| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01127/и |
| Дугаар | 155/ШШ2016/00092 |
| Огноо | 2016-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00092
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Р.Д-д холбогдох
Зээлийн үлдэгдэл 7.000.000 /долоон сая/ төгрөг, зээлийн хүү 302.500 /гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 7.302.500 /долоон сая гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2015/01127/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын ЗДТГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т сумын 1 дүгээр багийн иргэн Р.Д Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11.000.000 төгрөгийг 0.25 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай Сүү цагаан идээ-ний зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу 467.500 төгрөгийн хүү төлөхөөс 165.000 төгрөгийн хүү төлсөн, үндсэн зээлийн дутуу төлөлт 7.000.000 төгрөгийг хийхээс 2015 оны 10 дугаар сарын байдлаар огт хийгдээгүй бидний ажилд хүндрэлтэй байна.
Иймд Р.Даас хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлт 7.000.000 /долоон сая/ төгрөг, зээлийн хүү 302.500 /гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 7.302.500 /долоон сая гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлүүлж, Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн зээл 11.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй юм. Одоо Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн зээлийн эргэн төлөлт 7.000.000 төгрөг, зээлийн хүү 302.500 төгрөг, нийт 7.302.500 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын ЗДТГ нь хариуцагч Р.Д-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 7.000.000 /долоон сая/ төгрөг, зээлийн хүү 302.500 /гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг, нийт 7.302.500 /долоон сая гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 7.302.500 /долоон сая гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 131.790 төгрөгийн тал хувь 65.895 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Т сумын ЗДТГ зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нийт 7.302.500 /долоон сая гурван зуун хоёр мянга таван зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Р.Д хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Р.Даас улсын тэмдэгтийн хураамж 65.895 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА