Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0342/З |
Дугаар | 128/ШШ2024/0628 |
Огноо | 2024-08-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г,
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э,
Гуравдагч этгээд: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.С,
Маргааны төрөл: дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгож, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан ““” ХХК-ийн 2018 онд батлуулсан дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тэмдэглэгээг хүчингүй болгохыг даалгах” шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ”Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “” ХХК нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй 3000 м.кв газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/******* дугаар шийдвэрээр шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/ШЗ20219/******* дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдлоос татгалзсан гэх үндэслэлээр гомдол гаргаагүйд тооцсон байна.
3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжийг үндэслэн хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд олгожээ.
4. “” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 194 дүгээр албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт “... шүүхийн захирамжаар хүчингүй болсон Нийслэлийн Засаг даргын А/******* дугаар захирамжийг үндэслэн “” ХХК-ийн эскиз зураг төслийг хүчингүй болгосон тэмдэглэгээг цуцалж, мэдээллийн санд “” ХХК-ийн эскиз зураг төслийг сэргээн, холбогдох тэмдэглэгээг хийж, улаан шугамын актыг мэдээллийн санд бүртгэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, тус газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “... “” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон 2997.9 мкв газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Дээрх захирамжийг үндэслэн “” ХХК-д олгосон 2018 оны дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус хүчингүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/******* дугаар захирамж, мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 221/ШЗ2019/******* дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул барилга байгууламж барих хүсэлтээ дахин ирүүлж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгч “” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар албан бичгээр гомдол гаргасныг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “... тухайн байршилд архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах асуудлаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандах нь зүйтэй байна” гэжээ.
5. Улмаар нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 м.кв газрыг эзэмшдэг ба холбогдох хууль, журмын дагуу газар эзэмших эрхийг сунгуулан ажилласаар ирсэн. Харин Нийслэлийн Засаг дарга 2018 онд хууль зөрчин манай компанийн энэхүү газар эзэмших эрхийн эрхийг хүчингүй болгосныг эсэргүүцэн манай компани эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 128/ШШ2019/******* дугаартай шийдвэр гаргаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдсан гомдлоосоо шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзсан учраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 221/132019/******* дугаартай захирамж гаргаж, давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон.
Компанийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаж, улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлснээр 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 06/1756 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлснээ мэдэгдсэн
Хот байгуулалт, хөгжлийн газраас ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхэд танай батлуулсан загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болсон байна гэж бидэнд мэдэгдэж, хүчингүй гэсэн тэмдэглэгээ дарсан хуудсыг бидэнд гарган өгсөн.
“” ХХК-ийн 2018 онд батлуулсан дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” А/******* дугаартай захирамжийг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгосноо манай компанид албан ёсоор 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай албан бичгээр мэдэгдэж, барилга барих хүсэлтээ дахин хурлаар орж шийдвэрлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн.
Үүнийг “” ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.А*******гийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгийг 2024 оны 02 сарын 15-ны өдөр Монгол шуудангаар ирүүлсэн бөгөөд “тухайн байршилд архитектур, төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хандах нь зүйтэй” гэсэн хариуг ирүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дэгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай А/******* дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхээс хянан шийдвэрлэх явцад “Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг хүчингүй болгосон талаар бидэнд огт мэдэгдээгүй, харин шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцдаа энэ талаар олж мэдсэн. Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт хүчингүй болсон Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай захирамжийг үндэслэн хүчингүй болгосон Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоож, “” ХХК-ийн 2018 онд батлуулсан М3Х2018/23-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тэмдэглэлийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү.
“” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А-******* дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 м.кв газрыг эзэмшиж байсан ба Нийслэлийн Засаг дарга 2018 онд хууль зөрчин манай компанийн дээрх газар эзэмших эрхийн эрхийг хүчингүй болгосныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 128/ШШ2019/******* дугаартай шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай захирамжийг хүчингүй болгож, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 06/1756 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлснээ мэдэгдсэн. Гэтэл Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай "Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар”-ыг баталсан байсан ба Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 128/ШШ2019/******* дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай захирамжийг үндэслэн гаргасан байна. Мөн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай “Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар”-ын анхааруулга хэсгийн 4-т “... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МЗX2018/23-01 дугаартай “” ХХК-ийн үйлчилгээний барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг хүчингүй болно” гэж заасан байна.
Энэ талаар хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай саяхан уулзах явцдаа энэ талаар олж мэдсэн. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 128/ШШ2019/******* дугаартай шийдвэрээр хүчингүй болж, эцэслэн шийдвэрлэгдсэн, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаартай үндэслэн гаргасан Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““” ХХК-ийн 2018 онд батлуулсан дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тэмдэглэгээг хүчингүй болгохыг даалгах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
“” ХХК нь 1997 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3000 м.кв газар эзэмшиж эхэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн. Компанийн зүгээс тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06/1756 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлснээ мэдэгдсэн. Гэтэл “” ХХК-ийн 2018 онд батлуулсан МЗХ201823-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй гэж тэмдэглэсэн байсан ба Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаартай хүчингүй болсон захирамжийг үндэслэн байсан.
Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.А*******гаас Барилга хот байгуулалт хөгжлийн газарт хандах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай даалгавар гарсан байсан. Энэ нь бас мөн шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын А/******* дугаартай захирамжийг үндэслэсэн байсан. Нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн шаардлага гаргаснаас хойш Нийслэлийн Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр энэ захирамжийг хүчингүй болгосон байсан. “” ХХК-д холбогдох шийдвэрүүд нь ихэвчлэн шүүхээр эцэслэн шийдэгдэж хүчингүй болсон захирамжийг үндэслэн байх тул “” ХХК-ийн 2018 онд батлуулсан МЗХ201823-01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар загвар зургийг хүчингүй болгосныг илт хууль бус гэдгийг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. Ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай тохижилтын ажлын даалгаврыг хүчингүй болгосон талаарх шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар олгосон 2997.9 м.кв газрыг үндэслэн “” ХХК-д үйлчилгээний барилгын зориулалтаар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр МЗХ2018/2023-01 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Үйлчилгээний барилга” Загвар зургийг баталсан байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2957 дугаартай “Нийслэлийн Засаг даргын захирамжаар хавсралтад дурдсан байршлуудад цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, бичил цэцэрлэгийн зориулалтаар тохижуулахаар шийдвэрлэсэн тул тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар гаргаж өгнө үү” гэх албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай A/******* дугаартай захирамжийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/166 дугаар тогтоолоор батлагдсан “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам”-ын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна.
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” А/******* дугаартай захирамжийг үндэслэн хүчингүй болгосон гэж маргажээ. Гэвч Захиргааны байгууллага нь дээрх захирамжийг хууль бус байсан болохыг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан ба уг захирамжийг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар баталсан. Мөн Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Загвар зурагт хүчингүй тэмдэглэгээ дарах үед дээрх захирамж нь хүчин төгөлдөр байсныг дурдах нь зүйтэй.
Иймд “” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ дахин Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэж Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрхэд халдсан хууль бус үйлдэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түүнчлэн 2018 оны ******* дугаартай Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн дагуу захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар хавсралтад дурдсан байршлуудад цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, бичил цэцэрлэгийн зориулалтаар тохижуулахаар шийдвэрлэсэн тул тохижилтын даалгавар гаргаж өгнө үү rэx 01/2957 дугаартай албан бичгийг судлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” А/******* дугаартай захирамжийг үндэслэн Мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 29 дүгээр хурлаар хэлэлцүүлж, 2018 оны M3X2018/29-29 дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар баталж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Загвар зургийг баталсан байна. Газар эзэмшигч “” ХХК-ийн газар эзэмших эрх нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/Ш32019/******* дугаартай захирамжаар сэргэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэглэн цуцалж болно”, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан Шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, мөн хулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Барилын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооно.” гэснийг тус тус үндэслэн 2018 оны ******* дугаартай Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасан хэлбэрээр сонсох ажиллагааг явуулж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01-11/384 дугаартай албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
Сонсох ажиллагааны хариу тайлбар ирүүлэх хугацаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд Газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Захиргааны актыг цуцлах тухай” А/23 дугаар тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олгосон 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МЗХ2018/29-029 дугаартай Тохижилтын архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Загвар зургийг хүчингүй болгосон.
Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон газрыг үндэслээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлчилгээний барилгын загвар зургийг баталсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2957 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар хавсралтад дурдсан байршлуудад цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, бичил цэцэрлэгийн зориулалтаар тохижуулахаар шийдвэрлэсэн тул тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг гаргаж өгнө үү гэх албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ албан бичигт дурдагдсан байршил буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “” ХХК-д эзэмшүүлсэн байсан газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай А/******* дугаартай захирамжийг үндэслээд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/166 дугаартай тогтоолоор батлагдсан нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах тухай журмын дагуу 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Хот байгуулалт, хөгжлийн газраас хүчингүй болгосон тэмдэглэгээг хийсэн. А/******* дугаартай захирамж хүчин төгөлдөр хэвээрээ байсан. Түүнийг хууль бус болон илт хууль бус байсан гэдгийг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаар 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/22 дугаартай газрын даргын тушаалаар ******* дугаартай тохижилтын даалгавар болон загвар зургийг хүчингүй болгосон. Үүнийг шүүхээр хүчингүй болгох ойлголт байхгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хот байгуулалт, хотын стандартын газрын одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журмаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авахдаа хүсэлт өгч ажлын 10 хоногт багтааж шинээр шийдвэрлүүлэх боломжтой. Анх 2023 оны 11 дүгээр сард “” ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/38 дугаартай захирамж хүчингүй болсон. “” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэсэн гэдгийг албан бичгээр болон хавсралтад өгсөн шүүхийн шийдвэртэй танилцсанаар мэдсэн. Тиймээс “” ХХК архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр авах хүсэлтээ гаргаж ажлын 10 хоногт багтаан шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна.” гэжээ.
10. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай” А/******* дугаартай захирамжийн 2 дугаар зүйлд орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргад даалгасны дагуу тохижилтын ажлын даалгаврыг гаргуулахаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2957 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/******* дугаар шийдвэрээр тус захирамжийг хүчингүй болгосон байна. Иймд холбогдох асуудал хариуцсан чиг үүргийн байгууллага нь хариуцаж ажиллана уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. ”Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд;
1.1 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “” ХХК нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй 3000 м.кв газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ба Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд олгосныг хүчингүй болгуулахаар “” ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
1.2 Гэвч Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/22 дугаар тушаалаар 2018 оны 12 дугаар саны 17-ны өдрийн ******* дүгээр тохижилтын ажлын даалгаврыг хүчингүй болгожээ.
1.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн 2018 оны 12 дугаар саны 17-ны өдрийн ******* дүгээр тохижилтын ажлын даалгаврыг хариуцагч өөрөө хүчингүй болгосноор тус ажлын даалгавар эрх зүйн үйлчлэлгүй болж, захиргааны актын шинжийг хангахгүй болжээ.
1.4 Нэгэнт маргаан бүхий акт захиргааны актын шинжийг хангахгүй болсон тул нэхэмжлэлийн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
1.5 Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шаардлагаа өөрчлөөгүйг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч “” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан ““” ХХК-ийн 2018 онд батлуулсан дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тэмдэглэгээг хүчингүй болгохыг даалгах” тухай шаардлагын тухайд;
2.1 Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.“Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно.” гэж заажээ.
2.2 Архитектур төлөвлөлтийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар даалгавраас үзвэл тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 2997.9 м.кв газрыг үндэслэн олгосон байх ба тус газар эзэмших эрхийн гэрчилгээг мөн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/******* дугаар захирамжаар хүчингүй болгожээ.
2.3 Хариуцагч, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны А/******* дугаар захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд “” ХХК-д олгосон дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон байна.
2.4 Дээрхээс дүгнэвэл “” ХХК-д олгосон дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/******* дугаар захирамж “” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүх дүгнэж хүчингүй болгосон байх ба хууль бус захиргааны актыг үндэслэн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь мөн хууль бус болох ба энэ нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.
3. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ““” ХХК-ийн 2018 онд батлуулсан дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоолгож, “” ХХК-ийн архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тэмдэглэгээг хүчингүй болгохыг даалгах” нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “” ХХК-ийн 2018 онд батлуулсан дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь хууль бус болохыг тогтоож, “” ХХК-ийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон тэмдэглэгээг хүчингүй болгохыг хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН