэг гараад төрсөн эгч Батцэцэгийн нэр дээр шилжүүлсэн байсан. ..Би 65 км/цаг хурдтай явж байсан. Өөрийнхөө эгнээнд орох үед надаас 40 метр зайд явж байсан. ..Янз бүрийн замын эвдрэл гэмтэл байгаагүй. Би тухайн машины дугаар маркийг хараагүй, ачааны том машин л байсан. Би тоормоз гишгэхэд 50 км/цаг хурдтай явж байсан. ..Зогсоох арга хэмжээ авсан боловч машин зогсоогүй, өөрийн инерцээрээ осолдсон. ..Зөв талын крило, копуд, хойд шил хагарсан, толь хагарсан. Ямар ч байсан харагдах байдлаараа ийм л байдалтай байсан. ..Би М  гэж 14-20 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн надад учирсан хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 хуудас/,

Шүүгдэгч Д.М ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ..2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгаас өөрийн эзэмшлийн 14-20 УБЯ улсын дугаартай, Хино ренжер маркийн ачааны машин дээр эвдэрсэн жижиг тэрэг ачаад орой 20 цаг өнгөрч байхад дөрвүүлээ гарсан. Ингээд Нарийнтээл суманд 2017 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг өнгөрч байхад ирээд гуанзанд дээр хоносон. Ингээд өглөө нь 09 цаг өнгөрч байхад дөрвүүлээ Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгтэл 11 цагийн орчим Хайрхандулаан сумын нутаг руу ороод бидний хэлж заншсанаар “3 өндрийн даваа” руу өгсөж явахад өмнөөс мөн ачаатай том тэрэг миний өөдөөс 300-400 метр зайтай ирж явсан. Тэгтэл нэг жижиг машин тухайн том ачааны машиныг гүйцэж түрүүлээд гарч ирэхээр нь би гэрлээрээ дохио өгсөн. Тэр машин ч зогсоогүй шууд өөдөөс маш хурдтай ороод ирсэн. Энэ үед би тоормоз гишгээд өөрийнхөө машины хурдыг сааруулсан. Тэр үед тухайн машин баруун гар тийш жолоогоо дараад өөрийнхөө урсгалд ороод хурдтай зөрсөн. Тэгээд би тэр чигтээ яваад даваа даваад орчихсон бөгөөд тухайн машиныг дахиж хараагүй. Осолдсонг нь ч гэсэн хараагүй. Ингээд Арвайхээр сум руу ороод явж байтал цагдаа нар зогсоогоод хэргийн газар руу аваад явсан. ..Би архи дарс огт хэрэглэдэггүй юм. Тухайн үед ч гэсэн миний согтуурлыг шалгасан. Би 2000 онд жолооч болж байсан. В, С, Д ангилалтай. ..Би огт эсрэг урсгал руу ороогүй. Яг өөрийнхөө урсгалаар явж байсан. ..Тухайн 52-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 80-100 км/цаг хурдтай явж байсан байх. Учир нь урд нь явж байсан ачааны тээврийн хэрэгсэл уруу газар явж байсан ба 60-70 км/цаг хурдтай явж байсан. Би уул өөд өгсөж явсан ба ачаатай байсан тул 30-40 км/цаг хурдтай явж байсан. ..Би ямар ч байсан гэрлээрээ дохьсон, дараа нь дөхөөд ирэхээр нь хурдаа сааруулсан. Тэгээд тэр машин надтай нилээд ойрхон зөрөөд гарсан. ...Байсан, 52-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл том оврын ачааны машиныг гүйцэж түрүүлж байх үед хойд дугуйгаараа замын эвдэрсэн хэсгийн харайлгаж гарсан ба урд дугуйгаараа бол дайраагүй. ...50-60 см хэмжээтэй, миний урсгалын баруун гар талд замын зах хэсгээс 50 орчим см-ийн зайд байсан. Би тухайн замын эвдрэлийг анзаарч хараагүй юм. Тухайн үед 52-71 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл их ойрхон ирсэн байсан болохоор тийшээ хамаг анхаарлаа хандуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны дугаар сарын өдрийн №76 дугаартай шинжээчийн: “..Ө.Идэрмөнхийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн чамархай, дагз ясны салсан хугарал, зүүн чамархай баруун чамархай ясны турк эмээлийг дайрсан хугарал, хуйхны цус хуралт, зүүн чамархай хэсгийн язарсан шарх, нүүр, баруун бугалга, 2 өгзөгний зулгаралт, зүүн бугалга, зүүн далны хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №07 дугаартай техникийн шинжээчийн:

1.“Уг хэрэг нь зам тээврийн осол мөн байна. 

2. 52-71 УБЦ улсын дугаартай SM-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Х  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 заалтууд зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 9 дүгээр бүлгийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

3. 52-71 УБЦ улсын дугаартай SM5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч А.Х ын буруутай үйлдлийн улмаас болж энэ осол гарсан байна. Осол гарахад зөрчигдсөн хуулийн зүйл заалтыг нарийн тусгах?

4.Уг хоёр тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байдлын хувьд зохих шаардлагыг хангаж хөдөлгөөнд оролцсон эсэх нь оношлогооны байгууллагаар оношлогдсон дүгнэлт гарснаар тодорхойлогдоно.

5.14-20 УБЯ улсын дугаартай Хино ренжер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М  нь осол болох үед эсрэг урсгалд орж замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг мэдэх боломжгүй, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно.

6.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байгаа боловч ослын үндсэн шалтгаан жолооч А.Х ын аюул саад бий болсон үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь 180 орчим метр зайд зогсоох боломжтой байна гэж үзэж дүгнэлтийг гаргалаа...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №01 дугаартай дахин шинжилгээ хийсэн техникийн шинжээчийн:

1.“..52-71 УБЦ улсын дугаартай SM-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.Х  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 заалтууд зөрчсөн байна. Монгол улсын замын хөдөлгөөний 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” 9 дүгээр бүлгийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

2. 14-20 УБЯ улсын дугаартай “Хино ренжер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М  нь осол болох үед эсрэг урсгалд орж замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг мэдэх боломжгүй, гэрч нарын мэдүүлгээр эсрэг урсгалд орсон гэж гэж.

3.Жолооч А.Х  нь аюуул саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалан уул осол, хэрэг гарсан байна.

4.Хэргийн газрын үзлэгийн фото зурагт гарсан замын эвдрэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлөх боломжгүй нөгөө талын эсрэг урсгалд байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 хуудас/,

Хөрөнгө, Даатгалын Хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ний 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №09/27 дугаартай үнэлгээний: “...Агваан овогтой Х ын эзэмшлийн Samsung SM5  маркийн 52-71 УБЦ улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 4500000 төгрөгөөр тогтоов” гэсэн тайлан /хх-ийн 89-90 хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын акт, хэмжилтийн бүдүүвч зураг, хохирлын баримтууд /хх-ийн 6-21 хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт: 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн “Тээл” гэх газрын хот хоорондын засмал замд жолооч Д.М  нь 14-20 УБЯ улсын дугаартай Хино ренжер маркийн автомашиныг жолоодож явахдаа: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”-ыг зөрчсөн, мөн жолооч А.Х  нь 52-71 УБЦ улсын дугаартай SM-5 маркийн автомашиныг жолоодож явахдаа: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчиж засмал замын хажуу руу онхолдсон гэж актыг тогтоов.” /хх-ийн 19-21 хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-26 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31 хуудас/,

Шүүгдэгч Д.М ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-114/, ял шалгуулах хуудас /хх-117/, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-115/, хүү М.Өлзийдүүрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-141/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-142/, хүү М.Өлзий-Учралын төрсний гэрчилгээний хуулбар /хх-143/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-151/,

Шүүгдэгч А.Х ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-113/, ял шалгуулах хуудас /хх-116/, хүү Х.Дөлгөөнтөгөлдөр, Х.Билгүүнтөгөлдөр нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-147-148/, А.Х ын №7110 дугаартай дипломын хуулбар /хх-149/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-156/,

Талийгаач Ө.И-н насыг тоолсон тэмдэглэл /хх-140/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-160/, сурагчийн хувийн хэрэг /хх-161-163/,

Хохирлын баримт /хх-ийн 164-165 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.М ын өмгөөлөгч А.Адъяасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Шинжээчийн дүгнэлтээр М ыг хүүгийн амь насыг хохироосон буруутай гэдгийг тогтоож чадаагүй. Осол бол болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Хэний үйлдлийн улмаас хохирогч хүүгийн амь нас хохирсон талаар хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт буюу замын цагдаагийн байцаагчийн тусгай мэдлэг шаардсан дүгнэлтээр гарчихсан. Дахиад Х ын хүсэлт гаргасны дагуу шинжээчийн дүгнэлтээр бас гарсан. Шинжээчийн дүгнэлтээр аюул саад болсон гэдгийг зайлуулж чадаагүй гэсэн дүгнэлт гардаг. Өнөөдөр аюул саад бий болгосон этгээд нь М  юм гэж хэлэх боломжгүй. Миний хэлээд байдаг шинжээчийн дүгнэлтэнд урсгал сөрөөгүй гэдгийг нотлох боломжгүй гэсэн байгаа. Тэгээд гэрчийн мэдүүлгээр л үүнийг тогтоох боломжтой гэсэн. Тэгэхээр би үүнд эргэлзээтэй байдаг. Энэ техникийн шинжээчийн дүгнэлтээр ч, гэрчийн мэдүүлгээр ч М ын урсгал сөрсөн гэдгийг тогтоож чадаагүй. Д.М ын гэм буруугийн асуудал эргэлзээтэй байдаг учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд энэ хүсэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Э.Д-н: “...Сэрээд машинаас буугаад харахад нэг том ачааны машин өнгрөөд явж байгаа харагдсан. Дараа нь унасан машиныг харсан. Тэгээд унасан машины жолооч туслаарай гээд орилоод байсан. Утас байна уу гэхээр нь ах бид хоёр дуудлага өгсөн. Би ахдаа жолоогоо шилжүүлээд унтаж явсан. ..Намайг сэрээд машинаас буухад зам дээр ачааны том саарал бүхээгтэй машин өнгрөөд явж байсан...” /хх-41-42/, гэрч Б.Б-н: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 23-11 БНХ улсын дугаартай автомашинтайгаа Хайрхандулаан сумын засмал зам дээр явж байтал саарал өнгийн жижиг машин гүйцэж түрүүлээд миний урд талд ороод явж байтал баруун талаас ирж байсан цагаан өнгийн ачааны машин гэнэтхэн нэмэлт гэрлээ асаагаад засмал замын цагаан шугам даваад жижиг машины өмнөөс явж байгаад буцаад эгнээндээ ороод хажуугаар нь зөрөөд явсан. Тэгтэл миний урд явж байсан саарал өнгийн жижиг машин замын урд тал руу онхолдсон. Тэгээд би зогсоод цагдаад дуудлага өгсөн. ...Улсын дугаарыг нь хараагүй, амбаартай, цагаан өнгийн ачааны машин байсан. Хоёр гэрлийнхээ дунд нэмэлт гэрэлтэй байсан. ...Уг том машин нь цагаан өнгөтэй байсан. ..5-10 метр эсрэг талын эгнээнд ороод гарсан..” /хх-43-44/, гэрч А.Б-н: “...Би цүнхнээсээ утсаа аваад өндийтөл өмнөөс ачааны том цагаан машин гэрлээ асаагаад эсрэг урсгал руу ороод ирсэн чинь миний дүү Х  “яадаг пизда вэ” гээд замын хойд тал руу нэг дараад эргээд нөгөө тийшээ харах шиг болсон...” /хх-47-48/ нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

            Шүүгдэгч Д.М ын өмгөөлөгч А.Адъяасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “М  нь тус гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй болохыг техникийн шинжээчийн 2 дүгнэлтээр тогтоосон” гэж тайлбарлаж байгаа болно.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №07 тоот дүгнэлтэнд “14-20 УБЯ улсын дугаартай Хино ренжер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М  нь осол болох үед эсрэг урсгалд орж замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг мэдэх боломжгүй”,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №01 дугаартай дүгнэлтэнд “14-20 УБЯ улсын дугаартай “Хино ренжер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М  нь осол болох үед эсрэг урсгалд орж замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг мэдэх боломжгүй” гэснээс үзэхэд эдгээр дүгнэлт нь шүүгдэгч А.М ыг тус гэмт хэргийг үйлдээгүй болохыг нотолсон нотлох баримт биш юм.

 

Шүүгдэгч А.Х  нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар байгийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 52-71 УБЦ улсын дугаартай “SM-5” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож Улаанбаатараас Баянхонгор аймаг явах замдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ө.И-н амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.О ын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.О , гэрч Ц.Ө, Э.Д,  Б.Б, А.Б, Ж.Э нарын мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60-62/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-20-21/, Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №07 дугаартай дүгнэлт /хх-77/, техникийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №01 дугаартай дүгнэлт /хх-83-84/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-31/, хувцсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27/, шүүгдэгч А.Х ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-104-105/,

 

Шүүгдэгч Д.М  нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар байгийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн 14-20 УБЯ улсын дугаартай “Хино Рэйнжер” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явах замдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол уруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”  гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “52-71 УБЦ” улсын дугаартай “SM-5“ маркийн автомашинд зорчиж явсан иргэн Ө.И-н амь нас хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.О ын мэдүүлэг, гэрч Б.Б, А.Б, Э.Д, Ж.Э нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О ын мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60-62/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-20-21/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-28-31/, хувцсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-22/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-27/, шүүгдэгч А.М ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-109-110/, шүүгдэгч Д.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овгийн Агвааны Х , Дархчуул овгийн Д.М  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт “…нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч А.Х , Д.М  нар нь хохирогч Ц.О д хохиролд тус бүр 2880300 төгрөг төлсөн, шүүгдэгч Д.М  нь иргэний нэхэмжлэгч А.Х т 2250000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ц.О , шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч А.Х , шүүгдэгч Д.М  нарын мэдүүлэг, хохирол төлсөн баримтуудаар,

Шүүгдэгч А.Х , Д.М  нар нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-116-117/ тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч А.Х , Д.М  нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”: 1.1.хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж тус тус заажээ.

Иймд хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэхгүй тул хохирогч Ц.О ын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 800000 төгрөгийг,  

Мөн иргэний нэхэмжлэгч А.Х  нь өөрийн эзэмшлийн “52-71 УБЦ” улсын дугаартай “SM-5“ маркийн машинд учирсан хохирол 4500000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч А.Х , Д.М  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул иргэний нэхэмжлэгч А.Х ын нэхэмжилсэн 4500000 төгрөгийн нэхэмжлэлийн 50 хувь буюу 2250000 төгрөгийг шүүгдэгч Д.М аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Х т олгож, 2250000 төгрөгийн нэхэмжлэлийг  тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Х , Д.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хор уршгийг арилгасан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Х , Д.М  нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар

зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч А.Х , Д.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Х  нь хохирогч Ц.О д хохиролд 2880500 төгрөг, шүүгдэгч Д.М  нь хохирогч Ц.О д хохиролд 2880500 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Х т 2250000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч А.Х , Д.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,  36.8 дугаар зүйлийн 4, 5; 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Агвааны Х , Дархчуул овгийн Д.М  нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр  3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .Х , Д.М  нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Х , Д.М  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч А.Х ын нэхэмжлэлийн шаардлагаас 2250000 төгрөгийг, хохирогч Ц.О ын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс болох 800000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч А.Х , Д.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х  нь хохирогчид 2880300, шүүгдэгч Д.М  нь хохирогчид 2880300 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Д.М  нь иргэний нэхэмжлэгч А.Х т 2250000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

9. .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х , Д.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах,  иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Х , Д.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ