Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/001

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2214002460323 тоот хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... ******* овогт *******гийн *******,  / РД: ******* /,

Шүүгдэгч  Б.*******  нь согтуугаар 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх гэрт  хамтран амьдрагч *******г жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг хэл амаар доромжилж улмаар модоор ууц, нуруу руу нь 2 удаа, эрүү хэсэг рүү нь 1 удаа, гутлаараа нүүр рүү нь 3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч ******* Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 6-4 тоот дахь гэртээ,  хамтран амьдрагч *******г 2022 оны 08 дугаар сарын дунд үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд гарч ирсний орой  хоолойг боож, нүүр лүү нь цохиж чихний ар талд нь хөхрүүлсэн,

2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр баруун гарын булчин хэсгээс нь хазаж, гэрээс гарч зугтаахад араас нь мотоциклоор хөөж дайрч унагаасан зэргээр байнга зодож, жирэмсэн эмэгтэйн  эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн   гэм буруутайд тус тус тооцож

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг таван / 05 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******ыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан таван / 05 / сарын зорчих эрхийг хязгаарлах  ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил таван / 01 жил 05 сар / сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,*******-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  нэг жил таван / 01 жил 05 сар / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан 54 см урттай мод 1 ширхэг, орос хром 1 хос зэргийг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

*******ын давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлын агуулга:

...Миний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа бөгөөд шүүхээс надад оногдуулсан ялыг зорчих эрх хязгаарлах ял болгож өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учир холбогдлыг ойлгож байгаа тул надад боломж олгож ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Энхбатын тус шүүх хуралдаанд гаргасан  тайлбар болон дүгнэлтдээ:

 ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ноцтой  буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зэрэг зөрчил гаргаагүй, тохирсон ял шийтгэл оногдуулсан. Зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан тохиолдолд дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: Шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  гаргасан шүүгдэгч Б.Мөнхзулын гомдолд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч  Б.******* нь; 

1.Согтуугаар  2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хамтран амьдрагч *******г жирэмсэн болохыг мэдсээр байж түүнийг хэл амаар доромжилж улмаар модоор ууц, нуруу руу нь 2 удаа, эрүү хэсэг рүү нь 1 удаа, гутлаараа нүүр рүү нь 3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Согтуугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 6-4 тоот дахь гэртээ, *******г 2022 оны 08 дугаар сарын дунд үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээд гарч ирсний орой, түүний хоолойг боож, нүүр лүү нь цохиж чихний ар талд нь хөхрүүлсэн,

3. Согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр *******гийн баруун гарын булчин хэсгээс нь хазаж, гэрээс гарч зугтаахад араас нь мотоциклоор хөөж дайрч унагаасан зэргээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийллийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 61-62, 64-65 дугаар талд  тус тус  авагдсан “... 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн үед... гэртээ ...******* нь ... пиво ...уугаад байсан. “болио” гэж хэлсэн чинь ...“янхан, танай ээж чинь хүртэл янхан, миний хүүхэд биш” гэж... хэл амаар доромжлоод ... хугархай унины модоор *******ын гуя хэсэгт нь зөөлөн 2 удаа цохиод авсан чинь нөгөө модыг надаас булааж аваад ...миний шанаа хэсэг рүү 1 удаа цохиод ... би шалан дээр өнхрөөд ойчсон... мөлхөөд ар талын ууц хэсэг рүү нөгөө модоор 3 удаа цохичхоод ... хоолойг боогоод алаад хаячихъя гээд байсан.

 зодуулснаас ... 7 хоногийн дараа хийсвэрээр ....  2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрөөд өнөөдөр эмнэлгээс гарсан

2022 оны 06 дугаар сарын дундуур... Эмнэлгээс гарч ирдэг орой нь намайг зодож ... чихний ард талд бага зэргийн хөхөрсөн байсан,

2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр ...зодож нүдээд гарын булчин хэсгээс хазахаар нь би гарч зугтаахад миний араас мотоциклоор хөөгөөд дайрсан... миний нүд, шанаа, толгой хэсгээр хавдсан ...Сүүлийн 3 дах удаа зодоход нь би цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх хохирогч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

Хавтаст хэргийн 70-71 дүгээр талд   авагдсан “.... Болортуяа эгчийн нүдний доод хэсэгт улайсан байсан...” гэх насанд хүрээгүй гэрч гийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 73-74 дүгээр талд   авагдсан...Болортуяа эгчийг  ******* зодсон гэж байсан...” гэх насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

Хавтаст хэргийн 76-77 дугаар талд   авагдсан”... Болортуяа нь төрөх хугацаанаасаа 36 долоо хоногтой дутуу төрсөн....” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

Хавтаст хэргийн*******4-45 дугаар талд   авагдсан “... *******гийн биед зүүн, баруун нүдний дээд, доод зовхинд, зүүн эрүү, дух, ууц, зүүн гуяа цус хуралт, зөөлөн эдийн няцрал эдийн няцрал бүхий  гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны  шинжээчийн 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 625 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өөрийн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлжээ./шүүх хуралдааны тэмдэглэл/

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэм   буруутайд тооцож , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус, тус заасан  ялын төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ  хуулийн  тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр,түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг   Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож түүнд нэг жил  таван сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын хөнгөн  төрлийн ял оногдуулахыг хүссэн гомдлыг  хэрэгсэхгүй болгож ,  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ, 

Ч.ЭНХТӨР