| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00428/И |
| Дугаар | 140/ШШ2024/00449 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 140/ШШ2024/00449
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч:*******, ****-р хороо, *******ийн гудамж-***, *******т байрлах ******* ББСБ᠌᠋᠌᠋᠋᠋ ХХК-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Завхан аймаг, ******* сум, ***-р баг, ******* гудамж, *** тоотод оршин суух *******ийн*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1.241.994 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
******* ББСБ᠌᠋᠌᠋᠋᠋ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь " ББСБ"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 06 сарын 24-ний өдөр 140000773670 тоот Зээл, зээлийн эрх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 30-ны өдөр сарын 3,4% хүүтэй 70,000 төгрөгийг, 2022 оны 09 сарын 30-ны өдөр сарын 2,9% хүүтэй 670,000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Л.гийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 1,241,994 байна. ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул гаас зээлийн гэрээний үүрэгт 1,241,994 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ББСБ-аас нэхэмжилсэн 1.241.994 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд энэхүү төлбөрийг тус оны 12 сарын 25-ны дотор 2 хувааж төлж барагдуулна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.241.994 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ББСБ-аас нэхэмжилсэн 1.241.994 төгрөгийг төлөх нь үнэн бөгөөд энэхүү төлбөрийг тус оны 12 сарын 25-ны дотор 2 хувааж төлж барагдуулна гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.478 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.241.994 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17.179 төгрөгийг, улсын орлогын ******* данснаас 17.179 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧШ.ОДОНЗУЛ