| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00421/И |
| Дугаар | 140/ШШ2024/00448 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 140/ШШ2024/00448
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
**** аймгийн *******ийн *******ын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн *******, ***-р баг, ******* ***-р хороолол, ***-р байр *** тоотод байрлах ******* ХХК-нд холбогдох
*******ийн *******ын санд төлөөгүй хуримтлагдсан өр 14,682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: **** аймгийн *******ийн *******ын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ХХК нь 2013 онд татвар төлөгч байгууллагаар бүртгэгдэн 2022 оны 06 дугаар сар дуустал тайлан өгч баталгаажуулсан боловч нийгмийн *******ын шимтгэлийн 14,682,000 төгрөгийг нийгмийн *******ын санд төлөөгүй хуримтлагдсан өр үүссэн. *******ийн *******ын шимтгэлийн 14,682,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ХХК” нь *** аймгийн *******ийн *******ын шимтгэлд 14,682,000 өглөгтэй байгаа төлөхийг зөвшөөрч байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч **** аймгийн *******ийн *******ын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******ийн *******ын шимтгэлийн 14,682,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК” нь Завхан аймгийн *******ийн *******ын шимтгэлд 14,682,000 өглөгтэй байгаа төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,600 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *** аймгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-наас *******ийн *******ын шимтгэлийн 14.682.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *** аймгийн *******ийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч 115.680 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ