Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00093

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын ЗДТГ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Б,

Хариуцагч: Б.Д  нарт холбогдох

Зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг, зээлийн хүү 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, алданги 570.000 /таван зуун далан мянга/ төгрөг, нийт 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2015/01128/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т сумын 5 дугаар багийн иргэн Ш.Б хамтран зээлдэгч Б.Д нар Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөгийг 0.25 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай Барилга-ын зориулалтаар авсан. Зээлийн гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлээс 2.000.000 төгрөг, зээлийн хүү 37.500 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн хугацаа 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч үлдсэн зээл болон хүүгээ төлөхгүй бидний ажилд хүндрэл учруулаад байна.

Иймд Ш.Б, Б.Д нараас хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг, зээлийн хүү 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, алданги 570.000 /таван зуун далан мянга/ төгрөг, нийт 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 171155406 тоот дансанд төлүүлж Сум хөгжүүлэх санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б, Б.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Б, Б.Д бид Х аймгийн Т сумын ЗДТГ Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг, 2 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэй зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг, зээлийн хүү 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, алданги 570.000 /таван зуун далан мянга/ төгрөг, нийт 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Ш.Б Б.Д нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөг, зээлийн хүү 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, алданги 570.000 /таван зуун далан мянга/ төгрөг, нийт 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 76.550 төгрөгийн тал хувь 38.275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газар зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Б, Б.Д нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.Б, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 38.275 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА