| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00142/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2017-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 167
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шинжээч эмч Э.Оюунбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Н
Шүүгдэгч Г.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэнзсамбуу овогт Г.М д холбогдох эрүүгийн 17260001030048 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн шүүхийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 174-В-д зааснаар 3 жил 6 cap хорих ял шийтгүүлж байсан, судасны шалтгаант сэтгэц хөдлөлийн хоёр туйлт үечилсэн эмгэг өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй, Дэнзсамбуу овогт Г.М .
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг “Цагаан эрэг” гэх газраас Ж.Г-н эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Даюун” маркийг мотоциклийг хулгайлж, 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөртөө болон бусдад эрсдэлтэй алхам хийгээд байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Би албадан эмчилгээнд явуулах улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгаа. Өвлийн улиралд өвчин нь сэдэрдэг. Хүний хэл яриаг ойлгохгүй, өөрийн үйлдлээ мэддэггүй...” гэв.
Хохирогч Ж.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 03-ны 19 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклиор хонь хураачихаад гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд урагш нь харуулан туслах данхраадан дээр тавьчихаад гэртээ ороод амарцгаасан. Өглөө 06 цаг 30 минутын орчимд бие засах гээд гарсан чинь мотоцикль байхгүй байсан. ...Би хулгайд алдсан гэх мотоциклио буцааж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/
Гэрч М.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би аав М тэй хөдөө хамт байдаг. 2017 оны 10 дугаар сарын 03-ны 22 цагийн орчимд бид 2 хоолоо хийж идчихээд хамт унтсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 6 цагт боссон чинь аав байхгүй байсан. Ах Нямсүрэн рүү утсаар залгаад аав шөнө гараад явчихсан юм шиг байна. Өглөө боссон чинь алга байна гэж ярьсан чинь ах Нямсүрэн өмнөөс аав Гучин-Ус суманд байдаг дүү Н ынд очсон гэсэн. Хүний цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоцикль уначихсан явна гэж хэлсэн. ... Сэтгэцийн өвчтэй эмнэлгийн хяналтанд байдаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө Гучин-Ус суманд байдаг аав М гийн төрсөн дүү болох Н миний 96213379 дугаар луу залгаад М шинэ цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикль унаад ирчихсэн байна. Хэний мотоцикль унаад ирэв гэж асуухаар нь манайд цэнхэр өнгийн мотоцикль байхгүй гэж хэлчихээд сумын цагдаад энэ тухай мэдэгдчихээд Богд сумын төвөөс гарч мотоцикльтой нь аваад сумын цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Г.Н ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 7 цагийн орчим манай төрсөн ах Г.М улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой ирэхээр нь байлгаж байгаад хүү Нямсүрэнд нь утсаар хэлээд Нямсүрэн ирээд авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө над руу Гучин-Ус сумаас хүн залгаад танай аав мотоцикльтой явж байна. Аймаг явна гээд байна гэхээр нь би битгий явуулаарай бид нар одоохон очиж авлаа гээд ах руугаа явьсан. ... Манай аав өмнө нь аваарт орж байсан тэрнээс хойш хэл яриа нь жаахан өөрчлөгдөөд байдаг. 2007 онд ээжийг нас барснаас хойш сэтгэц мэдрэлийн өвчтэй болчихсон юм. Энэ өвчнөөсөө болоод хүний юмыг хамаагүй хулгай хийж авах гээд байдаг болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Г.Цэндмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өвчтөний тархинд ямар нэг гэмтэл, цус харвалт гэх өвчний шалтгаантай тэрнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлтэй гэж хэлж болно, ... Төгс эдгэрэх боломжгүй, ба өвчний хурц байдлын үеийг түр хугацаагаар намжааж болох юм. ... Уг өвчнөөр өвчилсөн хүн өөртөө болон бусдад аюул, хор хөнөөл учруулж болох магадлалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 25 дугаартай: “... Үзүүлэгч Г.М нь 2017 оны 01 дүгээр сараас оргоник шалтгаантай сэтгэц зан үйлийн солиорох эмгэгээр сэтгэцийн эмчийн хяналтанд эмчлүүлж байнгын хяналтанд сэтгэц нөлөөт эм ууж байсан. Үзүүлэгч Г.М нь олдмол сэтгэц зан үйлийн ужиг эмгэгтэй. Үзүүлэгч Г.М нь болсон үйл явдлыг үнэн зөв илэрхийлж, хэрэг хариуцах чадваргүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 11
дүгээр сарын 29-ний өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 32 дугаартай нэмэлт: “... Үзүүлэгч Г.М нь судасны шалтгаант сэтгэц хөдлөлийн 2 туйлт үечилсэн эмгэгтэй, Өвчин хөдөлсөн үед өөртөө болон бусдад аюултай үйлдэл учруулж болох эрсдэлтэй. Үзүүлэгч Г.М нь өвчин хөдөлсөн үед сэтгэцийн эмч дүгнэлт гаргаж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатайг тодорхойлж болно. Үзүүлэгч Г.М нь судасны шалтгаант сэтгэцийн өвчтэй учир эмчилгээний үр дүн хэдий хугацаагаар үргэлжлэхийг одоогоор тогтоох боломжгүй, болсон үйл явдлыг үнэн зөв илэрхийлж, хэрэг хариуцах чадваргүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №10/07 дугаартай тайлан /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.М гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58, 63, 67, 69-73, 115-118 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.М гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Г-н Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан: “... 2 дугаар багийн иргэн Ж.Г би 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө мотоциклио алдаад 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүрэн бүтэн олж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг “Цагаан эрэг” гэх газраас Ж.Г-н эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Даюун” маркийг мотоциклийг хулгайлж, 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Өөртөө болон бусдад эрсдэлтэй алхам хийгээд байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Би албадан эмчилгээнд явуулах улсын яллагчийн саналыг зөвшөөрч байгаа. Өвлийн улиралд өвчин нь сэдэрдэг. Хүний хэл яриаг ойлгохгүй, өөрийн үйлдлээ мэддэггүй...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Өглөө 06 цаг 30 минутын орчимд бие засах гээд гарсан чинь мотоцикль байхгүй байсан. ... Би хулгайд алдсан гэх мотоциклио буцааж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18/, гэрч М.А-н “... Өглөө боссон чинь алга байна гэж ярьсан чинь ах Нямсүрэн өмнөөс аав Гучин-Ус суманд байдаг дүү Н ынд очсон гэсэн. Хүний цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоцикль уначихсан явна гэж хэлсэн. ... Сэтгэцийн өвчтэй эмнэлгийн хяналтанд байдаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Л.Н-н “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө Гучин-Ус суманд байдаг аав М гийн төрсөн дүү болох Н миний 96213379 дугаар луу залгаад М шинэ цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикль унаад ирчихсэн байна. Хэний мотоцикль унаад ирэв гэж асуухаар нь манайд цэнхэр өнгийн мотоцикль байхгүй гэж хэлчихээд сумын цагдаад энэ тухай мэдэгдчихээд Богд сумын төвөөс гарч мотоцикльтой нь аваад сумын цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Г.Н ын “... 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 7 цагийн орчим манай төрсөн ах Г.М улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой ирэхээр нь байлгаж байгаад хүү Н нь утсаар хэлээд Н ирээд авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Н ийн “... Манай аав өмнө нь аваарт орж байсан тэрнээс хойш хэл яриа нь жаахан өөрчлөгдөөд байдаг. 2007 онд ээжийг нас барснаас хойш сэтгэц мэдрэлийн өвчтэй болчихсон юм. Энэ өвчнөөсөө болоод хүний юмыг хамаагүй хулгай хийж авах гээд байдаг болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/, Шинжээч эмч Г.Ц-н “... Өвчтөний тархинд ямар нэг гэмтэл, цус харвалт гэх өвчний шалтгаантай тэрнээсээ болоод сэтгэцийн өөрчлөлтэй гэж хэлж болно, ... Төгс эдгэрэх боломжгүй, ба өвчний хурц байдлын үеийг түр хугацаагаар намжааж болох юм. ... Уг өвчнөөр өвчилсөн хүн өөртөө болон бусдад аюул, хор хөнөөл учруулж болох магадлалтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 32 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 46/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/, Хохирогч Ж.Г-н Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан: “... 2 дугаар багийн иргэн Ж.Г би 2017 оны 10 дугаар сарын 03-ны шөнө мотоциклио алдаад 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүрэн бүтэн олж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 96/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Дэнзсамбуу овогт Г.М д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 25 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сэтгэцийн шинжээч эмчийн 32 дугаартай нэмэлт дүгнэлт- /хх-ийн 46/-үүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Шүүгдэгч Г.М д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 9, 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэнзсамбуу овогт Г.М г хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэнзсамбуу овогт Ганхуягийн М д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 6 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн прокурорын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР