Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/06275

 

 

 

 

 

2024 оны өдөр

12 сар 11р 184/ШШ2024/06275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

 

Хариуцагч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 7,396,187 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **хариуцагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ***-тай ЗГ20220128-2201006135 тоот зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлээ графикын дагуу төлөлт хийгээгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд энэ хугацаанд удаа дараа төлөхийг шаардсан боловч төлөхгүй явсан өнөөдрийг хүрсэн. 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн өр 2,876,000 төгрөг, зээлийн хүү 3,604,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 845,400 төгрөг хариуцагч нарыг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг нийт 7,396,187 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож хариуцагч *** эзэмшлийн нэгж талбарын *** дугаар бүхий эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай 364м.кв талбай бүхий гэр орон сууцны хашааны зориулалттай эзэмших газрыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *** тоот Барьцааны гэрээ байгуулж барьцааны эрхээ Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүртгүүлсэн байдаг. Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 7,396,187 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч *** 7,396,187 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлээ хангаагүй тохиолдолд *** барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7,396,187 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ***талбай бүхий гэр орон сууцны хашааны зориулалттай эзэмших газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй.

Хариуцагч ***шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ***нь ****аягт өөрийн ээж болон 3 хүүхдийн хамт амьдардаг. Би тогтсон ажилгүй, хэвтэрт байдаг ээжийгээ асардаг. ****этгэлэг авдаггүй. Бид хамт амьдарч байхдаа нэхэмжлэгч байгууллагаас зээл авч ашигласан. Зээлийн төлбөрийг төлөх боломжгүй, хариуцагч**** гаргуулж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ЗГ20220128-2201006135, №БГ20220128-2201006135 дугаар зээл, барьцааны гэрээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, зээл эргэн төлөлтийн мэдээлэл зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,914,037 төгрөг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлийг төлөөгүй хугацааны хүү 482,150 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч **** 7,396,187 төгрөг гаргуулах, хариуцагч **** холбогдуулан барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч **** нар нь нэхэмжлэгч ****ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ20220128-2201006135, БГ20220128-2201006135 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэ**** тоот хаягт байрлах 364м.кв газрын эзэмших эрхийг барьцаалахаар тохиролцжээ. /хх-ийн 15-20/

Дээр дурдсан зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж хариуцагч А***, барьцааны гэрээнд барьцаалуулагч талыг төлөөлж *** гарын үсэг зурсан бөгөөд гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд хариуцагч ***нар маргахгүй байна.

Хариуцаг**** шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн ч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн бусад оролцогчдын саналыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийнхээ үнийг үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 2,876,000 төгрөг, хүүгийн төлбөр 3,604,587 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 845,400 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг нийт 7,396,187 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуусжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлдэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцаг****т хаягт байрлах 364м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын эзэмших эрхийг барьцаалахаар тохиролцож, барьцааны гэрээг дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүртгүүлсэн бөгөөд хариуцагч ****нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагын тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн дугаар зүйлийн 174.18 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байна.

Иймд хариуцагч А*** дугаарт бүртгэлтэй гарын эзэмших эрхийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч **** 7,396,187 /долоон сая гурван зуун ерэн зургаан мянга нэг зуун наян долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ****т байрлах 364м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын эзэмших эрхийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3. 7 7.1.1, 7.1.2, 56 56.1 дэх чийн ул 203,488 тө д , *** 70,200 төгрөг тус тус .

4.Ир 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ.