| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 183/2024/05124/И |
| Дугаар | 184/ШШ2024/06243 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/06243
| 2024оны өдөр | 12 сар 10 р 184/ШШ2024/06243 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Миний бие **** 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Өмнөговь аймагт байрлалтай үйлчилгээний зориулалттай 40м.кв талбай бүхий сэндвичэн барилгыг 1 хөлдөөгч, 1 хөргүүр, 1 зурагт, ддэш кабелийн төхөөмжийн хамт 26,800,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 6,300,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Хариуцагч *** нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 6,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй, элдэв шалтаг тоочиж, аргацаасаар өдийг хүрсэн ба эхэндээ удахгүй төлнө гэж байсан ч сүүлдээ өгч чадахгүй, шүүх цагдаагаар яваад олоод аваарай гэж хэрүүл хийх болсон. Бидний байгуулсан гэрээний 3.5-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасны дагуу үлдэгдэл төлбөрөөс алдангийг тооцож нэхэмжилж байна. Үлдэгдэл төлбөрийн алданги 3,150,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр 6,300,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Миний бие ***2023 оны 4 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээг хийхэд 4,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Үлдэгдэл төлбөрийг үйлчилгээ хийж байх үедээ гаргаж өгөх байсан. Тухайн газрыг очиж хараагүй, зургаар хараад худалдаж авсан. Бодитоор очиж үзээд үйл ажиллагааг 2023 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэл 2 сар явуулсан боловч ашиг, орлогогүй байсан. Энэ талаар нэхэмжлэгчийн эхнэрт нь утсаар болон чатаар тог байхгүй, ашиг олох боломжгүй газар байна, яах вэ гэх мэтээр хэлж байсан. Энэ газрыг авахдаа банк бусаас зээл авсан, хүнээс бас мөнгө зээлсэн. Үүнийгээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Үйлчилгээ явуулах боломжгүй, тог байхгүй, өдрийн тогоо 20,000 төгрөгөөр авдаг. Нэг хоолыг 15,000 төгрөгөөр зарлаа гэхэд тэр мөнгөө тогондоо зарцуулдаг гэж хэлтэл нэхэмжлэгчийн эхнэр нь намайг ажиллуулдаг байхад ашигтай байдаг байсан гэж хэлсэн. Уртын тээвэр ажиллахаа больсон, жолоо ч нар хоол авч чадахгүй өөрсдөө хоолоо хийж идээд байхаар цайны газар ямар ч ашиггүй болсон. Нийлээд энэ газрыг зараад мөнгийг гаргаж авъя, газрын мөнгийг чинь өгч чадахгүй байна гэдэг талаар би хэлсэн боловч надад ямар ч хариу өгөөгүй байж гэнэт нэхэмжлэл гаргасныг гайхаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 0871 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч**** холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Талууд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 40 м.кв талбайтай, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах цайны газрын зориулалтаар ашиглаж болох сэндвичин хийцтэй барилгыг /зөөврийн/, хөлдөөгч, хөргүүр, зурагт, ДДЭШ сувгийн кабель зэргийн хамт 26,800,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 4/
Төлбөрийн тухайд 20,500,000 /автомашин 16,500,000 төгрөгөөр тооцон өгсөн, 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн/ төгрөгийг гэрээ байгуулахад төлж үлдэгдэл төлбөр 6,300,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Хариуцагч нь гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, худалдан авсан хөрөнгийн доголдолтой эсэх, гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, харин тухайн үед сэтгэлийн хөөрлөөр авсан, ашиг гараагүй учир ашиглахгүй байгаа гэж тайлбарлана.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал тоо, чанар доголдолгүй бараа /цемент/-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Зохигчдийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.5 дахь заалтаар худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анзын гэрээг бичгээр хийх, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх, анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан.
Нэхэмжлэлээс гэрээний үлдэгдэл төлбөр 6,300,000 төгрөг, мөн анзын хэмжээг 1,000,000 төгрөгийн хэмжээнд тооцон, хариуцагч ****7,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** олгож, 2,150,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
115 115.2.2, 116, 118 :
1. 232 232.1, 232.8 .1, 243 дугаар зүйлийн 243.1 хариуцагч хариуцагч ****7,300,000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** олгож, нэхэмжлэлээс 2,150,000 /хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.1, 56 56.2 ийн 166,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 131,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺 㺺 14 Нийслэлийн ь.
, د .ѯ
.