| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/09842/И |
| Дугаар | 184/ШШ2024/06226 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/06226
2024 12 9 184/ШШ2024/06226
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: ***
Зээлийн гэрээний үүрэгт 7,318,852 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: *** цахимаар гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 5-р сарын 28-ны өдөр 2010105218 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,480,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 832,089 төгрөг төлсөн байна. *** зүгээс зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 9-р сарын 6-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 67 хоног хугацаа хэтэрсэн байна. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 7,318,852 төгрөгийг хариуцагч *** гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 7,318,852 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 9-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 20-ны өдөр 718,852 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,318,852 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 7,318,852 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 9-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 20-ны өдөр 718,852 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,318,852 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 7,318,852 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 6-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 7-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 8-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 9-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 10-р сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 11-р сарын 20-ны өдөр 718,852 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,051 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 66,025 төгрөгийг хариуцагчаас, 66,025 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ