Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/002

 

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  С.Эрдэнэтуяа

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор, П.Өлзийбаяр,

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1814006720410 тоот хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, ... ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

2. Монгол улсын иргэн, ... тоот регистрийн дугаартай, овогт гийн ,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэнддээ хүнд хохирол авсан ыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед үзүүлэхээр ирэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь “Хүрэнжинсийн овоо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт багийн төвийн барилга бариулах үйл ажиллагаа явуулж байхдаа, хэлцлээр хүлээсэн үүрэг болох 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлд заасан “Захиргааны хүлээх үүрэг”-ийн 2.1-д “ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс гэрээнд заагдсан ажлаар хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгнө” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс манаач ажилтай нь баригдаж буй барилгын угсралтын үйл ажиллагаанд оролцох явцдаа баригдаж буй байшингийн дээврээс унасны улмаас түүний биед цээжний баруун талын 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргүүдэд тус бүр холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 15.1 дүгээр зүйлийн 3-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д тус тус зааснаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч овогт гийн ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч гийн эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох үндсэн ялаас тус тус өршөөн хэлтрүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг рентген зураг, шүүх хуралдааны бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, БУ-122/17 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч шүүгдэгч *******эд буцаан олгож,

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн телевизор, шүүгдэгч *******гийн эзэмшлийн хөргөгчийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож,

Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Д.Рэгзэдмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийн агуулга:

1. Хохирогч нь барилгаас унасан гэсэн өгүүлэмжтэй, бусдын туслалцаатайгаар насилк дээр хэвтээ байрлалтай нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үед буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан эмч ******* нь бүсэлхийнээс доош рентген зураг авахуулж, өвчин намдаах эм хэрэглэх, хэвтрийн дэглэм сахихыг зөвлөсөн бөгөөд өөрийн сайн дурын үндсэн дээр авхуулсан түүний цээжний рентген зургийг харах, оношлох, унших боломжтой эмчээр уншуулах арга хэмжээ аваагүй байна. Энэхүү эс үйлдэхүйн эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл юм.

Өөрөөр хэлбэл

а/тухайн цаг хугацаанд ы цээжний зургийг уншуулж, хавирга хугарсан гэмтлийг тодорхойлсон байсан бол зохих эмчилгээ үйлчилгээг өгч, уг гэмтлийн дараа үүссэн уушгины хатгалгаа өвчнөөр амь хохирогч нас барахгүй байх боломжтой байжээ.

Үүнийг Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар 26-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн “...Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой...” гэх дүгнэлт баталдаг болно.

б/.Талийгаач нь хавирга хугарсан талаар эмчид хэлээгүй боловч өндрөөс унасны улмаас Яаралтай түргэн тусламжийн төвд очсон нь тодорхой байхад эмч нь өвчтөний биеийн байдлыг үнэлж, эрэмбэлэн ангилалт хийгээгүй,  оношийг тогтоох талаар бодит арга хэмжээгүй аваагүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс талийгаач нь шаардлагатай тусламж үйлчилгээг авч чадалгүй цаг алдсанаас биеийн байдал хүндэрч цээжний дараах гэмтлийн хүндрэлээр /уушгины хатгаа өвчнөөр/ нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон бөгөөд *******гийн хувьд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.

Хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаар дүгнэлтэд "... Талийгаач ы биед тухайн үед цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10- р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал гэмтэл учирчээ. Уг учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

в/.ы биед тогтоогдсон "цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал" гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтлийн сэдрэл биш байна. Цээжний рентген зураг нь чанарын шаардлага хангасан, унших боломжтой зураг байна.

г/. Талийгаачийн тухайн гэмтэл авсан өдрөө авхуулсан гэх цээжний рентген зургаар уушгины хатгаагүй байсан ба тухайн зураг авхуулснаас хойш уушгины хатгаа үүсэж хүндэрсэн байна. Тухайн үед нь эмчийн зааврын дагуу гэртээ 5-6 хоног хэвтрийн дэглэм сахиж байсан боловч зовуурь шаналгаа нэмэгдсэн үедээ нарийн мэргэжлийн эмчид дахин хандаагүй учир эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу авч чадаагүй байна.

2.******* нь

-д эмнэлгийн тусламж үзүүлэхдээ Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.7 /үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө/ гэсэн заалтыг, мөн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 12.1.5 /үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө/ заалтыг, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт,

- Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар 26-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн “...Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой...” гэсэн дүгнэлт,

3.Шинжээч М.Хонгорзулын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн “... Амь хохирогч ыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген кабинетад цээж болон доод мөчдийн зургийг авхуулж, тухайн өдрийн гэмтлийн жижүүр эмчид рентген зургаа үзүүлж үзлэг хийлгэхэд жижүүр эмч хүлээн авч эрэмбэлэн ангилал хийгээгүй, рентген зургийг зөв уншиж, дүгнэлт гаргаж чадаагүй. Дүрс оношийг мэргэшсэн эмчийг дуудан рентген зургийг уншуулаагүй, анхан шатны маягтуудыг хөтлөөгүй цаашид авах арга хэмжээг зөв тооцоолоогүй нь

1. Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.7 /Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө/ заалтыг,

2. Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.5 /үзлэг, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө/ заалтыг,

З. Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хохирогч ы рентген зургууд нь цээжний эгц болон баруун зүүн түнх, өвдөгний үеийн эгц байрлалын рентген зургууд байна. ы зурагт цээжний баруун талын 3,4,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун уушгины гялтангийн хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн авчилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч тухайн рентген зурган дээрх өөрчлөлтүүдэд дүгнэлт өгч, өөрчлөлтүүдийг тогтоох боломжтой...” гэсэн дүгнэлт,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн ... Талийгаачид дээрх гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн биед цээжний баруун талд 4,5,6,7,8,9,10-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт 1200 грамм бүслэхийн 1-р нугалмын бяцарсан хугарал, баруун уушги, толгойн хуйхны дотор гадаргуун дагз, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шуух эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой... гэсэн дүгнэлтүүд,

Гэрч ийн "... ВГ64040419 гэсэн нэртэй зурагт цээжний хөндийн эгц байрлалтай рентген зурагт хэнхэр ясанд хугарал гэмтэл байна. Баруун талын далны шугамаар 2-р хавирга зөрүүтэй, 3-р хавирга зөрүүгүй хугаралтай байна...Рентген зураг авхуулсан хүн заавал дүрс оношилгооны мэргэжлийн эмчээр уншуулах ёстой. Энэ зургийг тухайн үед ямар учраас уншуулаагүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг

Гэрч Б.Пүрэвийн “...2018 оны 11 сарын 18-ны өдөр бүтэн сайн өдөр байсан гэртээ байхад Нэгдсэн эмнэгийн 103-аас хүний зураг аваадах гэж дуудахаар нь би ирсэн, ирэхэд насилкан дээр хэвтсэн хүн байсан...Батсайхан гэж хүн байсан, овгийг нь мэдэхгүй байна. Баруун талын түнхний үе , өвдөгний үе, цээжний зураг зэргийг авсан...Тухайн зураг нь миний авсан цээжний рентген зураг мөн байна. Цээжний зургийн цээжний дижитал рентген аппаратаар авсан учраас зөвхөн нэр, регистрийн дугаар нь гардаг...” гэх мэдүүлэг болон бусад шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эмч *******гийн эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжийг хангаж буйг нотлон тогтоосон болно.

Гэтэл шүүхээс *******гийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Шинжээчийн дүгнэлтээр *******гийн эс үйлдэхүйн “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.7 /Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэснийг тогтоосон байхад *******гийн үйлдэл нь хууль, тогтоомжид заасан аль үүргийг зөрчсөнийг тогтоогоогүй байна гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эмнэлгийн байгууллагад гэмтсэн, өвдсөн буюу эрүүл мэндэд сөрөг үр дагавар гарсан хүмүүс хандаж зохих оношилгоо эмчилгээ, үйлчилгээ авдаг болно.

Иргэн ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь тусдаа бие даасан гэмт хэрэг бөгөөд тухайн гэмтлийг эмч ******* учруулсан үйлдэлд буруутгаагүй юм.

“Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсныг ойлгоно.

*******гийн хувьд зөвхөн иргэн ы тухайн гэмтэл, өвчнийг оношлох ажиллагааг хийгээгүй, оновчтой зөв эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй, рентген зургийг уншуулах арга хэмжээ аваагүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч амь насаараа хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд анхан шатны шүүхийн  №2022/ШЦТ/218 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39. 5 дугаар зүйлд заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******гийн үйлдлийг анхан шатны шүүх цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгийг шүүх хангалттай үнэлээгүй.Талийгаач Н.Батсайханд  зохих ёсоор үзлэг оношилгоо хийгээгүйн улмаас амь нас  хохирсон.Хүний амь  нас  юугаар ч сольшгүй үнэтэй. Хэрвээ уушгины хатгалгааг  мэдэж эмчилгээ үйлчилгээ хийж эсхүл мэргэшсэн эмчид хүлээлгэн өгсөн бол талийгаач амьдрах боломжтой байсан.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцаана уу гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Бор, П.Өлзийбаяр нар  тус шүүх хуралдаанд гаргасан  тус тус саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгоно уу гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Нэг;

1.1 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Хоёр: Шүүгдэгч *******д холбогдох хэргийн тухай

2.1 Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын засгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр унаж, эрүүл мэнддээ хүнд хохирол авсан ыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед үзүүлэхээр ирэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр амь насаа алдсанд    буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн,    хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй   үйл баримт тогтоогдоогүй байна.

2.2 Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар  хэлэлцүүлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д тус тус зааснаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Энэ нь:

а/.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  152, 513 дугаар  дүгнэлтүүдэд    хохирогч, талийгаач нь  эрүүл мэнддээ хүнд хохирол авсан, гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орж нас барсан  гэж  санал нэгтэй тус тус дүгнэж 513 дугаар дүгнэлтэд 152 дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэхдээ эмч ******* нь талийгаач ы биед үзлэг оношилгоог зохих ёсоор хийсэн гэж  513 дугаар дүгнэлтэд,  талийгаач д учирсан гэмтлүүд нь шүүгдэгч *******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотойн улмаас гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин үйлчлүүлэгчийн оношийг зөв тогтоогоогүй, холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг мэргэжлийн алдаа гаргасан гэж  152  дугаар дүгнэлтэд, тус тус дүгнэсэн нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 80 дугаар дүгнэлтэд талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой гэх дүгнэлтийг үгүйсгэсэн байна.

б/. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаар дүгнэлтэд “эмч ******* нь ы биеийг үзэж оношлохдоо өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй буюу Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.7 /үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө/ заалтыг, мөн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 12.1.5 /үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө/ заалтыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна” гэснийг анхан шатны шүүх үйлчлүүлэгчийн оношийг зөв тогтоогоогүй, холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг мэргэжлийн алдаа гаргасан гэж үзнэ гэж дүгнэснийг буруутгах боломжгүй буюу эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэг хэрэг гэж үзэхгүй юм.

в/. 1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр талд авагдсан “...Батсайханыг машиндаа суулгаад ...шууд нэгдсэн эмнэлэг дээр ирж эхнэрийг нь дуудаад 103-руу оруулаад ******* эмчид үзүүлсэн.   ******* эмч хүйсээс нь доош зургийг авхуулчхаад ир гээд... энийг харчихгүй юу гээд 2 ширхэг рентген зургийг нь харуулсан чинь ******* эмч 2 ширхэг рентген зургийг ... үзчихээд за гэртээ очоод 10 хоног хэвтрийн дэглэм сахь гээд, өвчин намдаах эм биччихлээ гээд цаасан дээр эм бичээд өгөөд ... зүгээрээ гэж хэлсэн. Эмнэлгээс гараад эмийн сан дээр очиж ******* эмчийн бичиж өгсөн бичгийг нь өгөөд эмийг нь аваад гэрт нь хүргэж өгсөн” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 72-73, 91 дүгээр  талд тус тус  авагдсан “…Рентген зураг авхуулсан хүн заавал дүрс оношилгооны мэргэжлийн эмчээр уншуулах ёстой, мэргэжлийн эмч л зургийг мэдэж чадна...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан “...Үзэхэд баруун түнх, гуяны дээд хэсгээр хөдлөхөд өвдөж байгаа гэсэн зовуурьтай,... амин үзүүлэлтийг үзэхэд тогтвортой, өвчтөнийг нуруугаар нь дээш харуулан хэвтүүлж, толгой, хүзүү, цээж, хэвлий аарцаг доод мөчдийг шалгаж үзсэн, үзлэгийн явцад баруун түнх болон дунд чөмгөний хэсгээр зовуурьтай байсан. ...рентген зургийг үзэхэд ....ямар нэг хугарал цууралт байгаагүй, өвчтөнийг өндийлгөн суулгаж хэсэгчилсэн үзлэгээр 2 гар, дал, нуруу, бүсэлхий хэсэгт үзлэг хийсэн ямар нэгэн зовуурь илрээгүй, биеийн гадна хэсэгт ямар нэгэн зөөлөн эд хөхөрч няцарсан зүйл байгаагүй.... Баруун түнх гуяны зөөлөн эдийн гэмтэл гэж үзэж зөвлөгөө өгч яаралтай шинж тэмдэг илэрвэл давтан үзүүлэхээр ар гэрийн хяналтад өгч явуулсан...” гэх гэрч *******гийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан “...Талийгаач нь гэртээ байхдаа ...архийг уучихсан байсан...” гэх хохирогч С.Отгонбилэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч *******гийн үйлдэлд хохирогчид шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй  гэж үзэх үндэслэлгүй байна.

г/. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн үндсэн шинж нь   эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь  эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэх  шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтлийг учруулсан улмаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан  байхыг шаардаж байна.

д/. Шүүгдэгч  *******гийн үйлдэлд хохирогчид шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй, эсхүл Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй  байна.

Гурав:

3.1  Анхан шатны шүүх “... эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй, анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй, хохирогч, талийгаач д учирсан гэмтлүүд түүний нас бархад шалтгаалсан цээжний гэмтлийн дараах хүндрэл уушгины хатгаа зэрэг нь шүүгдэгч *******гийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хамааралгүй, хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй...” гэж дүгнэсэн нь зөв байна.

Дөрөв:

4.1 Шүүгдэгч ******* нь “Хүрэнжинсийн овоо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт багийн төвийн барилга бариулах үйл ажиллагаа явуулж байх явцдаа  хэлцлээр хүлээсэн үүрэг болох 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлд заасан “Захиргааны хүлээх үүрэг”-ийн 2.1-д “ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс гэрээнд заагдсан ажлаар хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгнө” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс манаач ажилтай нь баригдаж буй барилгын угсралтын үйл ажиллагаанд оролцох явцдаа баригдаж буй байшингийн дээврээс унаж эрүүл мэндэд нь хүнд  хохирол  болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь:

Нэг:

1 дүгээр хавтаст хэргийн 170-171 дүгээр талд авагдсан “...-ийг би 2013 онд байгуулсан бөгөөд манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй... талийгаач 2018 оны 09 дүгээр сарын 20-ны  үеэс ...барилгын сахиулаар ажиллаж ... 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ....барилга дээрээс Батсайхан өнхрөөд ойчлоо гэсэн. ...Батсайханыг машиндаа суулгаад Баянхонгор аймгийн төвд авчирсан, аймагт ирээд шууд нэгдсэн эмнэлэг дээр ирж эхнэрийг нь дуудаад 103-руу оруулаад ******* эмчид үзүүлсэн  гэх  шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар талд авагдсан “... ы зурагт цээжний баруун талын 3,4,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун уушгины гялтангийн хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн авчилт зэрэг гэмтлүүд  нь  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаар  дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар талд авагдсан ... гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орж нас барсан ... “ гэх Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаар дүгнэлт

 3 дугаар хавтаст хэргийн 129-136 дугаар талд авагдсан  “... Талийгаач ы биед тухайн үед цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал ... гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтлийн сэдрэл биш ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  “ 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаар  дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “...2018 оны 11 сарын 18-нд өглөө 09 цагийн орчим... Баруун талын дээврийн хэсгээс унасан, тухайн хэсгийн дам нурууны хоорондох хэсгийн банзыг нь тавьсан хадаж бэхлээгүй байсан, өмнөх өдөр нь дэвсээд зүүн талаас нь хадаж бэхэлсэн байсан, талийгаачийн дээвэр дээр гарсан хэсгийн банзыг бэхэлж хадаагүй бэхлээгүй байсан...” гэх гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар талд авагдсан “...баруун тохойгоо тулсан дээш хараад хэвтэж байсан....” гэх гэрч Н.Лодон нямын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр талд авагдсан “...2018 оны 11 сарын 20-ны үеэр байх ...Талийгаач ... орон дээрээ хагас суугаа байдалтай хоолой нь пиржигнэж дугараад шилэнд цэрээ хаяад байсан..” гэх гэрч Б.Мөнгөнхундагын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтас хэргийн 67-68 дугаар талд авагдсан “...Талийгаач ы хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байгаагүй. Талийгаачийн хувьд өөрөө хөнгөн хүн учраас юм хийчих гээд яваад байдаг байсан...” гэх гэрч О.Ганболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар талд авагдсан “… Шинжилгээг хийж талийгаач цээжний битүү гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орсон байна гэж дүгнэсэн.Цогцост шинжилгээ хийхэд 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы шууд хугаралтай байсан нь бодит үзлэгээр тогтоогдсон.

Харин рентген зураг дээр зарим гэмтэл харагдахгүй байх боломжтой ...” гэх шинжээч эмч Б.Баяртогтохын  мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр талд авагдсан “...-д сахиул манаач ажилтай осолдогч д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгэсэн нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 5.11.3 /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө МNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй./ мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль-ийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /ажил олгогч нь ... аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх зааварчилга аваагүй ...ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

 ...БНбД 12-03-04-ийн 6.2.22 /20°-аас дээш налуутай дээвэр, түүнчлэн ажиллагчдын биеийн жинг тооцоогүй хучилттай дээвэр дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад зориулж хөл тулах хөндлөвчтэй, 0.3 м-ээс багагүй өргөн шат байрлуулах шаардлагатай. Ажил гүйцэтгэж байгаа үед шат нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх ёстой./

- Мөн “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06”-ийн 12.2-д /Барилгын дээврийн налуу 20°-аас их нөхцөлд ажилчдыг хамгаалалтын бүстэй ажиллуулна. Хамгаалалтын бүсийг бэхлэх газрыг ажил хариуцсан инженер (даамал) зааж өгнө./ заалтуудыг зөрчсөн байна.

- Барилгын талбайд ажиллах үүрэггүй ажилтныг ажиллуулсан, дээврийн, дээврийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.1.6-д /Үйлдвэрлэлийн талбайд гаднын хүмүүс, мансуурлын байдалтай буюу тухайн талбайд ажиллах ёсгүй ажилтныг нэвтрүүлэхийг хориглоно./,

- Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна...”  гэх “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн №05-075/26 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хоёр:

2.1 Анхан шатны шүүх “ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж,

мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Хүрэнжинсийн овоо” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилоогүй, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртлээс урьдчилан сэргийлэлгүй манаачаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнийг барилга угсралтын үйл явцад оролцуулсан зэргээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажилласан нь хохирогч ы барилгаас унаж хүнд гэмтэл авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин хохирогч С.Отгонбилэгт оршуулгын зардалд 1.000.000 төгрөг болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэхийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг, гэм буруутай үйлдлийн үр дагавар зэргийг харгалзан хуульд заасан тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, торгох ял оногдуулж  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хэргийн бодит байдалд тохирсон Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна..

Гурав;

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж “... ******* нь эмчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй...  анхан шатны шүүхээс *******гийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй ...гэмтэл, өвчнийг оношлох ажиллагааг хийгээгүй, оновчтой зөв эмчилгээ үйлчилгээ үзүүлээгүй, рентген зургийг уншуулах арга хэмжээ аваагүй буюу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч амь насаараа хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан... тул  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ