Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/06225

 

 

 

 

 

2024 12 9 184/ШШ2024/06225

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч:***

Зээлийн гэрээний үүрэгт 3,074,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч У***нь манай ***Б ХХК-тай 2020 оны 9-р сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан 3,653,910 төгрөгийг жилийн 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэтэл зээлдэгч *** нь зээлийн гэрээ болон зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Зээлдэгч *** зээлийн төлбөрт нийт 3,074,289 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,074,289 төгрөгийг 2025 оны 01-р сарын 10-ны өдөр 1,530,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 1,544,289 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч*** ХХК нь У***холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,074,289 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,074,289 төгрөгийг 2025 оны 01-р сарын 10-ны өдөр 1,530,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 1,544,289 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,074,289 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,074,289 төгрөгийг 2025 оны 01-р сарын 10-ны өдөр 1,530,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 1,544,289 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,139 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 32,069.5 төгрөгийг хариуцагчаас, 32,069.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ