Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/003

 

 

*******, *******,

*******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч ,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, , нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914003140090  тоот хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,... ******* овогт ын , / Регистрийн дугаар: /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ...  овогт ын , Регистрийн дугаар: ,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ... овогт ын , / Регистрийн дугаар: /,

4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ...  овогт ийн , / Регистрийн дугаар /,

5. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ....  овогт ийн , / Регистрийн дугаар ВЭ79120471 /,

6. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ...  овогт ы , / Регистрийн дугаар: /,

Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ны эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт ын , овогт ын , овогт ийн , овогт ы , овогт ийн , овогт ын нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт ын Нямлхагвыг таван жил хоёр / 05 жил 02 сар / сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч, овогт ын , овогт ийн , овогт ийн Оюун-эрдэнэ, овогт ын нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус хорих ялаар, шүүгдэгч  овогт ы ийг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жил хоёр / 05 жил 02 сар / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч  овогт ын , овогт ийн , овогт ийн Оюун-эрдэнэ, овогт ын нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д зааснаар  хоёр / 02 / жилийн хугацаагаар тус тус оногдуулсан  хорих ялыг  хоёр / 02 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн,

Шүүгдэгч  овогт ы өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д зааснаар  гурван / 03 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг гурван / 03 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгаас гарахыг хязгаарлах, шүүгдэгч *******, Ц.Оюун-эрдэнэ, *******, ******* нарыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутгаас гарахыг хязгаарлаж техникийн хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч  *******, *******, Ц.Оюун-эрдэнэ, *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******, *******, *******, Ц.Оюун-эрдэнэ, *******, ******* нар нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар   шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 48-81 УБА авто машины үнэ 11.666.640 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараар хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч *******, *******, Ц.Оюун-эрдэнэ, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 60-05 БНА  улсын дугаартай авто машин буюу түүний үнийг шүүгдэгч  *******, *******, Ц.Оюун-эрдэнэ, ******* нараар  хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт тус тус шилжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д зааснаар хэрэгт үйл баримт бүхий бичлэгтэй сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баяжмалаас гаргаж авсан 1.52 грамм алтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Наранмандал энтерпрайзес” ХХК-д хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.Оюун-эрдэнийн эзэмшлийн 60-05 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс тоолж, шүүгдэгч *******, *******, Ц.Оюун-эрдэнэ, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нямлхагвын өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

..1.. Гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзсэн тохиолдолд оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал. Хэрэгт авагдсан баримтаар *******ийн "... тус өдрөөс 2-3 сарын өмнө ******* надтай ганцаараа уулзаад баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан. Тухайн буулгасан гэх өдөр хүдрийг андуураад хаягдал руу буулгасан юм яг тухайн өдөр уулзаагүй түүний хэлснээр ч буулгаж асгасан зүйл байхгүй”, *******ын “******* утсаар залгаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу шороонд явъя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд тэднийд оройн 18-18 цагийн үед очиход ******* нар байсан”, “бид нар анхандаа Бөмбөгөр сум руу явж байгаад гэнэт замдаа тийшээ явж очсон юм. Тэрнээс анхнаасаа тийшээ яваагүй юм.”, *******ий “Бид нар уг нь Бөмбөгөр сум руу шороонд явж байсан юм”  гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч нарын хувьд яг тухайн өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэмт үйл явдлыг хэрэгжүүлэх талаар нарийн тохиролцсон , анхнаасаа ярилцаж тохиролцсон, нэг санаа зорилготой байсан гэдэг нь няцаагдаж байгаа юм.

2. Б.Нямлхагвын хувьд уг гэмт хэргийг хэрхэн яаж удирдаж, зохион байгуулсан, бусад оролцогчдын үүрэг оролцоог хэрхэн яаж хуваарилсан талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад *******гийн “... тэгээд 2 хоногийн дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өглөө миний утас руу залгаад өнөөдөр чадвал гаргах байх...”  гэх мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь үүрэн холбооны операторуудаас авсан лавлагаа баримтаар  *******гийн мэдүүлэг няцаагддаг. ******* нь *******тай “нэг нутгийн” хүн байгаа нь тэднийг хэрэгт анхнаасаа хамтран оролцох санаа зорилго нэг байсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсны дагуу хэрэгт авагдсан баримтаар *******, ******* нарын хувьд гэмт санааг хэрэгжүүлэх нэгдмэл санаа зорилго байсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад хийсвэрлэн дүгнэлт хийлээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад бусад шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй.

Мөн *******, ******* нарын хувьд “Наранмандал энтерпрайзес” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн зүйл, хэсгийн 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн” гэж үзэх үндэслэл болж байна.

Б.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцох хэлбэрийг журамлаагүй атлаа 5 жил 2 сарын ял халдаасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2, 3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаар Шийтгэх тогтоолтой хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Нямлхагвын өмгөөлөгч ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ

1.шүүхийн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг бүрэн хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргалгүйгээр. Үндсэн хуульд заасан иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн суурь зарчмыг мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д заасан шударга ёсны зарчмыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан байна гэж үзэж дүгнэсэн.

2. Мөн ямар дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бусдын ярьж мэдүүлсэн, нотлох баримтаар дамжин ирсэн мэдүүлгүүдийг эцэслэн шалгаж тогтоолгүйгээр гэм буруугийн дүгнэлт болж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15-д заасан эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг журамлан  шийдвэр гаргаагүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дордуулсан шийдвэр болсон гэж тус тус үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйл буюу  эрүүгийн хариуцлагын зорилго нийцэхгүй байна гэж дүгнэн гомдлоо гаргаж байна.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн, эрх зүйн байдлыг дээрдүүлэн, шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Гомдлоо шүүхийн хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй биелэн тайлбарлах болно гэжээ.

Шүүгдэгч Б.Нямлхагвын өмгөөлөгч ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Хавтаст хэргийн уншиж судлахад, шүүгдэгчтэй болон ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1.******* нь биеийн эрүүл мэндийн хувьд муу, байнгын эмчийн хяналтад байдаг, 2013-2017 он хүртэл хөдөлмөрийн чадвараа 90 хувь, 2017 оноос хойш 69 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан билээ. Түүнчлэн тамирчин байсан учраас нуруу, нугасны өвчтэй. Сонгдо эмнэлгийн байнгын хяналт, эмчилгээнд байдаг. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх болон бусад нөхцөл байдлыг нотлох зорилгоор 4 хуудас баримтуудыг гомдолд хавсаргав.

2.******* нь бие муу, өндөр настай аав Д.ыг асран хамгаалж, өргөн тойлдог. Учир нь аав нь 62 настай группэд байдаг, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж байнгын хүний асаргаанд байдаг. Дээрх болон бусад нөхцөл байдлыг нотлох зорилгоор 13 хуудас баримтуудыг өвчний түүхийн хамт гомдолд хавсаргав.

3.Шүүгдэгч ******* нь 2003, 2004 онд ял шийтгэгдэж байсан ч гэсэн ялгүйд тооцох хугацаа дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг баримтлан 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар з үйлийн 7.2 дахь заалтыг  баримтлан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг хүсье гэжээ.

Шүүгдэгч Б.Нямлхагвын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

...Надад оногдуулсан ялыг багасгаж, хөнгөн ялтай хууль хэрэглэж, Өршөөлийн хуульд хамааруулан шийдвэрлэж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Миний хувьд ам бүл 4. Эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг.

Өөрийн эрүүл мэндийн хувьд элэгний В,Ө вирус болон хатууралтай, бөөрний үрэвсэлтэй уураг алддаг, даралт байнга ихэсдэг, нурууны 2 үе суулттай, мэдрэлийн судас дарагдсан хагалгааны заалттай тул ажил хийх боломжгүй байдаг. 2010, 2012, 2015 онуудад 3 удаагийн маш хүнд хагалгаанд орж хэвтэрт байдаг аавыгаа асардаг. Ээж маань мөн 2011 онд нурууны дискийн хагалгаанд орж группт байдаг. Аав ээжийгээ ч асрах боломжгүй, нялх 2 хүүхэдтэй ийм байдалд орсондоо гүнээ харамсан гэмшиж байна. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга:

 ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй.

Харин хохирогч гомдол саналгүй талаар хүсэлтээ илэрхийлсэн учраас шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэсэн. Шүүгдэгч Ө.ийн хувьд аж амьдралтай холбоотойгоор оршин суугаа хаяг өөрчлөгдөх асуудлыг дурдаж байна. Зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах шаардлагатай тохиолдолд мал маллах болон эрүүл мэндтэй холбоотой эрсдэл үүсвэл үүнийг зохих байгууллагад хандаж маршрут дугаараа өөрчлүүлдэг. Шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэхгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тухайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн гэмт хэргийн нөхцөл байдал нийгмийн аюулгүй байдлын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна гэв.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа;

 Өмнөх саналаа дэмжиж байна. Хулгайлах гэмт хэрэг нь эд зүйлийг авснаар төгсдөг. Шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг, гэрчээр өгсөн мэдүүлгээс харахад Ө. шороог асгасны дараа нөгөөх дөрвөн шүүгдэгч портер машиныг хөлсөлж явсан нөхцөл байдал харагддаг. Үүнийг эрхэм шүүгч нар харж үзээсэй гэв.

Шүүгдэгч Б.Нямлхагвын өмгөөлөгч   тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэрэгт хавсаргасан 13 хуудас баримтыг анхан шатны шүүхэд гарган өгөөгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэм буруу хохирол хор уршигтай дүйцсэн гэж хэлж буй прокурорын тайлбартай эсрэг байр суурьтай байна. Үүнийг шүүгч нар харж үзээсэй. Мөн шүүгдэгчийн хохирлоо төлсөн байдал. Түүнийг эцэг эхийн эрүүл мэндийн байдал харгалзан  хөнгөрүүлэх бусад нөхцөл байдалд оруулан тооцож шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг багасгаж өгнө үү.

Шүүгдэгч Б.Нямлхагвын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа

 Гомдлоо дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч ам бүл дөрвүүлээ, 4-7 насны 2 хүүхэд эхнэрийн хамт амьдарч өвчтэй эцэг эхээ асран тэтгэж явдаг. Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаан нөхцөлтэй үүнийг тодорхой тайлбарласан. Харин анхан шатны шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй. Түүнээс шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордсон. Иймд эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан 6.7 дугаар зүйлийн 1.3 буюу эрүүгийн хариуцлагын доод хэмжээ буюу хоёрны нэгээс багагүйгээр хорих ялыг оногдуулж 2021 оны 07 дугаар сард гарсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, , нарын гомдолд   үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд  дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ны эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 137-140 дүгээр, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар, 3 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар талд тус тус  авагдсан “...2019 оны 03 дугаар сарын 30-ны орой 17 цагийн үед тухайн 4 хүнийг машинтай нь болон ачиж байсан баяжмалтай хүдэр болох 7 шуудай баяжмалтай хүдэр, 2 ширхэг хүрзний хамт аймгийн Цагдаагийн газарт хүргэсэн..., ... 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-нд шилжих шөнө өөрөө буулгагч ачааны авто машиныг гэж манай ажилтан жолоодож байсан. ...буулгаад өгчих гэж гуйхаар нь буулгаж өгсөн гэж хэлсэн.

...Тухайн үед ачааны авто машин баяжмалтай хүдэр ачаад хаягдлын далан дээр буулгаж байгаа, буулгасан баяжмалтай хүдрийг хүмүүс ачих гэж байгаа баригдсан зэрэг камерын бичлэгийг DVD-нд буулгаж хэсгийн төлөөлөгч Намжилдоржид хүлээлгэн өгсөн. Далд уурхайгаас баяжмалтай хүдрийг вагоноор гаргаж авто машинд ачдаг бөгөөд ачааны авто машинд 4 вагон ачдаг. 1 вагон нь 1 тонн байдаг. Тиймээс машинд 4 вагоныг ачсан гэдэг нь 4 тонн гэсэн үг юм.

 “...71-35 УНЯ улсын дугаартай  SINOTRUCK  маркийн Наранмандал Энтерпрайзес ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа. 80.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх

 “... “” ХХК-ний гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани,  гүйцэтгэх захирал нь Майкл фишер гэх хүн байдаг ба одоо Шинэ Зеланд улсад байгаа.

. “” ХХК нь Баянхонгор аймгийн Баян- овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан цахир ” гэх газарт 2019 оноос 6907А, 6720А гэх дугаарын хоёр “А” лицензийг эзэмшиж алтны үндсэн ордны олборлолтын үйл ажиллагааг явуулж байна” гэх хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтад  хохирогчоор өгсөн мэдүүлэг,

 1 дүгээр хавтаст хэргийн 204-205  дугаар талд авагдсан “...2019 оны 03 дугаар сар ...18-19 цагийн үед очиход *******, *******... *******  бид.... Цагаан цахирын уурхайн хаягдал шороо руу очсон, ...Гайгүй цагаан чулуутай хэсгийг олоод л шуудайлж эхэлж байхад уурхайн хамгаалагч нар ... саатуулаад ....цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. портер машинтай явсан. ...Миний зүгээс хоёр тал шороог шуудайлсан, машинд ачаагүй харин шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн ...” гэх шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 86  дугаар талд авагдсан “...2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-ны шөнө 3 найзынхаа хамт Оюун-Эрдэнийн 60-05 БНА Портер машинаар ....Спейшл майнз ХХК-ийн хаягдал хаядаг газраас 2 шуудай шороо ачсан ... Би хаягдал дээрээс нь шороо авах юм байх гэж бодсон .... Ямар нэгэн хориглох бүс зурвас байгаагүй. Хаягдлаа хаядаг задгай газар байсан....” гэх шүүгдэгч *******аас зөрчлийн холбогдогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл

1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар талд авагдсан “... 2019 оны 03 дугаар сарын 29- 30-ны шөнө Баян-Овоо сумын 1 дүгээр багийн ХХК-ийн  хаягдлын далан дээрээс шороо авч байгаад хамгаалагч нарт нь баригдсан.

... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ... *******тай ажил дээр нь очиж уулзан юм ярилцаж байгаад ...шороогоо гаргаж чадвал утсаар ярьж мэдэгдье гэж хэлээд салсан. ... 2019 оны 03 дугаар сарын 29-ны өглөө миний утас руу залгаад өнөөдөр чадвал гаргах байх гэхээр нь ...тойрч үзэхэд хаягдлын далангийн хойд хэсэг нь хэсэг газар шороо цайрч харагдаад байсан юм. Тэгээд гаргасан юм байна гэж бодоод шөнө очиж авч байгаад хамгаалалтын албанд нь баригдсан....” гэх шүүгдэгч *******гаас зөрчлийн холбогдогчоор мэдүүлэг авсан  тэмдэглэл

1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар талд авагдсан “...Тээврийн хэрэгслээ 1,000,000 төгрөгөөр үнэлнэ, урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 4,500,000 төгрөгөөр үнэлнэ гэж анх авсан үнээрээ хэлсэн юм. Одоо машиныхаа элэгдэл, хорогдлыг тооцож 1,000,000 төгрөгөөр үнэлж байгаа юм. Шороог дөнгөж шуудайлаад зогсож байхад хамгаалагч нар ирсэн. Цусны өвчтэй учир явж чадахгүй гэж хэлсэн боловч тэд нар гуйгаад байхаар нь явсан...” гэх шүүгдэгч мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн   мэдүүлэг”

1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан “...2019 оны 03 дугаар сарын 29-ны орой гэртээ амрах гээд байж байхад манай танил найзууд  *******, нар ирээд цагаан цахирын хаягдал дээрээс шороо авч угааж үзье чи машинаа авчих гээд байхаар нь би эхлээд  үгүй гэж хэлээд гуйгаад байхаар нь хамт явахаар болоод замаараа *******ыг аваад Баян-Овоо сум руу гарцгаасан тэгээд шөнө нь Баян- Овоо сумын Спейшл Майнз ХХК-ийн хаягдлын далан дээрээс шороо авч байгаад хамгаалагч нарт нь баригдсан. ....Үйл ажиллагаа явуулдаг газраас нь гадна хаягдлын талбай дээрээс нь ачсан юм...” гэх шүүгдэгч зөрчлийн холбогдогчоор мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан “...Манай найз , нар 2019 оны 03 дугаар  сарын 29-ны  ...шөнө Баян-Овоо сумын Спейшл майнз ХХК-ийн  хаягдал хаядаг газраас шороо авч байхад хамгаалагч нар нь хүрээд ирсэн. ....2 шуудай шороо авсан....” гэх  шүүгдэгч *******ий     зөрчлийн холбогдогчоор    мэдүүлсэн  мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 210 , 3 дугаар хавтаст хэргийн 115 дугаар талд  тус тус авагдсан  “... 2019 оны 03 дугаар сарын сүүлээр ....******* гэх залуу ирснээ хүдрийг хаягдлын далан руу асгаад өгөөч гэж гуйгаад байсан. Мөн тэр хэлэхдээ өдрийн 11 цагийн орчимд хүдрийг асгаадхаарай хүмүүс ирж авах юм байгаа гэж хэлсэн. ... 3-4 тонн хүдрийг хаягдал руу буулгасан. “...би хаягдал руу явж очиж буулгасан, хүдрийг үйлдвэрт буулгах ёстой байдаг, тус газар нь хаягдлаас өөр газарт байдаг юм...” гэх,

“...2-3 сарын өмнө ******* надтай ганцаараа уулзаад баяжмалтай шороог буулгаж өгөөч гэж гуйж байсан. Тухай буулгасан гэх өдөр хүдрийг андуураад хаягдал руу буулгасан юм. ...Б.Нямлхагвын хэлсэн үг нь хаягдлын хэсэг рүү хүдрийг буулгаж өгөөрэй гэж гуйсан....” гэх шүүгдэгч *******ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

1 дүгээр хавтаст хэргийн 167-168, 3 дугаар хавтаст хэргийн104-105 дугаар талд тус тус  авагдсан “...Б.Нямлхагвын хувьд М.Мөнхбаттай уулзаж танай харуул хамгаалалтынхан зохицуулчихвал эндээс баяжмалтай шороо гаргах боломжтой байна гэж хэлсэн байсан... ....Баяжмалтай шарааг гаргамаар байна гээд ер нь  намайг ажилд орсноос хойш ярьсан байдаг юм. ...шороог авахаар ирсэн 4 хүн захын хэсгээс биш харин өөрсдийнхөө унаж очсон машинаа захаар нь тавьчхаад баяжмалтай шороог асгасан хэсэгт алхаж очиж шуудайлж байгаад баригдсан.

....хяналтын камерыг ухрааж харсан чинь хаягдал руу аваачиж асгасан байсан, тэгээд тийшээ очиж үзтэл баяжмал шороо байсан...” гэх,

 Ер нь бүгдийг зохион байгуулсан хүн *******...” гэх гэрч Б.Энхболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлгүүд

1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр талд авагдсан “.... Манайх баяжмал гаргадаггүй. 1 тонн хүдрээс 3.8 граммын алт гарна тэгэхээр 4 тонноос 15.2 грамм алт гарах боломжтой. Манай хүдрийн алтны дундаж агуулга нь 3-5 граммын хооронд байдаг ба иймд 4 гэж дундчилж боддог юм...” гэх  гэрч Г.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар талд авагдсан “.... Тэр шороог асгагдсан гэх өдрөөс 1 хоногийн өмнө Гочоодорж надад ирээд ******* маргааш шороо гаргах гээд байна хамаатны хүн болох *******ийн хамт гэж хэлсэн энэ талаар албаны дарга Б.Энхболдод хэлэхэд хяналтаа сайжруул гэж хэлээд хяналтын бүх  камеруудыг хаягдал мөн баяжмал шороог зөөвөрлөх хэсэг рүү харуулсан. Маргааш нь 18 цагийн үед нөгөө шороог аваачиж хаягдал руу ******* буулгасан . Тэгтэл машинтай 4 хүн ирсэн, тэр хүмүүсийг барьж авсан ...” гэх гэрч М.Мөнхбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар талд авагдсан “... Дүгнэлтийг үзэхэд Цагдаагийн газраас ирүүлсэн металлыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан гэсэн байна. Тэгэхээр цагдаагийн газраас ирүүлсэн 1,52 грамм металл байсан байх. Одоо сайн санахгүй байна. Дүгнэлтээс өөр хувь байхгүй, 1,52 грамм металл байсан ... гэх шинжээч эмч Б.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгэр талд авагдсан  “...191400314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг... 191400314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 грамм жинтэй, шар өнгөтэй, товчин хэлбэртэй металл нь алт мөн байна .... Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй. Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу /ISO 11426-2017/ тодорхой стандартын дагуу тогтоодог 1,52 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг ... 191400314 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1,52 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ...” гэх “Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн дүгнэлт

1 дүгээр хавтаст хэргийн 177, 180 дугаар талд  тус тус авагдсан “...2019  оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ханшаар 1,52 грамм алт 166.298 төгрөг

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 166.298 / Нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн найм / төгрөг болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн  шинжээчийн  488, 107 дугаар дүгнэлтүүд

1 дүгээр хавтаст хэргийн 183,185,180 дүгээр талд  тус тус авагдсан:

-... 60-05 БНА улсын дугаартай hyunda porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг

Эд зүйлийн нийт үнэ цэнэ 3.000.000 / Гурван сая / төгрөг болохыг тодорхойлов  ...” гэх,

-...sinotrul howo маркийн 71-35 УНЯ улсын дугаартай “” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 80.000.000 төгрөг

... Эд зүйлийн нийт үнэ цэнэ 80.000.000 / Наян сая / төгрөг болохыг тодорхойлов...” гэх,

-... 48-81 УБА улсын дугаартай Камаз 65115 маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 11.666.640 төгрөг,

Эд зүйлийн нийт үнэ цэнэ /Арван нэг сая зургаан зуун жаран зургаан мянга дөчин / төгрөг болохыг тодорхойлов...” гэх   Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн  шинжээчийн 180,181,107 дугаар  дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт:

 “- шүүгдэгч  *******, ******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  үйлдлээрээ санаатай нэгдсэн.

 - Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн уурхайд ******* нь шатахуун түлш түгээх авто машины жолоочоор, мөн шүүгдэгч ******* нь хүдэр ачиж, буулгах зориулалт бүхий 4881 УБА улсын дугаартай камаз 65115 маркийн авто машины жолоочоор ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Нямлхагвын санаачилж, удирдаж төлөвлөсний дагуу уурхайгаас 4 тонн хүдрийн баяжмалыг хаягдал гэж ачиж уурхайн гадна асгаж гүйцэтгэсэн

 - бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан, уг асгасан баяжмалыг мөн үйлдлээрээ санаатай нэгдэж   6005 БНА Хюндай маркийн ачааны машинд 2019 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө шүүгдэгч  Ц.Оюун-эрдэнэ, *******, *******, *******  нар нь хамжиж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар  ачиж “Наран мандал” энтерпрайзес ХХК-ийн  эд хөрөнгөд 1.663.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна....” гэж шүүгдэгч нарын гэмт  үйлдлийн оролцоог зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын оролцоо гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан  тэдэнд хорих ялыг ялгамжтай  оногдуулж шийдвэрлэхдээ шүүгдэгч *******, *******  нарт оногдуулсан хорих ялын хэмжээ нь гэмт хэргийн  улмаас  учруулсан хохирлын хэр хэмжээ болоод  хохиролгүй байдал цаашид учруулах нийгмийн аюулын шинж чанар зэрэг   хэргийн нөхцөл байдалд тохироогүй байх тул  Давж заалдах шатны шүүх  эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлбөргүй, хувийн болон ар гэр, ахуй амьдралын байдал зэрэг хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч *******, ******* нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас   ял хөнгөрүүлэхийг хүссэн гомдол нь  үндэслэлтэй байна шүүх бүрэлдэхүүн  тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т      заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалт дахь Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэсний өмнө

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Нямлхагвыг хоёр жил  гурван сарын хугацаагаар хорих ялаар”  гэж,

....“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2-т заасныг  тус тус журамлан шүүгдэгч *******ийг гурван жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг, “хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар” гэж тус тус өөрчилж

3 дахь заалтыг хасаж,

4 дэх заалтад 

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар  шүүгдэгч” гэсний дараа “ шүүгдэгч ******* овогт ын.д  оногдуулсан   хоёр жил гурван сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр жил гурван сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  дүйцүүлэн”  гэж нэмж,

“шүүгдэгч ...өд  гурван жилийн хугацаагаар” гэснийг ” хоёр жил нэг сарын хугацаагаар” гэж тус, тус өөрчилж,

5,6 дахь заалтад

“ ..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  гэсний дараа “шүүгдэгч *******”  гэж нэмж,

11 дэх заалтад

 “шүүгдэгч ******* “ гэсний өмнө “шүүгдэгч *******” гэж нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг  тус тус хэвээр үлдээсүгэй.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйл, 39.10 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус баримтлан  цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Нямлхагвыг суллаж, түүнийг цагдан хоригдсон 61 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын эдлэх хугацаанаас хасаж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Л.НЯМДОРЖ